• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Допинг илэрсэн гэх бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ өнөөдөр мэдэгдэнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2023-09-01
Ангилал: Тод мэдээ
Допинг илэрсэн гэх бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ өнөөдөр мэдэгдэнэ

Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг 12 хоногийн өмнө /2023.08.21/ үндэсний баяр наадмаар барилдсан 32 бөхийн шинжилгээний хариу ирснээс нэг бөхөөс допинг илэрсэн талаар мэдээлсэн. Тухайн бөхийн нэрийг зарлаагүй бөгөөд 14 хоногийн дараа В сорьцын шинжилгээгээ өгөх эсэхээ өөрөө мэдэгдэнэ. Хэрэв мэдэгдэхгүй бол хариуг зөвшөөрсөн гэж үзэж нэрийг зарлана гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр допинг илэрсэн гэх бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдэх сүүлийн өдөр. Хэрэв өнөөдөр сорьцоо дахин шинжлүүлэхгүй гэвэл ирэх Даваа гаригт /2023.09.04/ тухайн бөхийн нэрийг нийтэд зарлана.

Олон улсын гэрээ конвенци болон дүрэм журамд заасны дагуу уг бөхийн нэр усыг зарлах боломжгүй. Тус бөхөл эхлээд мэдэгдэнэ гэсэн юм. Тодруулбал, тухайн бөх өөрийн эрхийн дагуу В сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийдсэний дараа бөхийн нэр тодорхой болно. В сорьцын хариуг харж байж арга хэмжээ авах асуудал яригдахыг албаныхан мэдэгдсэн билээ.

Допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Д.Мөнхболдын хэлснээр “Допингийн В сорьц нь дахин шинжилгээ өгөх асуудал биш юм. А, В сорьц нэг өдөр, нэг савлагаатайгаар лабораторид очдог. Хэрэв тухайн бөх А сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй бол В сорьц өгөх боломжтой байдаг. 32 бөхөөс 31-ийнх нь допингийн шинжилгээний хариу Допингийн эсрэг үндэсний төвд долдугаар сарын 27-нд ирсэн. Нэмэлт төлбөр төлсөн шинжилгээний хариу 72 цагийн дотор гардаг. А сорьцын шинжилгээний хариуг В сорьцын хариу давтахгүй бол хүчингүй болдог. Тийм тохиолдол бараг гардаггүй. Хэрэв тухайн тамирчин В сорьцын шинжилгээ хийлгэх  бол 14 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй” гэж байв.

Previous Post

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “ДЭЛХИЙН НИЙСЛЭЛ ХАРХОРУМ” СЭДВЭЭР НЭЭЛТИЙН ХИЧЭЭЛИЙГ ХИЙВ

Next Post

Баялгаа зөв ашиглаж хөгжсөн дэлхийн хамгийн баян орнууд

Next Post
Баялгаа зөв ашиглаж хөгжсөн дэлхийн хамгийн баян орнууд

Баялгаа зөв ашиглаж хөгжсөн дэлхийн хамгийн баян орнууд

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2026-08-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

2026-08-26
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

2026-08-26
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-08-26
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-26
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Улаанбаатарт өдөртөө 29 хэмийн дулаан

2026-08-26
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.