• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сурагч эерэг гарвал ангид тандалт хийж, тусгаарлах эсэхийг шийднэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-02-14
Ангилал: Нийгэм
Сурагч эерэг гарвал ангид тандалт хийж, тусгаарлах эсэхийг шийднэ

Бүх шатны боловсролын байгууллагын хичээл танхимаар орж эхэлсэнтэй холбоотойгоор халдвар хамгаалалтын дэглэмийг хэрхэн баримтлах талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

Тэрбээр ‘Халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор цаг тухай бүрд нь зохицуулалт хийж, чиглэл өгөхийг холбогдох газруудад үүрэг болгосон. Нэг сурагчаас халдвар илэрсэн тохиолдолд ангиар нь тав хоног тусгаарлана гэдэг ташаа ойлголт. Халдвар илэрсэн анги, бүлэг дээр тодорхой зохицуулалт хийж ажиллана. Ажиглалт, тандалт судалгаа хийсний дараа тусгаарлах эсэхийг шийднэ. Учир нь одоо Covid-19-тэй зэрэгцээд томуу, томуу төст өвчний халдварын тархалт нэмэгдэж байна. Шинж тэмдэг илрээгүй ч эрсдэлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх зорилгоор ангиар нь тусгаарлах нь нэг талаар боломжгүй. Танхимын сургалт орж эхэлж байгаа учраас сурагчдыг аль болох халдвар хамгаалалтын дэглэм баримтлуулж, өвдөх эрсдэлээс сэргийлэх зохицуулалттай ажиллаж байна.

Иймд хоолой өвдөх, ханиалгах болон бусад шинж тэмдэг сурагчид илэрсэн үед ангиар нь шууд тусгаарлахгүй. Эхний ээлжид ангиас хүүхэд эерэг гарсан буюу батлагдсан тохиолдолд тухайн бүлэгт тандалт судалгаа явуулж байж хичээлийн зохицуулалт хийнэ.

Түүнээс нэг сурагч эерэг гарлаа гээд ангиар нь шууд тусгаарлахгүй. Аль болох мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг үндэслэж шийдвэр гаргана. Боловсролын байгууллага танхимын сургалтын үед халдвар илэрсэн тохиолдолд шууд бие даан зохицуулалт хийх боломжгүй шүү дээ. Энэ асуудал дээр Улсын онцгой комиссын шуурхай штаб болон дүүрэг, орон нутгийн сургуулиудын эмч, нийгмийн ажилтны хийсэн тандалт, судалгаа, ажиглалт дээр үндэслэж зохих шийдвэр гаргана’ гэлээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн ‘Танхимын сургалтад шилжих тухай’ А/38 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах, сургалтын байгууллагын орчин, хичээлийн байр, анги танхимд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, нөөцийг бүрдүүлэх чиглэлийг Нийслэлийн боловсролын газраас сургууль, цэцэрлэгүүдэд өгсөн.

Мөн сургуулийн орчинд Covid-19-өөс сэргийлэх, тандалт хийх, хариу арга хэмжээ авах багийн үйл ажиллагааг сайжруулж, сургуулийн орчинд зай барих боломж нөхцөл бүрдүүлсэн эсэхийг үнэлэн, хичээлийн завсарлагаа, үдийн цайны үеэр зай барих боломж бүрдүүлэн, тогтмол хяналт тавих зохицуулалт хийж ажиллах үүрэг, чиглэл өгсөн билээ.

Previous Post

К.Валиева маргааш тэмцээндээ оролцохоор болжээ

Next Post

Сар бүрийн 1-нд apxи, пивo худалдаалахаар боллоо

Next Post
Хотын дарга: Нийтийн тээвэрт амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болголоо

Сар бүрийн 1-нд apxи, пивo худалдаалахаар боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй

У.Хүрэлсүх: Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй

2026-09-14
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, 11 настай хүүхдийг мөргөж гэмтээжээ

2026-09-14
Онцгой байдлын байгууллагад ослын 77 дуудлага бүртгэгдэж дөрвөн иргэний амь аварчээ

Онцгой байдлын байгууллагад ослын 77 дуудлага бүртгэгдэж дөрвөн иргэний амь аварчээ

2026-09-14
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

2026-09-14
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно

2026-09-14
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +24 градус дулаан байна

2026-09-14
Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

2026-09-12
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.