• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Миний үйлчлүүлэгч Т.Аюурсайхан ааваас нь өвлөгдөн ирсэн өндөр үнэлгээ бүхий маркийн цуглуулгатай байсан”

Дорж Нийтэлсэн: Дорж
2023-09-20
Ангилал: Тод мэдээ, Хууль
“Миний үйлчлүүлэгч Т.Аюурсайхан ааваас нь өвлөгдөн ирсэн өндөр үнэлгээ бүхий маркийн цуглуулгатай байсан”

Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан дөрвөн өмгөөлөгчийн хамт оролцож байгаа юм.

Хэрэг маргаантай холбоотойгоор тайлбар, мэдээллийг түүний өмгөөлөгч Д.Нямдорж шүүх бүрэлдэхүүнд танилцуулав.

Тэрбээр ” Шалгах ёстой байсан үйл баримтуудыг ярья.

Миний үйлчлүүлэгч Т.Аюурсайхан өвлөгдөн ирсэн буюу ааваас нь өвлөгдөж ирсэн маркийн цуглуулгатай. Мөн өнгөрсөн хугацаанд өөрөө ч өндөр үнэлгээ бүхий марк цуглуулж бий болгосон. Үүнийгээ дагасан бизнес эрхэлж, багагүй хэмжээний орлого олж байсан талаараа мэдүүлэгтээ анхнаасаа дурдаж ирсэн байдаг.

Нөгөө талаар хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ ч мэдүүлж байсан.

Тухайлбал 2017-2021 онд ОХУ, Польш улсад зөвхөн марк худалдаалах зорилгоор дөрвөн удаа зорчсон. Ингэхдээ 44,000 ам.доллар, 34,500 еврогийн орлого олсон талаараа хэлж мэдүүлсэн байдаг. Үүнийг шалгах боломжтой, хэрхэн яаж шалгах вэ гэдэг эх сурвалжуудыг ч тодорхой зааж, хэлж өгсөн. Харамсалтай нь энэ дагуу ямар нэгэн шалгалтын ажиллагаа хийгээгүй.

Түүнчлэн

  • 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Монгол Улсад 48 сая төгрөгийн үнэлгээ бүхий маркийг тодорхой хүнээр дамжуулж бусдад худалдаалсан гэдгээ мэдүүлсэн.
  • 2022 онд 40 сая төгрөгийн маркийн үнэт цуглуулгыг багц байдлаар бусдад худалдаалсан байдаг.

Худалдан авсан, үүнийг дамжуулан зарсан этгээд нь тодорхой, нэр бүхий хүмүүсийн нэрийг нь зааж, хэлж өгсөн ч шалгалтын ажиллагаа явагддаггүй. Энэ бол хууль ёсны хөрөнгийн эх үүсвэр гэж үзэхээс өөр аргагүй. Үүнийг яагаад шалгадаггүй юм бэ” гэлээ.

Previous Post

Ц.ГАНТУЛГА: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИЙН ТӨРИЙН МЭДЛИЙН ХУВЬЦААГ ИРГЭДЭД БҮРЭН ӨМЧЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Next Post

Тээврийн хэрэгслийн ДУГААР ХАДГАЛАХ үйлчилгээ нэвтэрлээ

Next Post
Тээврийн хэрэгслийн ДУГААР ХАДГАЛАХ үйлчилгээ нэвтэрлээ

Тээврийн хэрэгслийн ДУГААР ХАДГАЛАХ үйлчилгээ нэвтэрлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

2025-12-13
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Байгалийн баялгийн үр өгөөжөөс нөхөн сэргээгддэг хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих тогтолцоо чухал

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Байгалийн баялгийн үр өгөөжөөс нөхөн сэргээгддэг хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих тогтолцоо чухал

2025-12-13
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо

Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо

2025-12-13
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2025-12-13
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2025-12-13
2025 ОНЫ АРДЧИЛСАН НАМЫН ОНЦЛОХ УЛСТӨРЧ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯРМАА

2025 ОНЫ АРДЧИЛСАН НАМЫН ОНЦЛОХ УЛСТӨРЧ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯРМАА

2025-12-12
АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГСНИЙ ҮР ДҮНД БҮХ СУМДАД ШАТАХУУН НИЙЛҮҮЛЖЭЭ

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГСНИЙ ҮР ДҮНД БҮХ СУМДАД ШАТАХУУН НИЙЛҮҮЛЖЭЭ

2025-12-12
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

2025-12-12
Хот, тосгоны хот төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцож, холбогдох стандартыг мөрдүүлэхэд онцгой анхаарахыг үүрэг болголоо

Хот, тосгоны хот төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцож, холбогдох стандартыг мөрдүүлэхэд онцгой анхаарахыг үүрэг болголоо

2025-12-12
Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд

Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд

2025-12-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.