• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Сарангэрэл: Эмч нарын цалинг 122-270 мянган төгрөгөөр НЭМЛЭЭ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-01-16
Ангилал: Нийгэм, Эрүүл мэнд
Д.Сарангэрэл: Эмч нарын цалинг 122-270 мянган төгрөгөөр НЭМЛЭЭ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл өгч байна. Тэрбээр,

“Дөнгөж сая Монгол Улсын Засгийн газар хуралдаж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. 2018 оны есдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин найман хувиар нэмэгдсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын хамгийн их ачааг нуруундаа үүрдэг сувилагчдын цалинг 30 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Ингээд сувилагч нарын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Эмч нар маань цалингийн нэмэгдлээ хүлээж байсан. Эмч нарын цалингийн шатлал 4, 5-рт байсан бол өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ шатлалыг 6, 7-рт хүргэлээ. Өөрөөр хэлбэл эмч нар зарим нь хоёр, зарим нь гурван шатлалаар цалингаа нэмэгдүүлэх боломжтой боллоо” гэсэн юм.

Түргэн тусламжийн 511 жолооч байдаг бөгөөд 400 гаран мянган төгрөгийн цалинтай байсныг өнөөдөр 142 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн

Ингэснээр эмч нарын цалин 21.3-47.1 хувиар буюу 122-270 мянган төгрөгөөр нэмэгдэж байна гэдгийг тэрбээр хэлж байна.

Сувилагч нарын цалинг нэмэхэд зарим мэргэжлийнх нэмэгдээгүй орхигдсон байна. Тухайлбал, сонсгол засалч, дүрс оношилгооны техникч, хоол зүйч, сэргээн засах, эм найруулагч, эмгэг судлалын туслах ажилтан, эрүүл мэндийн техникийн мэдээллийн ажилтан зэрэг мэргэжлийн цалингийн шатлал нэмэгдээгүй байжээ. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үүнийг шийдвэрлэж, цалингийн шатлалыг нэмжээ.

Мөн түргэн тусламжийн 511 жолооч байдаг бөгөөд 400 гаран мянган төгрөгийн цалинтай байсныг өнөөдөр 142 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Эрүүл мэндийн салбарт нийт 8696 хүн цалингийн шатлал ахиж байгаа бөгөөд цалин 696-844 мянга болон өөрчлөгдөж байгаа юм байна. Дээрээс нь ажилласан жил, ур чадвар, жижүүр, үр дүнгийн шагнал гээд эмч нарын цалин сая төгрөг түүнээс дээш болж байгааг Эрүүл мэндийн сайд хэллээ.

Цалингийн нэмэгдэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм. 

Previous Post

У.Хүрэлсүх: Надтай санал нийлэхгүй хүн байгаа бол одоо албан тушаалаа өгч болно

Next Post

С.Баярцогтоор эхэлсэн баривчилгаа С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дайрах уу?

Next Post
С.Баярцогтоор эхэлсэн баривчилгаа С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дайрах уу?

С.Баярцогтоор эхэлсэн баривчилгаа С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дайрах уу?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-21
“Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

2026-07-21
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

2026-07-21
НӨАТ-ын сугалааны тохирол 6-р сарын 17-ны 13:00 цагт явагдана

НӨАТ-ын урамшууллын тохирол маргааш явагдана

2026-07-21
Өнөөдөр тэргүүн дагуул одтой, улаан бич өдөр

Өнөөдөр тэргүүн дагуул одтой, улаан бич өдөр

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.