• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монголд буй гадаадын байгууллагууд жил бүр зөвшөөрөл сунгуулах шаардлагагүй болжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-01-25
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Монголд буй гадаадын байгууллагууд жил бүр зөвшөөрөл сунгуулах шаардлагагүй болжээ

2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын гаргасан А/08 дугаар тушаалын дагуу ‘Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам’-ыг шинэчлэн баталсан байна.
Тодруулбал, 2016 оноос хойш салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын баталсан тушаалаар зохицуулж байсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ийнхүү шинэчлэн батлагдаж, нийтээр дагаж мөрдөхөөр болжээ.

Уг шинэчлэн батлагдсан журмаар салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах хугацаа, зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл, хяналт тавих зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан бөгөөд үүнд зөвшөөрлийн хугацааг хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилт, цар хүрээ, ажлын байр бий болгосон байдал зэргийг харгалзан гурав хүртэл жилээр, Засгийн газар хооронд хамтран ажиллах гэрээ, Монгол Улсад 10 жилээс доошгүй хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан зэрэг нөхцөл, шаардлагыг харгалзан тав хүртэл жилээр сунгах боломжтой боллоо.

Ингэснээр Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон гадаад дахь төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрууд олон тооны баримт бичиг бүрдүүлж жил бүр зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж буй нь үйлчилгээний чирэгдлийг багасгах чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 79 төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар байгааг үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл:

  1. хүмүүнлэгийн 17
  2. улс төрийн 2
  3. боловсролын 17
  4. халамжийн 12
  5. эрүүл мэндийн 8
  6. хөдөө аж ахуйн 3
  7. байгаль, орчны 10
  8. эдийн засгийн 10 салбар, төлөөлөгчийн газар ажиллаж байна.
Previous Post

Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг өнөөдөр хийнэ

Next Post

Цагаан сарыг гэр, гэртээ тэмдэглэхийг ЭМЯ-наас уриалав

Next Post
Шинээр 2,737 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 10 хүн нас барлаа

Цагаан сарыг гэр, гэртээ тэмдэглэхийг ЭМЯ-наас уриалав

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 градус, цас орохгүй

2026-11-06
Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

2026-11-05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

2026-11-05
Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

2026-11-05
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

2026-11-05
Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

2026-11-04
Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

2026-11-04
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

2026-11-04
УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

2026-11-04
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

2026-11-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.