• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Дундаж Цалин 1 Сая 31 Мянга 840 Төгрөг Болжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-12-13
Ангилал: Нийгэм
Дундаж Цалин 1 Сая 31 Мянга 840 Төгрөг Болжээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 2018 оны арваннэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар 2018 оны III улиралд нийт 40,000 ААН, байгууллагын 651,100 ажиллагчид хамрагджээ. Энэ нь өмнөх он болон улиралтай харьцуулахад аль аль нь өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, шимтгэл төлж буй ААНБ-ын тоо зөвхөн өмнөх улирлаас 400-гаар өссөн бол ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 44,800, өмнөх улирлаас 14,600-аар тус тус нэмэгдсэн байна. Ажиллагчдын хэдэн хувь нь хэдий хэмжээний цалин авч буйг доорх зургаас харна уу.

Зураг 1. ААН, байгууллагын ажиллагчид, цалин хөлсний бүлгээр, дүнд эзлэх хувиар (2018 оны III улирлын байдлаар)

ҮСХ-ны судалгаагаар нийт ажиллагчдын дундаж цалин энэ оны III улирлын байдлаар 1,031,840 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 75,900, өмнөх улирлаас 6,200 төгрөгөөр өссөн гэв. Өнгөрсөн оны мөн үеэс ийнхүү өсөхөд цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт

Ажиллагчдын дундаж цалин 111,300 төгрөг буюу 8.5%,

Мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын дундаж цалин 124,700 төгрөг буюу 8.6%

Үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарынх 70,500 төгрөг буюу 9.3%

Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 110,000 төгрөг буюу 9.4%

Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 77,200 төгрөг буюу 9.5%

Мэдээлэл, холбооны салбарынх 135,600 төгрөг буюу 15.1%

Барилгын салбарынх 139,000 төгрөг буюу 15.9%

Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 226,000 мянга буюу 26.0% нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн өндөр хэвээр буюу 2.4 сая төгрөг байгаа бол урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 631.6 мянган төгрөг байна.

Харин ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2018 оны III улирлын байдлаар

Техникч болон туслах, дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн өндөр буюу 1.3 сая
ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 540.7 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Байгууллагын хариуцлагын хэлбэрийн хувьд ямар байгааг доорх зурар харуулж байна.

Зураг 2. Ажиллагчдын сарын дундаж цалин, байгууллагын хариуцлагын хэлбэрээр, 2018 оны 2018 оны III улирлын байдлаар, мянган төгрөгөөр

Ийнхүү ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2010 оны IV улирлаас буюу сүүлийн найман жилд даруй 2.7 дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 53.4 хувиар л нэмэгджээ.

Зураг 3. Бодит цалингийн индекс (2010.IV=100%), улирлаар, хувиар

2018 оны арваннэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлыг тоон мэдээллээр танилцуулья.

Previous Post

Д.Оюунхорол: УИХ-ын даргыг зөөлөн болохоор нь дээрэлхэж байна

Next Post

Гэнэтийн шалгалтаар 18-28 насны 15 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлжээ

Next Post
Гэнэтийн шалгалтаар 18-28 насны 15 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлжээ

Гэнэтийн шалгалтаар 18-28 насны 15 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-06-05
Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

2026-06-05
“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

2026-06-05
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-05
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-05
Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

2026-06-05
Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

2026-06-04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-06-04
Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

2026-06-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.