• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Л.Оюун-Эрдэнэ: Хариуцлагагүй зээлдэгчдийн зээлийг Засгийн газар төлөхгүй гэлээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-02-14
Ангилал: Тод мэдээ
Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой уулзахаар болжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хөгжлийн банкнаас олгосон нийт 75 орчим зээл, 66 зээлдэгчийн мэдээлэлд дүгнэлт гаргаж танилцуулжээ. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрээр ‘Монгол Улсын Засгийн Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж үзнэ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөгжлийн банкыг татан буулгахгүй, дампууруулахгүй. Мөн Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчийн өмнөөс зээлийг төлөхгүй. Харин цаашид Хөгжлийн банк эксим банк буюу экспорт, импортыг дэмждэг олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй. Харамсалтай нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш банк шиг биш харин сан, арилжааны банк эсвэл хадгаламж зээлийн хоршоо ч юм шиг тодорхойгүй байсаар ирсэн. Үүний үр дүнд 3.2 их наяд төгрөг хүүгийн багцын үлдэгдэл болж 55.3 хувь нь буюу 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон байна. Засгийн газар хоёр түвшинд авч үзнэ гэдэг нь нэгдүгээрт, зориулалтын дагуу ашиглагдсан зээлээр хэрэгжиж байгаа төсөл цар тахлын улмаас тасалдсаныг нь хэвийн гэж үзнэ. Хоёрдугаарт, улс төрийн нөлөөлөл ашиглаж, зээлээ зориулалтын бусаар өөр зүйлд ашиглаж, барьцаа хөрөнгө хангалтгүй зээл бий. Мөн шүүхэд шилжүүлж маргаан үүсгэсэн нь ч бий. Эдгээрээс болж баялаг бүтээгчдийн нэр хүндийг унагасан, улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулах ёстой хөгжлийн банкны зарим алдагдуулсан нөхөдтэй хатуу арга хэмжээ авах болно. Экзим банк буюу илүү том түвшинд зээл гаргадаг, мега төслүүдэд зээл олгож, санхүүжүүлж байж Монгол Улс эдийн засгийн хувьд илүү бэхжих боломжтой. Бидний хувьд Хөгжлийн банк байгуулагдсан 2011 оноос хойш бүх хэргүүд, дээрх асуудлуудыг Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах гэмт хэргээр шалгаж өгөх хүсэлтийг Ерөнхий прокурорт гаргасан. Зээл зөрчигдсөн гэдэг асуудал ихэнх нь иргэний хуулиар, 2011 онд буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар мултарч үлдэх боломжтой учир энэхүү зүйлчлэлийг өөрчлөөд энэ бол зээл биш харин мөнгө угаах гэмт хэрэг, улсын  татвар төлөгчдийн санхүүжилтэд ноцтой хохирол учруулсан гэсэн агуулгаар бичиг хүргүүлсэн. Зарим зээлдэгчийн хөрөнгийг битүүмжилж байна. Үүнийг баялаг бүтээгчдийн эсрэг хийж байгаа үйлдэл гэж ойлгож болохгүй, харин ч тэдний төлөө, цаашдаа бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн төлөө, Хөгжлийн банк зөв ажилладаг байхын төлөө хийж байна. Жагсаавал 15 хүрэхгүй хүн л 1,7 их наяд төгрөгийн голлох зээлдэгч байгаа юм. Шаардлагатай бол зарим үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, хохиролгүй болгох олон улсын зарчмын дагуу шийдвэрлэнэ. Тиймээс Хөгжлийн банктай холбоотой асуудлыг Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ’ гэлээ.

Previous Post

Г.Занданшатар: Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийнэ

Next Post

К.Валиева маргааш тэмцээндээ оролцохоор болжээ

Next Post
К.Валиева маргааш тэмцээндээ оролцохоор болжээ

К.Валиева маргааш тэмцээндээ оролцохоор болжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй

У.Хүрэлсүх: Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй

2026-09-14
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, 11 настай хүүхдийг мөргөж гэмтээжээ

2026-09-14
Онцгой байдлын байгууллагад ослын 77 дуудлага бүртгэгдэж дөрвөн иргэний амь аварчээ

Онцгой байдлын байгууллагад ослын 77 дуудлага бүртгэгдэж дөрвөн иргэний амь аварчээ

2026-09-14
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

2026-09-14
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно

2026-09-14
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +24 градус дулаан байна

2026-09-14
Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

2026-09-12
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.