• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга М.Энхболдыг талбайруу чирч гаргах гэсэн үйлдэл хийснийхээ төлөө уучлал гуйсан

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-01-12
Ангилал: Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга М.Энхболдыг талбайруу чирч гаргах гэсэн үйлдэл хийснийхээ төлөө уучлал гуйсан

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан жагсаал суултаар үргэлжилж байгаа. Жагсаал зохион байгуулагч нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ.

Ж.БАТЗАНДАН: М.Энхболдыг огцорвол араас нь авлигатай тэмцэх газрын даргаас эхлээд олон хүнийг огцруулах ажлыг бид дэс дараатай хийнэ. Үүний дараа ард түмний алдсан олон баялаг ард түмэндээ эргэж очно. Бид нар ЖДҮ-г хамгаалаагүй. Бид ЖДҮ-чдийг хамгаалаагүй ээ. Эхлээд бид Монголын ард түмнийг цөлмөсөн бүдүүн хулгайч нартайгаа тэмцээд дараа нь ЖДҮ-чидтэй тэмцэнэ гэлээ.  Эрдэнэтийн асуудал, Цагаан суваргаас бид ЖДҮ-г том гэж бодохгүй байна. ЖДҮ-г шалгана. Гэхдээ эхлээд бүдүүн хулгайч нараа шалгах нь зүйтэй гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Бид эхлүүлсэн тэмцэлээсээ ямар ч үед ухрахгүй. Бид ялсан байна. Үндэсний аюулгүй байдлаас гарсан зөвлөмж хэрэгжиж эхэлж байна. Бид нар ганц М.Энхболд гэдэг хувь хүнтэй тэмцээгүй. Түүний цаана байгаа бүлэглэлийг нураах гэж тэмцэж байгаа.

Жагсагчдыг төлөөлж бид өрөөнд нь орох үед би М.Энхболдыг талбайруу чирч гаргах гэсэн оролдлого гаргасаныхаа төлөө уучлал гуйсан болохоос биш түүнийг огцруулах гэж жагссаныхаа төлөө уучлал гуйгаагүй гэдгээ хэлье. 

Бид тайван жагсаал хийж яаж нэгдэж чаддаг вэ гэдгээ ард түмэн харуулж чадлаа. Улстөрчид одоо нэр цэвэр байх ёстой зөв ажиллах ёстой. Алдаа гаргавал огцордог байх ёстой гэдгийг ойлгож байгаа байх. Ийм жишиг тогттол бид нэгдэж жагсаж чадна гэдгээ харуулж чадлаа гэж бодож байна. Бид ард түмнийхээ энэ итгэлийг аль нэг тохироогоор солихгүй гэдгээ хэлье гэсэн юм.

Т.Аюурсайхан: УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зурсан 40 гишүүн хэвээрээ байгаа. Бидний эсэргүүцэл үргэлжилж байна. Бидний ажилд ард иргэд үйлчилгээ эрхлэгчид тусалж хоол цайгаа бариад ирж байна. Бид нар олон асуудлыг шийдэх ёстой. Хамгийн том асуудал Оюутолгойн гэрээ. Гэрээ хийсэн хүмүүсийг нь барьчихаад буцаагаад явуулчихсан. Эрдэнэт үйлдвэрийг барьцаалаад зээл авчихсан хэрэг байна. Энэ бүх асуудлыг бид шийдэх хүртэл тэмцэнэ.

Previous Post

“Huawei”-ийн захирлыг Польшид баривчилжээ

Next Post

Л.БОЛД ГИШҮҮН ХЭЛСЭН ҮГНИЙХЭЭ ТӨЛӨӨ ТАВАН ЖИЛИЙН ЯЛ АВАХ ҮНДЭСЛЭЛ БҮРДЧИХЛЭЭ. ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХ УУ?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.