• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Цементийн үнэ нэмэгдсэн нь инфляцад нөлөөлөх үү?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-03-22
Ангилал: Тод мэдээ
Цементийн үнэ нэмэгдсэн нь инфляцад нөлөөлөх үү?

Урин дулаан улирал наашилж, барилга бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа энэ үед дотооддоо үйлдвэрлэдэг цементийн үнэ 30 орчим хувиар нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, 210-250 мянган төгрөгийн үнэтэй байсан цемент 260-300 мянгад хүржээ. Ийнхүү цементийн үнэ нэмэгдсэн явдалд Засгийн газар анхаарал хандуулж үүнд хяналт шалгалт хийж мэдээлэх үүргийг Шадар сайд холбогдох яам, ШӨХТГ-т өгчээ. Уг шалгалтын багынхан үр дүнгээ танилцуулсан байна. Үүнд  ‘Манай улс нийт 1.8 сая тонн цемент хэрэглэдэг. Энэхүү хэрэгцээг цементийн дотоодын дөрвөн үйлдвэр бүрэн хангаж байна. Эдгээр үйлдвэр бүтээгдэхүүний үнээ өнгөрсөн долоо хоногт 18-26 хувиар өсгөсөн юм. Ингэж өсөхөд цементийн үйлдвэрийн зардал нэмэгдсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл гөлтгөнө 30 хувиар, ажиллах хүчний зардал 15 хувиар, үнс, нүүрс, шохойн чулуу зэрэг бусад түүхий эдийн үнэ 25 хувиар өссөн’ гэлээ.

Өмнө нь 2020 онд цементийн үнэ дээр 20 хувийн өсөлт гарч байлаа. Тухайн үед цементийн үнийг хий хөөрөгдөж байна уу эсвэл зайлшгүй шаардлагын улмаас нэмсэн үү гэх хариултыг хайн шалгалт явуулж байв. Шалгалтаар худалдаачид хий хөөрөгдөж үнэ нэмж буйг илрүүлсэн юм. Харин энэ удаагийн өсөлт үнийг хэт барьснаас үйлдвэрлэгчид алдагдалтай ажиллаж эхэлсэнтэй холбоотой аж. Иймд цемент үйлдвэрлэгчид хэдий хэр хугацаанд ямар алдагдалтай ажилласныг тодрууллаа. Цемент үйлдвэрлэгч ‘2014 оноос хойш цементийн үнээ нэмээгүй. Гэтэл бусад бүх материалын үнийг нэмсэн. Цахилгааны үнэ, тээврийн хөлс, нүүрс, гаднаас авдаг цемент хийх төмөр бүгд дээрх хугацаанд өссөн бол цементийн үнэ өсөөгүй. Учир нь төрөөс зөвхөн цементийн үнийг өсгөж болохгүй гэсэн хязгаар тогтоож үнийг барьсантай холбоотой. Нөгөөтээгүүр барилгын гол түүхий эд болох арматурын үнэ хэд дахин өссөн. Арматур барилгын зардлын 24 хувийг эзэлдэг бол цемент 16 хувийг эзэлдэг’ гэлээ.

Засгийн газраас цементийн үнийг тогтмол барьсаар ирсэн. Энэ нь орон сууцны үнийг нэмэгдүүлэхгүй, инфляцыг өдөөх хөшүүрэг болгохгүй, иргэдийн худалдан авах чадварт нөлөөлөхгүй байлгах гэсэн хэд хэдэн шалтгаантай. Гэвч сүүлийн жилүүдэд хил гаалийн хязгаарлалтаас хамааран цемент үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийн үнэ нэмэгджээ. Энэ нь цемент үйлдвэрлэгчдийн нуруунд ачаа болж байв.

Цементийн үнэ нэмэгдсэнээр үйлдвэрлэгчдийн алдагдал арилах ч эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралд дарамт болох юм. Тэгвэл энэхүү дарамтыг бүдүүн зургаар нь авч үзье. Барилгын зардлын 16 хувийг эзэлдэг цементийн үнэ 30-40 хувь нэмэгдэхээр шинээр баригдах барилгын үнэ 4.8 хувиар өсөх тооцоо гарса байна. Энэ нь орон сууцны үнэд нөлөөлж улмаар таван хувиар нэмэгдэх дүр зураг харагдаж байгаа юм. Энэ нь цаашлаад инфляц нэмэгдэх хөшүүрэг болохыг эдийн засагчид анхааруулсан юм. Өөрөөр хэлбэл  цементийн үнийн өсөлтөөс шалтгаалж инфляц хяналтаас гарах нөхцөл үүссэнийг эдийн засагчид анхааруулж байна.

Previous Post

Энэ жил Монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ой тохиож байна

Next Post

Машин ачилт 100.000, авто зогсоол 3000 төгрөг болж нэмэгдэнэ гэв үү?

Next Post
Машин ачилт 100.000, авто зогсоол 3000 төгрөг болж нэмэгдэнэ гэв үү?

Машин ачилт 100.000, авто зогсоол 3000 төгрөг болж нэмэгдэнэ гэв үү?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг хүлээн авч уулзлаа

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг хүлээн авч уулзлаа

2026-07-20
Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

2026-07-20
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны хязгаарлалт хийж, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлууд

2026-07-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2026-07-20
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-07-20
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-20
Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

2026-07-17
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.