• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Уяач Л.Цандэлэгийн гомдлоор ‘OOGII’ брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг ‘залилан’-гийн хэргээр шалгаж эхэлжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-10-09
Ангилал: Тод мэдээ, Хууль
Уяач Л.Цандэлэгийн гомдлоор ‘OOGII’ брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг ‘залилан’-гийн хэргээр шалгаж эхэлжээ

Австрали улсад ажиллаж, амьдардаг “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг цагдаагийн байгууллагаас “залилан”-гийн хэргээр шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Иргэн О.Оюунцэцэг нь “Австрали улсад суралцуулна” хэмээн нэр бүхий иргэнээс их хэмжээний мөнгө авч, залилах гэмт хэрэгт холбогдсон байна. Тодруулбал, уяач Л.Цандэлэг “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгээр дамжуулан өөрийн хүүхдээ Австрали улсад сургахаар 102 сая төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна. Гэсэн ч тэрбээр хүүхдээ сургаагүй, мөнгөө буцаан авч чадаагүй аж. Тиймээс ч энэ талаараа цахим сүлжээнд мэдээлж, улмаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан байна.

Энэ дагуу иргэн О.Оюунцэцэгийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тухайн иргэнд залилуулсан гэх хэдэн хохирогч байгаа талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна.

Харин иргэн О.Оюунцэцэг нь Л.Цэндэлэгийн залилуулсан гэх мэдээлэлд “Намайг хүчиндэнэ гэж сүрдүүлээд байсан өвөө сошиалаар хүчиндээд эхэлсэн бололтой. Гомдолоо тэр дор цагдаад өгсөн. 12 сард сошиалд буллидүүлэнгүүт үйлчилгээгээ больж буцаалт тэр дор авая гэсэн. Манайхаас шууд өгөх санхүүгийн боломжгүй байсан. Хуулийн байгууллагад бүх материал өгсөн” гэх тайлбарыг өгсөн байдаг.

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэн Л.Цандэлэгийг бусдыг хүчирхийлэхийг задвсан гэх хэргээр одоогоор шалгаагүй. Энэ талаарх мэдээлэл байхгүй гэдгийг тодотгож буй юм. Ямартай ч “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл /Залилах/-ийн 1-д “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Мөн 2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
  • 2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

  • 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
  • 3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн;
  • 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Previous Post

Б.Энхбаяр: Одоогоор гурван ч шүүхэд нүүрсчид ялж байгаа

Next Post

Сүхбаатар аймагт иргэд “орон нутгийн сонгуулийн асуудал”-аар маргалдаж, нэгнээ хутгалсан байж болзошгүй хэрэг гарчээ

Next Post
Сүхбаатар аймагт иргэд “орон нутгийн сонгуулийн асуудал”-аар маргалдаж, нэгнээ хутгалсан байж болзошгүй хэрэг гарчээ

Сүхбаатар аймагт иргэд "орон нутгийн сонгуулийн асуудал"-аар маргалдаж, нэгнээ хутгалсан байж болзошгүй хэрэг гарчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг өнөөдрөөс мэдээлнэ

2026-08-24
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

2026-08-24
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

2026-08-24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

2026-08-24
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороотой

2026-08-24
Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

2026-08-21
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

2026-08-21
COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

2026-08-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.