• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

У.Хүрэлсүх: Надтай санал нийлэхгүй хүн байгаа бол одоо албан тушаалаа өгч болно

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-01-16
Ангилал: Улс төр
У.Хүрэлсүх: Надтай санал нийлэхгүй хүн байгаа бол одоо албан тушаалаа өгч болно

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2019.01.16/ Төрийн ордонд болж, 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон яам, агентлагийн удирдлагууд оролцлоо. Өргөтгөсөн хуралдаанаар төрийн албаны шалгалт, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, Төрийн албаны хариуцлагын тухай хууль болон сахилга хариуцлагаа дээшлүүлэх, “Иргэн төвтэй төр байх” зэрэг асуудлыг хэлэлцэв.

Өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх аймгийн удирдлагуудад хандан үг хэллээ.

Тэрбээр, “Миний тэргүүлдэг Засгийн газар нийгэмд шударга ёс тогтоох, унаж байгаа эдийн засгийг сэргээх гэсэн хоёр зорилт тавин ажиллаж байгаа. Бидний зорилт хэрэгжиж байна. Нэгдүгээр асуудал хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа бол хоёрдугаар асуудал бага боловч ахицтай байна. Тиймээс МАНАН дэглэмийг нураахын төлөө ард түмэн тэмцэж байгаа. Бидэнд засч сайжруулах олон ажил байна. Төрөөс цэвэрлэх ёстой албан тушаалтнууд байна. Энэ бүхнийг ажил хэрэг болгохын төлөө Ерөнхий сайд ажиллаж байгаа. Харин та бүхэн надтай хамтарч аймаг орон нутагтаа ажиллах ёстой.

Ард түмэн ядуу зүдүү байгаа ч шударга нийгмийг биднээс шаардаж байна. Энэ улсын эдийн засгийн үндэс нь шударга ёс. Тиймээс цаашид төрд шургалсан хулгайч дээрэмчдийг цэвэрлэх нь том ажил. Үүнийг хэрэгжүүлж чадахгүй бол өргөдлөө өгөөд хашиж байгаа албаа буцааж өг. Миний тавьж байгаа асуудалтай санал нийлэхгүй хүн байгаа бол одоо албан тушаалаа өгч болно. Үгүй бол санал нэг байна гэж ойлголоо.Төрийн албан шударга болгохын төлөө өнөөдрөөс эхлэн хамтарч ажиллахаар тохиролцлоо. Тиймээс би цаашид тавих шаардлагаа тавина. Үүнийг хэрэгжүүлж чадахгүй хүнээс төрийн албыг авна” хэмээн хатуухан хэллээ.

Ерөнхий сайд үргэлжлүүлэн “Одоо нялцганаж байдаг цаг биш. Өнөөдрийн байдлаар эдийн засаг өсч байна. 3.5 тэрбум ам.долларын нөөцтэй болсон байна. 33.8 сая тонн нүүрс экспортод гаргасан байна. Зэсээс 1.8 тэрбум ам.долларын орлого оллоо. Өмнөх жилүүдээс бүх зүйл давж байна. Сүүлийн найман жилд анх удаа төсвийн алдагдалгүй боллоо. Нэг ёсондоо Монгол Улсын төсөв эрүүлжиж байна. Үүнээс том амжилт байхгүй. Монгол Улсын зээлжих зэрэглэл өссөн. Инфляц харьцангуй тогтвортой байна. Сүүлийн хоёр жилд 6.2 их наяд төгрөгийн өрийг төлж барагдууллаа. Өрийн зөв менежмент хийсэн. 2019, 2020 онд гадаад өрийн дарамт байхгүй. Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 21 их наяд төгрөг болон буурлаа. Өнгөрсөн жилийн хугацаанд Засгийн газар бонд гаргасангүй. Өндөр хүүтэй зээл авсангүй. Эдийн засагт ахиц гарч байгаа ч ард түмэндээ энэ үр шимийг хүргэх хэрэгтэй байна. Цалин, тэтгэвэр тэтгэмжээр хүргэж айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх ёстой. Энэ ажлуудыг хамтдаа хийцгээе.

Аймгуудын Засаг дарга нарт дахин нэг зүйлийг хэлье. Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хамтарч ажиллая. Хариуцлагатай байя. Ард түмэн биднээс үүнийг л шаардаж байгаа. Хуулиас дээгүүр ямар ч албан тушаалтан гарах ёсгүй. Тэгвэл танай аймгийн амьдрал ахуй сайжирна. Ард түмэн чинь талархах болно. Ард түмэн шударга бусын хонгилыг нурааж өг гэж хүсч байна. 30 хэмийн хүйтэнд 30 мянган хүн жагсаж байгаа явдалд хүндэтгэлтэй хандах ёстой. Төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг. Төр ард түмэнд үйлчлэх гэж байгуулагддаг. Бид төрөө цэвэрлэхгүй бол ард түмэн тэсэх боломжгүй болсноо илэрхийлж байна. Үүнийг хамгийн соргогоор мэдрэх ёстой хүмүүс бол орон нутгийн удирдлагууд.

Монголд МАНАН бүлэглэл тогтсон. Үүнийг эвдэлж тараах ёстой. Нам дамжсан улс төрийнхөн Монголын ард түмний эдлэх ёстой байгалийн баялгийг хулгайлсан. Дээр нь бизнес, хуулийнхан нэгдсэн бүлэглэлтэй тэмцэх хэрэгтэй болж байна. Үүнийг нурааж байж энэ нийгэмд шударга ёс тогтоно.

Монгол төр иргэддээ үйлчилдэг байна. Та бид ард түмний татварын мөнгөөр амьдарч байгаа. Төрд мөнгө гэж байхгүй. Байгаа мөнгө нь ард түмний мөнгө. Тиймээс бид ард түмэндээ үйлчлэх ёстой. Төрийн хуулийг хэрэгжүүлэх ёстой. Үүнийг л мэдэрч ажиллахыг хүсье” гэсэн юм.

Ингээд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх орон нутгийн удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.

 -Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад жил гаруйн хугацаа үлдлээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан төсөл арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож байна. Ялангуяа нефть боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, сургууль цэцэрлэг, зам гүүр зэрэг бүтээн байгуулалтын төслүүдэд онцгой анхаарч, одооноос хэрэгжилтийн явцыг тооцон хариуцлагатай ажиллах шаардлагатай байна.

 -Төсвийн сахилга бат хариуцлагыг чангатгаж, ард түмний мөнгөнд хямгатай ханд. Дээр нь даруухан бай.Үнэтэй цаг, том машин, алтан үзэг хэрэглэхээ боль. Чөлөөнд гарсныхаа дараа л тансаг хэрэглээгээ хэрэглэ. Эндээс төрийн албан хаагчдын эмх цэгц эхэлнэ. Ард түмэн чинь ядуу байна. Ард түмнээсээ баян төрийн албан хаагч гэж харагдаад хэрэггүй. Бусад улс орнууд хөгжөөд, түрүүлээд алга боллоо. Бид бахь байдгаараа. Бидний амьдрал ахуй өөрчлөгдөж байгаа боловч улам сайжирмаар байна. Улам хурдан хөгжмөөр байна.

 -Би 50 нас гараад явчихлаа. Саяхан л 20 настай байсан. Тиймээс цаг хугацаатай уралдан эх орныхоо төлөө ажиллая. Энэ бол хүний амьдралын утга учир. Таныг хожим ямар дарга байсныг чинь ард түмэн ярина. Таны үр хүүхэд насан туршдаа бахархах болно.

 -Цахим засаглалыг бий болгож, төрийн хүнд суртлыг арилгах хэрэгтэй.

-Төрийн албаны залгамж холбоог бэхжүүлэхэд төрийн албан хаагч бүр анхаарч ажиллах хэрэгтэй.

-Төрийн байгууллагын ажлын уялдаа холбоог хангаж, албан хаагчдын давхардлыг арилгах. Хүн амын өсөлттэй холбоотойгоор төрийн албан хаагч жил болгон нэмэгддэг. Гэхдээ хууль бусаар нэмэгддэг орон тоо бий. Мөн аливаа ажлыг хариуцсан эзэн тодорхой байх ёстой. Дараа нь тэр хүнтэй хариуцлага тооцно. Дарга нь дарга шиг, цэрэг нь цэрэг шиг бай. Төрийн албанд танил тал, ах дүүгээ ажиллуулдаг болсноос төрийн алба завхарч байгаа.

-Төрийн албыг төлөөлж байгаа дарга нар хуулийн хүрээнд зангарагтай бай. Албан тушаалтандаа шаардлага тавьж, хариуцлага тооцдог бай. Би чин сэтгэлээ ярьж байна.

-Иргэн төвтэй жилийн хүрээнд батлагдсан ажлыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Өөрсдөө сахилга ёс зүйгээрээ байгууллага, орон нутгаа манлайлж ажиллах хэрэгтэй.

–Эдгээр үүргийг би та бүхнээс шаардаж ажиллах болно. Монгол төр төр шиг байх ёстой. Ард иргэдээ алагчлахгүй байхыг онцгойлон санаж яваарай. Ядарсныг нь хайрлаж, задарсныг нь хэмжээнд нь байлгах бол төрийн үүрэг. Ард түмний баялгийг хууль бусаар хувьдаа авч, баяжсан, үр хүүхдээ төрд шургуулсан олгирхуудтай хатуу тэмцээрэй. Салхитын мөнгөний ордоос эхлээд баялагийн сангаа байгуулж эхэлж байна. Энэ мөнгөөр ядуу ард түмнээ өөд нь татна. Аймаг орон нутгийн удирдлагууд үүнийг дэмжиж ажиллаарай. Монголын ард түмэн эзэмших ёстой байгалийн баялгийг таван ам бүлтэй нэг гэр бүл эзэмшиж байна. Нэг гэр бүл 36 лиценз эзэмшиж байна. МАК-ийг ярьж байна. Цагаан суварга гэхэд 15 тэрбум ам.доллартай тэнцэх баялаг. Н.Номтойбаяр гэдэг нөхөр манай намынх. Тэр хүн бизнесээ хийх гэж байгаа бол төрийн албанаас хол байх хэрэгтэй. Бүх зүйлийг мөнгөөр шийднэ гэж байхгүй. Тиймээс мөнгөтэй хүмүүстэй тэмцэх тэмцлийнхээ төлөө сэтгэлээ чангал. Өнөөдөр бид ялахгүй бол тэд биднийг удирдана.

Монголын ард түмний шаардлагыг бид биелүүлэх ёстой. Энэ хулгайч нартай хуулийн хариуцлага тооцно. Та бүхэн маань Ерөнхий сайдынхаа өгсөн бүх даалгаврыг биелүүлж ажиллах ёстой. Ерөнхий сайд бүрэн эрхээ 100 хувь эдэлж, хэнээс ч айхгүй хийх ёстой ажлаа хийнэ. Хүмүүст хүндлэгдэж, тэнгэрт тэтгэгдэж яваарай” гэсэн юм.

Previous Post

У.Хүрэлсүхийн рейтинг Х.Баттулгынхаас илүү болжээ

Next Post

Д.Сарангэрэл: Эмч нарын цалинг 122-270 мянган төгрөгөөр НЭМЛЭЭ

Next Post
Д.Сарангэрэл: Эмч нарын цалинг 122-270 мянган төгрөгөөр НЭМЛЭЭ

Д.Сарангэрэл: Эмч нарын цалинг 122-270 мянган төгрөгөөр НЭМЛЭЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

2026-04-20
Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

2026-04-20
Эцэг эхийн зөвлөл зохион байгуулж буй гэх нэрийн дор төгсөлтийн баяр, үсэглэлийн баяр, ой тэмдэглэхийг болиулах чиглэл хүргүүлжээ

Эцэг эхийн зөвлөл зохион байгуулж буй гэх нэрийн дор төгсөлтийн баяр, үсэглэлийн баяр, ой тэмдэглэхийг болиулах чиглэл хүргүүлжээ

2026-04-20
Өрхийн эмнэлгийн дарга ЭМДС-ын төсвөөс ₮194 саяыг хувийн хэрэгцээндээ зарцуулжээ

Өрхийн эмнэлгийн дарга ЭМДС-ын төсвөөс ₮194 саяыг хувийн хэрэгцээндээ зарцуулжээ

2026-04-20
Туулын хурдны зам баригдсанаар голлох замуудын хөдөлгөөний ачаалал 5-30 хүртэлх хувиар буурах боломжтой

Туулын хурдны зам баригдсанаар голлох замуудын хөдөлгөөний ачаалал 5-30 хүртэлх хувиар буурах боломжтой

2026-04-20
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно

НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно

2026-04-20
Баянзүрх дүүрэгт 3 өрөө байр бүрэн шатаж, утаажилтын бүсээс 123 иргэнийг гаргажээ

Баянзүрх дүүрэгт 3 өрөө байр бүрэн шатаж, утаажилтын бүсээс 123 иргэнийг гаргажээ

2026-04-20
УИХ дахь намын бүлгүүдийн ээлжит хурал 10:00 цагт эхэлнэ

УИХ дахь намын бүлгүүдийн ээлжит хурал 10:00 цагт эхэлнэ

2026-04-20
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-20
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.