• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хуурамч мэдэгдэлд итгэж шатахуун ихээр нөөцлөх шаардлагагүй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-10-06
Ангилал: Нийгэм
Хуурамч мэдэгдэлд итгэж шатахуун ихээр нөөцлөх шаардлагагүй

Хэсэг бүлэг этгээдийн “Шатахуун дахин хомсдохоор боллоо” гэсэн хуурамч мэдээлэл нь нийгэмд асар их муу нөлөө үзүүлж буйг бид харлаа. Өчигдөр оройноос эхлэн Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудад дахин урт дараалал үүсч эхлээд байна. Холбогдох яамдын мэдэгдэж буйгаар иргэд шатахуун түгээх станцад оочерлож, шатахууныг их хэмжээгээр авч нөөцлөх шаардлагагүй бөгөөд хэрэглээнийхээ хэмжээгээр шатахуунаа авч бусдадаа боломж олгох нь зүйтэй хэмээн зөвлөж байна.

Ямар нэгэн баталгаагүй мэдээлэл, хуурамч мэдэгдэлд итгэн, тэдний зохион байгуулалттайгаар шатахуун импортлогч компанийн нэр хүндэд халдсан үйлдлийг дэвэргэн сошиал орчинд дэвэргээж байгаа явдал нь нийгэмд асар хортой үйлдэл бөгөөд үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, таксиний үйлчилгээ гээд бүхий л газруудын үнэ тариф өсдөг шууд хамааралтай юм. Иймээс ард иргэд төрийн байгууллагын үнэн бодит мэдээллийг үндэс болгох нь зүйтэй юм. Тун удахгүй дээрх мэдэгдлийг хаанаас, ямар хүмүүс, ямар зорилготой бэлтгэж цахим орчинд тараасныг хуулийн байгууллага шалгаж буруутай этгээдүүдэд хариуцлага оноох болно хэмээн СОД МОНГОЛ ГРУПП-ээс мэдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газар болон “Содмонгол групп” ч бас мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэе. БНХАУ-аас 2021.10.01-06-ны хооронд 150 вагон 7540 тонн шатахуун ачихаар төлөвлөсөн бөгөөд 10.03-нд эхний 50 вагон Хөх хотын ГТБҮ-ээс хөдөлж, Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид 10 дугаар сарын 5-ны өдөр шилжүүлэн ачиж, УБ хот руу хөдөлсөн ба 10 дугаар сарын 6-нд мөн 50 вагон АИ-92 автобензинийг буулгахаар 2 дахь ээлжийн шатахууныг улсын хилээр оруулж ирлээ.

Өмнөд хилээр орж ирсэн шатахууныг шилжүүлэн ачих ажлыг “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ 24 цаг бүтэн ээлжээр ажиллаж, өдөрт 50 вагон бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот руу нийлүүлж байна. Мөн ОХУ-аас 10 дугаар сар гарснаас хойш 02-ны өдөр ОХУ-ын “Роснефть” компаниас 13 вагон 787 тонн, 10 сарын 3-ны өдөр 5 вагон 302 тонн, 10 сарын 4-ний өдөр 368 тонн, 10 сарын 5-ны өдөр 542 тонн газрын тосны бүтээгдэхүүн ачигдсан бөгөөд эхний ээлжийн бүтээгдэхүүнүүд импортлогчдын агуулахуудад бууж эхэлсэн.

БНХАУ, ОХУ-аас импортолж буй АИ-92 автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Сүхбаатар, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар УУХҮЯ нь Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас ОХУ, БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг авч, шуурхай ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд 5 хоногийн нөөцтэй байна.

Previous Post

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 2826 ШИРХЭГ ГЭРЭЛТҮҮЛГИЙГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЖ АВЛАА

Next Post

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад өдрийн 50000 төгрөгний цалинтай 910 ажлын байр байна

Next Post
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад өдрийн 50000 төгрөгний цалинтай 910 ажлын байр байна

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад өдрийн 50000 төгрөгний цалинтай 910 ажлын байр байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-26
2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-05-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

2026-05-24
Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

2026-05-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.