• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхийлөгч Х.Баттулга оюуны спортоор хичээллэдэг хүүхдүүдийг дэмжихээ илэрхийлэв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-12-15
Ангилал: Бусад мэдээ
Ерөнхийлөгч Х.Баттулга оюуны спортоор хичээллэдэг хүүхдүүдийг дэмжихээ илэрхийлэв

Mонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайз Улсын Куала Лумпур хотод болсон “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцсон багачуудтай уулзаж, баяр хүргэсэн байна.

Энэхүү тэмцээнд 40 орны 3000 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс манай улсаас 53 хүүхэд оролцож, нэг ГРАНД ЧАМПИОН, 16 ЧАМПИОН, 20 АЛТАН ЦОМ, 10 МӨНГӨН ЦОМ нийт 47 шагнал хүртжээ. Энэ нь Монголын оюуны спортын түүхэнд гарч байгаагүй өндөр амжилт юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эдгээр хүүхдүүдэд болон тэдний багш, эцэг, эхчүүдэд хандан юун түрүүнд оюуны спортын төрлөөр бахдам амжилт гаргасанд нь баяр хүргээд:

“Олон улсын чанартай тэмцээнд 2012 оноос хойш оролцож, амжилт нь улам өссөөр байгаад талархаж байна. Цаашдаа ч та бүхний гаргах амжилт нэмэгдэх байх. Нийгэмд хар бараан мэдээлэл ихтэй байгаа энэ үед та бүхний амжилт гэрэл, гэгээ нэмж байна.

Ой тогтоолт, соробан сампин, цээж тоолол, шатар зэрэг оюуны спорт төдийгүй, хими, физик, математикийн олимпиадаар ч тэр монгол хүүхдүүд сүүлийн үед маш сайн амжилт гаргаж байгаа. Түүнчлэн манай залуусыг мэдээллийн технологийн дэлхийн томоохон компаниуд инженер, боловсон хүчнээрээ авч ажиллуулах сонирхолтой болж байгаа нь мөн сайн мэдээ юм.

Энэ юуг харуулж байна гэхээр монгол хүний оюуны чадамжийг илтгэхээс гадна, оюун ухааны чиглэлээр бидэнд ямар их боломж бололцоо байгааг харуулж байна. Цаашдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс оюуны спортыг дэмжиж, ялангуяа бяцхан, өсвөр насны хүүхдүүдийг дэмжиж ажиллахаа та бүхний өмнө илэрхийлж байна” гэсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын тэмцээнд хүүхдүүдийг оролцуулахын тулд замын зардал, байр, хоол зэргээр чамгүй зардал гардгийг дурдаад гадаад улсад болох тэмцээнд оролцоход нь тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэхээ амлав.

Мөн хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, эрдэм номтой болгож буй багш, эцэг эхчүүдэд талархал илэрхийллээ.

Уулзалтын үеэр “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцсон багачууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өөрсдийгөө танилцуулж, гаргасан амжилтынхаа талаар ярьж өгсөн юм. Мөн тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийн эцэг, эх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай оюуны спортын хөгжлийн асуудлаар ярилцав.

Тухайлбал, “Toya” хүүхэд хөгжлийн академийн захирал Т.Туяа “Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудын оюуны спортыг дэмжин биднийг хүлээн авч уулзсанд баярлалаа. Би математикийн багшаар 36 дахь жилдээ, соробан сампин заагаад 10 гаруй жил болж байна. “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээнд Монгол Улс чансаагаараа дэлхийд 1-т бичигдсэн. Маш олон хүүхдэд цом хүртлээ. Баяртай байна” гэсэн юм.

Мөн Д.Бадамгарав “Би хоёр ихэр хүүгээ 5 настайгаас нь хичээллүүлсэн. Анх удаа тэмцээнд яваад хүүхдүүд маань амжилт гаргасанд баяртай байна. Гэхдээ хэдхэн багш, эцэг эхийн толгойн дээр санхүүгийн маш их дарамт ирдэг. Бор зүрхээрээ хүүхдүүдээ авч яваад өндөр амжилт гаргадаг байсан. Энэ амжилт өсөж дэлхийд нэгт бичигдэж байна. Ирэх жилээс эхлэн таниас тодорхой хэмжээний дэмжлэг авч уралдаан, тэмцээнд оролцох болсондоо туйлын баяртай байна” гэсэн юм.

Previous Post

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.5 хувийг эзэлж байна

Next Post

Эмч нар бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, бэлэг гардууллаа

Next Post
Эмч нар бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, бэлэг гардууллаа

Эмч нар бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, бэлэг гардууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

2026-06-12
“Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

“Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

2026-06-12
Увс аймаг шүлхий өвчний улмаас баяр наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хориглолоо

Увс аймаг шүлхий өвчний улмаас баяр наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хориглолоо

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.