• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ц.Эрдэнэбаяр: Шатахууны хомсдол үүсээгүй тул иргэд тайван байхыг хүсье

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-10-06
Ангилал: Нийгэм
Ц.Эрдэнэбаяр: Шатахууны хомсдол үүсээгүй тул иргэд тайван байхыг хүсье

Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр

 “Шатахууны хомсдолын асуудал үүсээгүй тул иргэд тайван байхыг хүсье. Татан авалт хэвийн үргэлжилж, үр дүнгээ өгч байгаа. Иргэдэд оочир үүсгэж, бухимдуулсандаа төрийн байгууллагын зүгээс уучлал хүсэж байна.

Татан авалтын хэмжээнд нөлөөгөө үзүүлж байгаа. Нэг ШТС 24 цагт 10 тонн шатахууны борлуулалтыг хэвийн үедээ хийдэг байсан. Гэвч тухайн ШТС-д оочер дараалал үүссэнээр борлуулалтын тоо хэмжээ нэмэгдэх, хэдэн цагийн өмнө дуусах, бензин нь дуусахад хий соролт үүсэх, агуулахаас ШТС-аа цэнэглэх гэх мэт процессууд явагдаж байгаа. Үүнийг иргэд бензин дууссан мэтээр буруу ойлгож байх шиг байна. Шатахуун ямар нэгэн байдлаар тасалдсан зүйл байхгүй. Замын-Үүд болон Сүхбаатар боомт дээр бензин буугаад, хэвийн тараагдаж байгаа.

Дэлхийн зах зээл дээрх үнэ тогтвортой байж байгаад өсөлт явагдаж байгаа. Монгол бол импортлогч улс. Үйлдвэрээ барьсан үед шатахууны үнийн асуудал яригдана.

“Сод Монгол” группийн ерөнхий захирлын тушаал гарч дотооддоо тодорхой хэмжээний хязгаарлалтыг хийсэн гэх тайлбарыг авсан. Өчигдөр УУХҮ-ийн сайд ААН-ийн төлөөлөлтэй уулзаж ярилцахад тухайн үед техникийн алдаа гарсан гэдгээ “Сод Монгол” группээс хэлсэн бөгөөд залруулга өөрсдөө гаргасан байсан” гэв.

“Шунхлай” ХХК-ийн төлөөлөл “Өчигдөр 16:00 цагаас хойш ачаалал нэмэгдэж ШТС-ууд дээр урт дараалал үүссэн. Үүнтэй холбоотой ШТС-д шатахуунгүй болсон байсан. Шөнөдөө ихэнх ШТС-уудын шатахуун зарагдаж дууссан. Шунхлай компанийн зүгээс агуулахаас ачилтыг зохион байгуулж байгаа ба зургаан ШТС-д шатахуун очиж амжаагүй, одоогоор 26 ШТС хэвийн ажиллаж байна. Агуулахын нөөцийн хувьд хэвийн байгаа” гэв.

Previous Post

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад өдрийн 50000 төгрөгний цалинтай 910 ажлын байр байна

Next Post

‘Камертон’ хамтлаг энэ сарын 15-нд тоглоно

Next Post
‘Камертон’ хамтлаг энэ сарын 15-нд тоглоно

'Камертон' хамтлаг энэ сарын 15-нд тоглоно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

2026-11-03
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна

2026-11-03
Б.Мөнхтамир: Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй

Б.Мөнхтамир: Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй

2026-11-03
ТАНИЛЦ: Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон З.Төмөртөмөөгийн эзэмшсэн боловсрол, ажлын туршлага

ТАНИЛЦ: Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон З.Төмөртөмөөгийн эзэмшсэн боловсрол, ажлын туршлага

2026-11-03
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

2026-11-03
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтэрнэ

2026-11-03
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

2026-11-02
“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

2026-11-02
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

2026-11-02
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-02
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.