• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Төв цэнгэлдэхийн газрыг 29 хувааж, зарсан

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-02-27
Ангилал: Нийгэм
Төв цэнгэлдэхийн газрыг 29 хувааж, зарсан

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг өнөөдөр /2024.02.27/ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талаар мэдээлэл өглөө.


Тэрбээр “Нийслэлийн Газрын алба, Хот байгуулалтын газар, Өмчийн харилцааны газартай ярилцаж, нөхцөл байдалтай танилцлаа. Анх 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг өмч хувьчлалаар ягаан тасалбараар хувьчилсан. Тэр үед 30 хувь нь хувийн эзэмшилд очиж, 70 хувь нь нийслэлийн өмчид үлдсэн. Дараагаар нь 2003 онд иргэн Т.Нямдаваа гэдэг хүн 30 хувиа 49 болгож, нийслэл 51 хувийг өмчилсөн. Гэхдээ маш үл ойлгогдох байдлаар 400 мянган төгрөгийн асуудлаас болж зөвхөн ТУЗ-ийн шийдвэрээр 49 хувиа 51 хувь болгож өмчилсөн. Ерөөсөө НИТХ-аар шийдвэр гаргаагүй. Бидний хувьд наадмын талбайгүй болж, битүү барилга баригдаад байна. Нийслэл 2005 оноос давамгайлсан бус 49 хувийн өмчлөгч болж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-д 38 га газартай болсон. Өнгөрсөн 2005 оноос хойш газар нь 29 салж, 12.6 га үлдсэн. Мэдээж газрыг нь зарж идсэн гэсэн үг. Жил бүр нийслэлээс Төв цэнгэлдэх хүрээлэнд урсгал засварыг хийдэг. Нийтдээ 2008 оноос урсгал засварт 4.6 тэрбум төгрөгийг зассан. Энэ нь хувь эзэмшилд нэмэгдэж, олигтой ногдол ашиг өгдөггүй. Энэ бол цэвэр шуналын асуудал.

Цэнгэлдэхийн баруун талд “Мөнх сан” ХХК-ийн эзэмшил барилга барьж байна. Энэ бол иргэн Т.Нямдаваагийн хүүхдийн компани. Өөрсдөдөө газраа хувьчилж авч, өндөр барилга барьж байна. Энэ газар дээрээ анх орон сууцны зориулалттай барилга барина гэчихээд үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж байна.

Энийг миний хувьд “шунал” хороолол гэж нэрлэмээр байна. Энэ барилгыг шалгаж, зогсооно. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах нийтийн эзэмшлийн талбайг давж, автозогсоол хийлгэсэн байгаа. Энийг нийслэлээс зогсооно. Мөн урд нь модон байшин байгаа нь ямар нэгэн зөвшөөрөлгүй байна. Үргэлжлүүлэн нэг давхар байшин баригдсан нь ямар нэгэн зөвшөөрөлгүй байгаа. Тус компанийн захирлаас тодруулахаар “Манайх биш” гэдэг хариултыг өгсөн учраас нураана.

Энэ компанийн баримт бичгүүдийг авч үзэхээр 2023 оны арваннэгдүгаар сар хүртэл улсын бүртгэл дээр ганцхан иргэн Т.Нямдаваагийн эзэмшил дээр явж ирсэн. Нийслэлийн 49 хувь бүртгэгдээгүй. Компанийн захирал хувь эзэмшлийг зөв бүртгүүлэх үүргээ хүлээгээгүй. Дүрэм нь хуучны, одоогийн Компанийн хуулийг зөрчиж байгаа. Тус компанийн ТУЗ-д төрсөн дүү, хүүхэд нь байхаас гадна нийслэлээс хоёр хүн байдаг. Уг нь хувьцаа эзэмшигчдийн хурал хийх ёстой ч ТУЗ-ийн хурал хийдэг. Нийслэлээс жил бүр олон ажил хийсэн ч тус компаниас мэдээлэл өгч, хуралддаггүй. Дүрмийн сан нь нийт 210 сая төгрөг. Тэрнээс хэд дахин хөрөнгө оруулалтыг нийслэлээс хийсэн. Одоо ТУЗ-өө хуралдуулахгүй бол шүүхэд хандана” гэв.

Previous Post

Автобусны жолооч бэлтгэх үнэгүй сургалтад 1825 жолооч бүртгүүлснээс 161 нь тэнцжээ

Next Post

С.Баяр: Намайг шоронд ороход энэ гэр бүлийн хүчин зүтгэл их байсан…

Next Post
С.Баяр: Намайг шоронд ороход энэ гэр бүлийн хүчин зүтгэл их байсан…

С.Баяр: Намайг шоронд ороход энэ гэр бүлийн хүчин зүтгэл их байсан...

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

2026-09-16
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

2026-09-16
Хөвсгөл аймагт ойн түймэр гарчээ

Хөвсгөл аймагт ойн түймэр гарчээ

2026-09-16
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-16
Г.Занданшатар: Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй

Г.Занданшатар: Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй

2026-09-16
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Зурхай: Үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-16
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +27 градус дулаан байна

2026-09-16
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэлхийн чансааны 53-т бичигдлээ

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэлхийн чансааны 53-т бичигдлээ

2026-09-15
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

2026-09-15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2026-09-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.