• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

СХД: 25 ДУГААР ХОРООНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-07-01
Ангилал: Нийслэл-380
СХД: 25 ДУГААР ХОРООНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд СХД-ийн 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж буй юм. Тэдгээрийн нэг болох 25-р хороонд энэ онд Улс, Нийслэл, Орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд, хэдэн бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.

1. 2021 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн биеийн тамир, амралт соёл үйлчилгээний төв”-ийн барилгын гүйцэтгэлийн ажил эхэлж, одоогийн байдлаар суурийн нүхийг ухан, блок өрөлтийн ажил эхлээд байна. Нэг давхар энэ байгууламж нь ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх газар болох юм. Энэ онд ашиглалтад оруулахаар барилгын ажил хэвийн явагдаж байна.

2. 2020 онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 110 хүүхдийн багтаамжтай 2 давхар эко цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэн одоогийн байдлаар 55 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Тус цэцэрлэг нь дээвэр дээрээ эко орчинг бүрдүүлсэн мини цэцэрлэгт хүрээлэнтэй хоёр давхар байгууламж болох юм. Энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орохоор барилгын ажил үргэлжилж байна.

3. 2020 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Зүүн салааны төв замаас 170 дугаар цэцэрлэг хүртэл 800 метр хатуу хучилттай авто зам, хоёр талын гэрэлтүүлгийн хамтаар бүрэн хийгдсэн бөгөөд зарим иргэдийн газар чөлөөлөлтөөс шалтгаалан явган хүний зам барих үйл явц 40 хувьтай явагдаж байна. Энэ онд онд явган хүний замыг бүрэн шинэчлэн дуусгахаар төлөвлөсөн.

4. 2021 онд иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу дүүргийн Тамгын газар, дүүргийн ИТХ, хорооны хөрөнгө оруулалтаар Хайрханы 1, 2, 6 дугаар гудамжинд үерийн шуудуу ухаж, шороон далан босгон, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, хорооны хөрөнгө оруулалтаар Хайрхан 1, 6 дугаар гудамжинд оршин суугаа иргэдийн оролцоотойгоор бага оврын автомашин болон явган хүн гарах 4 ширхэг цементэн хавтан бүхий гүүрэн 2 гарцыг суурилуулсан.

5. Энэ оны 7, 8 дугаар сард Австрийн хөрөнгө оруулалтаар Одонт 3, Одонт 5, Одонт 7-11, Одонт 10-11, Одонт 15-21, Хайрхан 2 /наагуур/, 3, 4, Улсын хөрөнгө оруулалтаар Одонт 2, Одонт 4, Одонт 21, Хайрхан 2 /Төв зам талдаа/, Хайрхан 6, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Хайрхан 1 /урд талын мухар гудамж/, Хайрхан 2 /Хайрхан 2 гудамж 179-188/, Хайрхан 7, Одонт 5 /жалганы урд тал/, Одонт 6 /дээд хэсэг/, Одонт 17, Одонт 20 гудамжинд нийт 420 ширхэг гэрэлтүүлэг хийлгэхээр төлөвлөөд байна. Дээрх гэрэлтүүлгийн хөрөнгө оруулалт амжилттай хэрэгжвэл тус хорооны 37 гудамжны 90 хувь нь гэрэлтүүлэгтэй болох юм.

Previous Post

СБД-ийн МАН-ын хорооноос дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат бэлэглэжээ

Next Post

СХД: 7-р сарын хог ачих хуваарь

Next Post
СХД: 7-р сарын хог ачих хуваарь

СХД: 7-р сарын хог ачих хуваарь

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.