• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт эко парк руу нүүлгэн шилжүүлнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2023-03-20
Ангилал: Бизнес, Тод мэдээ
Арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт эко парк руу нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн арьс ширний “Булигаар” ХК-д ажиллаж, энэ салбарт тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй санал солилцлоо. Тэрбээр Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагуудын төлөөллийг байлцуулан Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гишүүдтэй уулзсан юм.

Ж.Сандагсүрэн, Бид Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөлтэй уулзаж, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн. Тэдэнд дэд бүтцийн буюу цэвэрлэх байгууламж, усны хангамжийн асуудал тулгамддаг. Үүнийг шийдэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгохын тулд арьс ширний үйлдвэрүүдийг кластер байдлаар хөгжүүлэх гарц бий.

Иймд арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт эко парк руу нүүлгэн шилжүүлэх, одоо үйл ажиллагаа явуулж байгаа газрыг нөхөн сэргээхэд нийслэл анхаарч ажиллаж байна. Нэн тэргүүнд Эмээлт эко паркийн төслийг урагшлуулахад Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны дэмжлэг шаардлагатай. Мөн салбар хоорондын хамтын ажиллагаа чухал гэлээ.

Үйлдвэрийн бүс болох Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд Туул голын сав газрыг бохирдуулж байгаа тул нүүлгэн шилжүүлэх талаар иргэдийн гомдол, санал ихээр ирдэг. Мөн тухайн орчны хөрс, усны бохирдол стандарт түвшнээс хэт өндөр гарсан нь анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай асуудал болсныг албаныхан онцоллоо.

Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоонд арьс боловсруулдаг 30 гаруй, эцсийн бэлэн бүтээгдэхүүн буюу бээлий, савхин хувцас, цүнх, жижиг эдлэл үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн нэгж байдаг.

Мөн 700 гаруй түүхий эд бэлтгэн нийлүүлэгч манайд бүртгэлтэй. Бидний тооцоолж буйгаар, энэ салбарт 4000 орчим хүн ажилладаг, цаашдаа энэ тоо 20 мянгад хүрэх бүрэн боломж бий. Тулгамдаж буй асуудал гэвэл Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийг нүүлгэх зайлшгүй шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, үйлдвэрүүд дундаа нэг цэвэрлэх байгууламжтай болж байж өртөг буурч, бүтээмж сайжирна. Хамгийн гол нь хөрс, усны бохирдлоос сэргийлнэ. Эмээлт эко паркийн төсөл хэрэгжээд эхэлбэл бид нүүхэд бэлэн байна гэсэн юм.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийг хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, өрсөлдөх чадварыг нь сайжруулах ёстой.

Эмээлтийн эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг нийслэлийн зүгээс бүрэн хангасан. Аж үйлдвэрийн бүсээ хөгжүүлэх зорилгоор паркийн газар нутгийг баталгаажуулаад ТЭЗҮ-ийг гаргасан. Түүнээс гадна паркийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд паркийн хамгаалалтын бүс, бизнес инкубатор төвийн барилгын ажлыг 2023 оны төсөвт тусгаад ажлууд нь эхэлж байна. Одоо бидэнд Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-ны дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Ингэвэл төслийн ажил урагшилж, үүнийг дагаад энэ үйлдвэрүүдэд тулгамдаад байгаа асуудал шийдэгдэнэ гэсэн юм.

Мөн уламжлалт мал аж ахуй эрхэлж, ашиг шимийг нь хүртэж ирсэн орны хувьд малын гаралтай түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох бүрэн боломжтойг арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчид онцолж байлаа.


Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Previous Post

Online Dating Safety and How to Recognize Red Flags

Next Post

“АНДЫН ИЛЧ” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙГ ШЭН ВЭН ДОНГ, ЖАН ЧУАН НАРЫН ХЯТАД ИРГЭД РЭКЕТҮҮДИЙН ТУСЛАМЖТАЙГААР ЗЭВСЭГЛЭН ДЭЭРЭМДЖЭЭ!

Next Post
“АНДЫН ИЛЧ” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙГ ШЭН ВЭН ДОНГ, ЖАН ЧУАН НАРЫН ХЯТАД ИРГЭД РЭКЕТҮҮДИЙН ТУСЛАМЖТАЙГААР ЗЭВСЭГЛЭН ДЭЭРЭМДЖЭЭ!

“АНДЫН ИЛЧ” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙГ ШЭН ВЭН ДОНГ, ЖАН ЧУАН НАРЫН ХЯТАД ИРГЭД РЭКЕТҮҮДИЙН ТУСЛАМЖТАЙГААР ЗЭВСЭГЛЭН ДЭЭРЭМДЖЭЭ!

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

2026-10-16
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

2026-10-16
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д  оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

2026-10-16
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-10-16
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2026-10-16
“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-10-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.