• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монголын хамгийн отгон суваг дэлхийн хэлээр эфирээ цацаж эхэллээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2018-12-21
Ангилал: Нийгэм
Монголын хамгийн отгон суваг дэлхийн хэлээр эфирээ цацаж эхэллээ

Гадны олон улс үндэстэн дэлхийн хамгийн түгээмэл хэл болох англи хэлээр эфирээ цацдаг олон улсын телевизийн сувагтай. Өндөр хөгжилтэй орнууд энэ төслөө өргөжүүлж олон хэлээр телевизийн эфирээ цацаж, өөрийн улсаа сурталчилдаг. Харин Монгол Улсын хувьд телевизийн салбарт энэ “гарц” хаалттай байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл МҮОНРТ англи хэлээр эфирээ нэвтрүүлэх Монголын анхны сувгаа өчигдөр албан ёсоор нээж, туршилтын эфирээ эх орон даяар цацаж эхэллээ.

Олон нийтийн радио телевизийн тухай хуульд “Олон нийтийн радио, телевиз гадаадын сонсогч, үзэгчдэд зориулсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлах, таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж түгээх” үүрэгтэй хэмээн заасан байдаг. Энэ чиг үүргээ МҮОНРТ 54 жилийн түүхтэй “Voice of Mongolia” олон хэлний радио болон телевизийн хөтөлбөрөөрөө хэрэгжүүлж ирсэн туршлага дээрээ үндэслэн эх орноо дэлхийд сурталчлан таниулах зорилгоор өнгөрсөн оны есдүгээр сараас “MNB World” сувгийн төслөө эхлүүлсэн.

“MNB World” төслийг нээхийн тулд олон сорилт, бэрхшээлтэй тулгарсан. Засгийн газраас энэ төслийг хөрсөнд буулгахад өндөр ач холбогдол өгч, эхний хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өгснөөр шанг нь татаж өгсөн юм.

Л.НИНЖЖАМЦ: МОНГОЛ УЛС ТҮҮХ, ӨВ СОЁЛ, ЁС ЗАНШЛАА ТИВ ДЭЛХИЙД ҮЗҮҮЛНЭ

МҮОНРТ-ийн “MNB World” сувгийн нээлтийн ёслолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах, Б.Мягмар, Б.Галаарид тэргүүтэй Үндэсний зөвлөлийн гишүүд,  Монголд суугаа дэлхийн олон орны Элчин сайд болон зарим яамны ажилтан, олон улсын байгууллагуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийн салбарын “гигант”-ууд оролцсон.

Энэ үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцаас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Юуны өмнө Монголын англи хэлний анхны сувгийг нээх гэж байгаа MNB-ийн нийт хамт олондоо баяр хүргэе. Сүүлийн нэг жилийн хугацаанд манай хамт олон өөрсдийн нөөц боломжоор шинэ сувгаа нээх бэлтгэлээ хангалаа. Мөн төр засагтаа, үзэгчиддээ талархал илэрхийлэх ёстой. Төрийн дэмжлэгээр “MNB спорт”, “MNB World” сувгийн техникийн шинэчлэлийг хийж, шинэ студи байгуулсан. Отгон сувгийнхаа англи хэлтэй сэтгүүлч, найруулагч, зураглаач, инженер техникийн зэрэг нийт ажилтныг бэлтгэхэд жил гаруйн хугацаа орсон. Монгол Улсын телевизийн салбар өнөөдөр (өчигдөр) дэлхийд гарах, танигдах алхмаа хийж байна. Өөрийн орны түүх, өв соёл, ёс заншлын талаар тив дэлхийд үзүүлэх гэж байна. “MNB World” суваг улс орныхоо хөгжил, эдийн засаг, цаашлаад аялал жуулчлал болон бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт, хөгжил дэвшлийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ суваг нээгдсэнээр Монгол хүүхдүүд, залуу үе англи хэлийг идэвхтэй суралцаж, эх орныхоо мэдээ мэдээллийг дэлхийн хэлээр авах болно. Тиймээс энэ сувгаар дамжуулж шинэ залуу үеийнхээ хэлний боловсролд мөн анхаарч байна гэсэн үг. Нээлтийн ажиллагаанд маш олон гадны зочид, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид ирсэн байна. “MNB World” төсөл зөвхөн манай радио, телевизийн үүрэг гэхээсээ илүү нийт монгол хүн хамтран ажиллаж, дэмжсэнээр тав, арван жилийн дараа BBC, CNN, DW, CCTV, KBS, Arirang, NHK зэрэг олон улсын телевизийн түвшинд очиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Мөн “MNB World” сувгийн захирал О.Тэгшгэрэл “Барууны телевизүүд улс төр, эдийн засгийн болон олон улсад өрнөж буй үйл явдлыг шуурхай мэдээлэхэд түлхүү анхаардаг бол KBS World, Arirang, NHK зэрэг Азийн телевизийг тус бүрээр нь судлахад өв соёл, ёс заншил, урлаг уран сайхны контентуудыг голчилдог болох нь харагдсан. Монгол Улс хоёр том хөрштэй, далайд гарцгүй орон. Гэвч манай гадаад бодлого энх тайвнаар зэрэгцэн орших, хөрш орнуудтай найрсаг хамтын ажиллагаатай байх, гуравдагч хөршийн бодлогыг хөхиүлэн дэмжихийг баримталдаг учир бид 2018-2019 онд буюу туршилтын эфирийн хугацаанд аль болох улс төрөөс ангид, бие даасан шинжтэй, дэлхийн үзэгчдэд өөрсдийн өв соёл, түүх, онцлогийг харуулсан, хөтөлбөр нэвтрүүлэхээр бодлогодоо оруулсан” хэмээв.

Нээлтийн ажиллагааны үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “MNB World” сувгийг албан ёсоор нээж байгаад баяр хүргэж, Монголоо дэлхийд сурталчлахын төлөө хичээн ажиллаж буй МҮОНРТ-ийн хамт олны ажилд амжилт хүслээ. Мөн тэрбээр “Сошиал медиа, цахим сүлжээ хөгжсөн өнөөгийн нөхцөлд МҮОНРТ үнэн шударга, бодитой, ил тод мэдээ, мэдээллийг хүргэх үүргээ нэр төртэй биелүүлж байгаа. Нийгэмд энэ төрлийн мэдээлэл чухал байна. “MNB World” суваг Монголоо дэлхийд хөтлөх гүүр болно гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ Монголын брэнд болж дэлхийд танигдах хүртэл дор хаяж таван жилийн хугацаа шаардана. Засгийн газрын зүгээс бүх боломжоороо дэмжиж, тусална” гэлээ.

Мөн нээлтэд зориулж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо(ABU), ВВС, KBS, Arirang телевиз, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагаас дүрстэй мэндчилгээ ирүүлснийг үзэгчдэд уламжилсан. Үүнээс гадна Монголын морин хуурын чуулга, “Авьяаслаг Азичууд-2015” шоуны дэд байрын шагналт “Хөсөгтөн” хамтлаг үндэсний урлагийн тоглолтоо гадны зочид төлөөлөгчдөд сонирхуулсан.  

ДЭЛХИЙД МОНГОЛЫГ ТАНИУЛАН СУРТАЛЧЛАХ МҮОНРТ-ИЙН IV СУВАГ

Монголд өмнө нь үндэсний хэмжээнд англи хэлээр контент цацдаг телевизийн суваг нээсэн туршлага байхгүй. Хөдөлмөрийн зах зээлд англи хэлтэй сэтгүүлч, телевизийн уран бүтээлч маш хомс байсан ч гэлээ “MNB World” суваг өнгөрч буй 2017 онд багийн гишүүдээ бүрдүүлж, контент үйлдвэрлэлээ эхлүүлж чадсан. Тус багийн 70-80 хувь нь гадаадад боловсрол эзэмшсэн, олон хэлээр ажиллах чадвартай телевизийн уран бүтээлч. Мөн тус суваг дан англи хэлээр контент бэлтгэдэг ч багт англи хэлээс гадна орос, хятад, франц, герман, солонгос, япон зэрэг хэлний мэргэжилтэн багтсан. Тиймээс олон хэл, олон соёлын нэгдэл бий болсон учир ирээдүйд олон хэлний суваг болж өргөжин тэлэх боломж бүрэн бий аж. Үүнээс гадна төслийн баг олон улсад нэр хүндтэй BBC, CNN, DW, KBS World, Arirang, NHK зэрэг телевизийн ухаалаг менежментийг түүвэрлэн судалжээ. Түүнчлэн Их Британийн BBC телевизэд ажилласан туршлагатай зөвлөхүүдийг урьж, төслийнхөө төлөвлөлт хэрэгжилтэд үнэлгээ хийлгэж, Германы DW академийн мэргэжилтнүүдтэй ажил хэргийн хүрээнд ойр дотно ажилласан юм.

“MNB World” суваг өдөр бүр 11:00-23:00 цаг хүртэлх 12 цагийн эфир англи хэлээр үзэгчдэд хүргэнэ. Тухайлбал, “News Mongolia” мэдээллийн хөтөлбөр, “MNB World talk show”, “History of Mongolia”, “Culture of Mongolia”, “Explore Mongolia”, “Generation”, “Passion”, “Cycle” зэрэг нэвтрүүлгийг бэлтгэн өргөн долгионоор цацах юм. Тус суваг үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Скаймедиа, Юнивишн, Сансар, Эм Эн Би Си зэрэг кабелийн телевизийн 68 дугаар сувгаар болон “Facebook”, “Youtube” зэрэг онлайн, дижитал платформуудаар дамжуулан контентоо цацна.

Дашрамд дуулгахад, “MNB World” төсөл төгс төгөлдөр хэрэгжихэд доод тал нь таван жилийн хугацаа хэрэгтэй. Энэ хугацаанд төслөө тогтвортой хөгжүүлж чадвал 2020-2025 оны дараагийн таван жилийн урт хугацааны төлөвлөлтөд сувгаа олон хэлний телевиз болгох өргөжүүлэлтийг багтаасан аж.  

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз МҮОНТ, “Монголын мэдээ”, “MNB спорт” гэсэн телевизийн гурван сувагтай байсан. Тэгвэл өчигдөр тус телевизийн дөрөвдүгээр суваг “MNB World” өрхөө татаж, өөрийн эфирээ эх орон даяар цацсанаар Монголын телевизийн салбарын түүхийн хуудаснаа шинэ ололт амжилтыг эхлүүллээ.

Previous Post

Бөхийн өргөөг нээж хэвийн үйл ажиллагаанд нь оруулхаар болов

Next Post

Н.Баяртсайханыг баривчилж шалгахаар болжээ

Next Post
Н.Баяртсайханыг баривчилж шалгахаар болжээ

Н.Баяртсайханыг баривчилж шалгахаар болжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Рианнагийн харш руу буудсан эмэгтэйг баривчилжээ

Рианнагийн харш руу буудсан эмэгтэйг баривчилжээ

2026-03-10
Үндэсний чуулган “Аялал жуулчлалын академи” өдөрлөгөөр үргэлжилж байна

Үндэсний чуулган “Аялал жуулчлалын академи” өдөрлөгөөр үргэлжилж байна

2026-03-10
У.Бат-Оюун АНУ-ын пара кёрлингийн багаас паралимпын наадамд оролцож байна

У.Бат-Оюун АНУ-ын пара кёрлингийн багаас паралимпын наадамд оролцож байна

2026-03-10
Трамп, Путин нар Украин, Ираны асуудлыг хэлэлцжээ

Трамп, Путин нар Украин, Ираны асуудлыг хэлэлцжээ

2026-03-10
Улс төрийн намууд 100 мянгаас 310 саяын хандив авчээ

Улс төрийн намууд 100 мянгаас 310 саяын хандив авчээ

2026-03-10
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа СЕХ хүргүүлжээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа СЕХ хүргүүлжээ

2026-03-10
Хятад Улс Африкийн 53 орноос орж ирэх барааны импортын татварыг тэглэлээ

Хятад Улс Африкийн 53 орноос орж ирэх барааны импортын татварыг тэглэлээ

2026-03-10
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

2026-03-10
Судалгаа: Залуучууд ахмад үеийнхнээс илүү сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг

Судалгаа: Залуучууд ахмад үеийнхнээс илүү сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг

2026-03-10
Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо

Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо

2026-03-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.