• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Энэ онд дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлууд

Дорж Нийтэлсэн: Дорж
2018-12-19
Ангилал: Дэлхий
Энэ онд дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлууд

Дэлхий дахин 2018 онд сайн, муу үйл явдлаар дүүрэн байлаа. Шинэ он солигдоход хэдхэн өдөр үлдэж, хуучин оноо үдэх мөч ойртож байгаа энэ үед та бүхэнд 2018 онд дэлхий дахинд болон шинжлэх ухаан, урлаг спортын салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг хүргэж байна.

Дэлхий дахинд

  • Өмнөд, Хойд Солонгос улсууд 1950-1953 онд өрнөсөн “Солонгосын дайн”-ыг албан ёсоор дуусгав.
  • Куб улс шинэ Ерөнхийлөгчөөр Мигель Диаз-Канелыг сонгосноор, 59 жил үргэлжилсэн Кастрогийн засаглалыг эцэс болгов /Фидель Кастро, Раул Кастро нар төрийн эрхийг барьж байсан/.
  • Ирак дахь ISIS бүлэглэлийг түлхэн унагааж, парламентын сонгууль явуулав.
  • Канад улс марихуаны хэрэглээг хуулиараа зөвшөөрсөн хоёр дахь улс болов /өмнө нь Уругвай улс хүлээн зөвшөөрч байсан/.
  • Мексикийн Ерөнхийлөгч тангараг өргөснөөсөө хэдхэн өдрийн дараа улсаас гаргасан Ерөнхийлөгчийн хувийн онгоцыг зарж, оронд нь жирийн нислэгээр нисч байхаар болсон. Харин онгоц зарсан мөнгөө ядуурлыг үгүй хийх ажилд зарцуулсан билээ. “Ядуурал газар авсан улсад Ерөнхийлөгч нь тансаг хувийн онгоцноосоо бууж ирвэл надад ичмээр байх болно” гэж тэрбээр хэлсэн байна.
  • Өмнөд Солонгос нохой нядалгааны хамгийн том захыг хаасан. Ингэснээр тус улсын хүнсний дэлгүүр болон хоолны газруудад нохойн мах худалдаалагдах нь багасч, хэрэглээг бууруулсан нь амьтны эрхийн төлөө тэмцэгчдийн хувьд таатай үйл явдал байлаа.
  • Меган Маркл Их Британийн хааны гэр бүлийн гишүүн болсон анхны өнгөт арьстан болов.

Хүний эрхий асуудалд

  • Саудын Арабд эмэгтэйчүүд жолоо барих эрхтэй болсон
  • Ирландад олон нийтийн санал асуулга явуулж, үр хөндүүлэхийг хориглосон хуулийг халав.
  • Энэтхэг улсын Дээд шүүхээс ижил хүйстнүүдийн бэлгийн харьцааг цаашид гэмт хэрэгт тооцохгүй байх тухай шийдвэрийг гаргасан.
  • Шотланд улс ЛГБТИ /лесби, гей, бисексуал, трансжендер, интерсекс/-ийн тухай хичээлийн хөтөлбөртөө оруулсан анхны улс болов
  • Дэлхий даяар 2018 он “Эмэгтэйчүүдийн жил” болж өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, улс төрийн удирдах албан тушаалд сонгогдсон эмэгтэйчүүдийн тоо дэлхий даяар энэ онд эрс өссөн байна.
  • Африкт эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг зэрэмдэглэх зан үйлийн тоо энэ онд эрс буурчээ.
  • Иран улсын эмэгтэйчүүд анх удаа спортын арга хэмжээнүүдэд оролцох эрхтэй болов.

Эрүүл мэнд, шинжлэх ухаан

  • Нас барсан эмэгтэйн савыг шилжүүлэн суулгасан эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлсэн анхны тохиолдол гарсан.
  • Эрдэмтэд хорт хавдрыг илрүүлэх 10 минутын сорилыг зохион бүтээв.
  • Эбола вирусийн шинэ эмчилгээг туршив. Мөн Кени улсад Эбола вирусийн халдвар авсан нярай тус эмчилгээний ачаар амьд үлдсэн байна.
  • Самрын тосны харшлыг анагаах шинэ эмийг бүтээж, амжилттай туршсан.
  • Малари буюу хумхаа өвчнийг илрүүлэхэд нохойг ашиглаж болох тухай судалгааг хийсэн.
  • Эрдэмтэд хорт хавдар тусах эрсдэлийг бууруулж болох шинэ арга замыг нээв.
  • Амьдрах хугацааг арван жилээр уртасгах таван зуршлыг эмч нар танилцуулсан.

Хүрээлэн буй орчин

  • Зүүн Өмнөд Азиас 157 шинэ зүйлийн амьтдыг нээн илрүүлж, судалж эхэлсэн.
  • Шинэ Зеланд улс цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд газрын тосны олборлолтыг зогсоох алхмуудыг хэрэгжүүлж эхлэв.
  • Загварын томоохон брэндүүд цаг уурын өөрчлөлтийн эсрэг нэгдэж, хог хаягдлаа багасган, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг явуулахаа амлав.
  • Цаг уурын өөрчлөлт хүн төрөлхтний ирээдүйд бодит аюул занал учруулаад байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөв.
  • Дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр мөсөн гол хайлах үйл явцыг зогсоох арга замыг эрдэмтэд олж нээв.
  • Британийн загварын брэнд “Burberry” зарагдаагүй үлдсэн нэрийн бараануудаа устгалд оруулдгаа зогсоож, амьтны арьсаар хувцас хийхээ бүр мөсөн больсноо зарласан.
  • Эрдэмтэд хуванцар иддэг ферментийг хөгжүүлэв.

Спортын салбарт

  • Өмнөд, Хойд Солонгос улсууд 2018 оны Өвлийн олимпын үеэр нэг далбаан дор жагсав.
  • Катарын Дохад болсон уран гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын эмэгтэйчүүдийн баг тамирчид тэргүүн байрыг эзлэв.
  • NBA-ийн ахлах дасгалжуулагчийн албан тушаалд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшив.
  • Олимпийн наадамд түүхэнд байгаагүй олон ижил хүйстэн болон үндэсний цөөнх хүмүүс оролцов.

Сансар огторгуйд

  • АНУ-ын SpaceX компани энэ жил нийт 64 хиймэл дагуулыг сансрын тойрог замд оруулж, дээд амжилтыг тогтоов.
  • НАСА-ын Insight төхөөрөмж ангараг гараг дээр амжилттай газардаж, хүн төрөлхтөнд анх удаа ангарагийн салхины чимээг сонсгов. Мөн тус робот нь селфи хийж, өөрийн зургаа дэлхий рүү илгээсэн байна.
  • Одод хоорондын орон зайд хоёр дахь удаа хүний гараар бүтээгдсэн төхөөрөмж нэвтрэв.
  • Нарнаас гарч буй чимээг сонсох боломж хүн төрөлхтөнд олдов.

АНУ-д

  • Ажилгүйдлийн түвшин 1969 оноос хойших хамгийн бага түвшинд хүрэв.
  • Конгресст анх удаа исламын шашинтай болон уугуул Америк эмэгтэйчүүд сонгогдов.
  • Техас мужийн шүүгчийг сонгох сонгуульд “Хар арьстай охид бол Техасын гайхамшиг” кампанит ажлыг өрнүүлсэн, Ардчилсан намын 17 хар арьстай эмэгтэйчүүд шүүгчээр сонгогдож чадсан.
  • Колорадо мужийн захирагчаар ижил хүйстэн сонгогдов.
  • Нью-Йорк болон Виржиниа муж улсууд дунд сургуулийн хичээлийн хөтөлбөртөө анх удаа сэтгэцийн эрүүл мэндийн тухай хичээлийг оруулжээ.

Бусад

  • Африк гаралтай Америк найруулагчдын бүтээсэн кино “Алтан бөмбөрцөг” наадмаас түүхэнд байгаагүй олон шагналыг хүртэв.
  • Box Office-д Ази хүмүүсийн тоглосон “Галзуу баян азиуд” болон хар арьстай хүмүүс голчлон дүр бүтээсэн “Хар ирвэс” кинонууд тэргүүлснээр кино ертөнцийн тэргүүлэх байр суурьтай кинонуудад олон талт байдлыг бий болгож чадав.
  • Их Британийн Уильям хунтайжийн охин Шарлот гүнж хүйсээсээ үл хамааран хааны ширээг алсдаа залгамжлах эрхтэй болов.
  • Boeing компани 17 цаг үргэлжилсэн дэлхийн хамгийн урт нислэг үйлдэв.

Эх сурвалж: CNN

Previous Post

Женнифер Лоуренс: Харви Вайштейний золиос болсон бүсгүйчүүдийг бодохоор зүрх зүсэгдэх шиг болох юм

Next Post

Б.Баатарсүх: Томуугийн ачааллын үед нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн 1827 орыг ажиллуулах боломжтой

Next Post
Б.Баатарсүх: Томуугийн ачааллын үед нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн 1827 орыг ажиллуулах боломжтой

Б.Баатарсүх: Томуугийн ачааллын үед нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн 1827 орыг ажиллуулах боломжтой

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-01-13
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-01-13
Нарны геомагнитийн шуурга ба хиймэл дагуул, GPS системд үзүүлэх нөлөө

Нарны геомагнитийн шуурга ба хиймэл дагуул, GPS системд үзүүлэх нөлөө

2026-01-12
Хиймэл оюунаар бүтээсэн кинонууд олон улсын наадамд өрсөлдөж эхэллээ

Хиймэл оюунаар бүтээсэн кинонууд олон улсын наадамд өрсөлдөж эхэллээ

2026-01-12
Европ тивд өвлийн хүйтний хүчтэй давалгаа үргэлжилж, эрчим хүчний хэрэглээ огцом өсөв

Европ тивд өвлийн хүйтний хүчтэй давалгаа үргэлжилж, эрчим хүчний хэрэглээ огцом өсөв

2026-01-12
Дэлхийн хамгийн олон хүн үздэг Луврын музейн ажилчид өнөөдөр ажил хаяв

Дэлхийн хамгийн олон хүн үздэг Луврын музейн ажилчид өнөөдөр ажил хаяв

2026-01-12
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа

Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа

2026-01-12
Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

2026-01-12
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ

2026-01-12
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ

Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ

2026-01-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.