• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ж.Мөнхбат: УИХ-ын гишүүн Л.Болдыг гүтгэсэн хэргээр шүүхэд өгнө

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-01-11
Ангилал: Тод мэдээ
Ж.Мөнхбат: УИХ-ын гишүүн Л.Болдыг гүтгэсэн хэргээр шүүхэд өгнө

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр /2019.01.11/ жагсаал зохион байгуулах үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг жагсаалыг үймүүлэхийг оролдож байна, үймээнд уриалж байна гэх утга бүхий мэдээллийг өгсөн. Үүнтэй холбоотойгоор тайлбар өгсөн юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:

-Жагсаал зохион байгуулсан гишүүдийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн Л.Болд намайг жагсаалын үеэр цуст мөргөлдөөнд дуудаж, хүн, цэрэг хүчнийхнийг бэлдсэн зэргээр мэдээлэл хийлээ. Энэ мэдээллийг эрс няцааж байна. Жагсаал цуглаан зохион байгуулах асуудалд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бид хоёр огт оролцоогүй гэдгийг өчигдөр мэдэгдсэн шүү. Өчигдрийн жагсаалд 200 байтугай хоёр хүн аваачиж оролцуулаагүй. Нийгэмд жагсаал цуглаан хийдэг. Тэр нь буруудаад ирэхэд буруугаа бусдад нялзаах гэж оролддог байдал газар авлаа. Өвчтэй, солиотой нь мэдэгдэхгүй юм ярьдаг боллоо. Дээр нь сүүлийн үед улстөрчид өөрийнхөө хувийн эрх ашиг, хувийн бизнесийн төлөө хийсэн үйлдэл, алхмынхаа төлөөсийг төлөх гэж чичирч гүйдэг болжээ. Тэдний нэг нь Л.Болд гишүүн гэж харж байгаа. Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж байхад чуулганы үеэр УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой их хэмжээний мөнгөний асуудлыг ярьсан. Тэрнээс өмнө УИХ-ын гишүүн Н.Амарзаяа энэ асуудлаар мэдэгдэл хийж байсан. Мэдэгдэлд “УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшлийн Богд банк харилцах дансан дээр Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг шилжүүлж авсан” тухай баримтыг дэлгэсэн. Энэ үнэн юм байна лээ. Нийтдээ найман сая доллар, 9.8 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас Л.Болд гишүүн өөрийнхөө эзэмшлийн банк руу шилжүүлж авсан. Жижиг банкуудтай харьцуулахад маш их хэмжээний мөнгийг авсан. Гаднаас нь харахад Богд банкны актив сайн юм шиг харагдахаар байгаа ч Хөгжлийн банк болон улсаас авсан мөнгөө харилцах дээрээ авсан байгаа, дээр нь хүү төлдөггүй. Үүнийхээ төлөөсөнд улс төрийн алхам агц хийсэн байна. Тэр нь буруудаад ирэхээр хүнийг гүтгэн гүжирдэж байгаад харамсч байна. Тиймээс энэ асуудлыг залруулна. Өнөөдөр цэрэг хөдөлгөх эрх мэдэл Засгийн газар, Батлан хамгаалахын сайдад байгаа. Цагдаа, Тагнуул Ерөнхий сайдын бүрэн мэдэлд байгаа. Тэгэхээр жирийн нэг УИХ-ын гишүүн би цэрэг, цагдаа, цуглуулж, зэвсэгт мөргөлдөөнд яаж хүргэх юм бэ гэж би Л.Болд гишүүнээс коридорт тараад асуусан. Тэгсэн Тагнуулын нэр бүхий хариуцлагатай хүмүүс ийм мэдээлэл өгсөн гэж ярьсан. Би өнөөдөр энэ асуудлаар ТЕГ-аас албан ёсны тайлбар шаардсан бичгээ явуулна. Мөн Л.Болд гишүүнийг хүн гүтгэсэн үндэслэлээр шүүхэд өгнө” гэлээ.

Previous Post

УИХ-ыг тараах тогтоолын төсөлд 10 дахь гишүүн гарын үсгээ зурлаа

Next Post

ХЗБХ 4 гишүүний эрхийг түдгэлзүүлэх ШААРДЛАГАГҮЙ гэж үзлээ

Next Post
ХЗБХ 4 гишүүний эрхийг түдгэлзүүлэх ШААРДЛАГАГҮЙ гэж үзлээ

ХЗБХ 4 гишүүний эрхийг түдгэлзүүлэх ШААРДЛАГАГҮЙ гэж үзлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.