• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

АНУ иргэдээ Монгол Улсруу аялахгүй байх хэрэгтэй гэжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-06-10
Ангилал: Дэлхий
АНУ иргэдээ Монгол Улсруу аялахгүй байх хэрэгтэй гэжээ

Дэлхий нийтэд цар тахлын аюул намдахгүй хэвээр байна. Халдварын тархалт хэр байгаа, ард иргэдийнх нь дархлаажуулалт хэр явагдаж байгааг тооцоолон, улс орнууд гадаадад аялах иргэддээ зөвлөмж гаргаж байна.

Америкийн Халдварт өвчний хяналтын төв “Centers for Disease Control and Prevention” байгууллагаас америк жуулчдад анхааруулга гаргалаа. Гадаад оронд очихын өмнө вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

Дэлхийн улс орнуудыг халдварын түвшингээр нь 4 хуваасан байна.

Хамгийн аюултай буюу 4-р түвшин

Энэ түвшинд багтсан орнуудад очихгүй байхыг анхааруулжээ. Энд сүүлийн 28 өдөрт халдварын тохиолдол 100 мянган хүнд 500-гаас дээш гарсан Бразил, Энэтхэг, Ирак болон Монгол зэрэг улсууд багтаж байна.

3-р түвшин

Энэ түвшний орнуудад вакцин хийлгээгүй бол чухал шаардлагатай биш бол аялахгүй байх хэрэгтэй гэжээ. Энд 100 мянган хүнд халдварын тохиолдол 100-500 хүрч байгаа орнуудыг багтаасан байна.

2-р түвшин

Вакцин хийлгээгүй, эрсдэлт бүлгийн иргэд аялахгүй байх нь зөв гэж сануулжээ. Эдгээр улс орнуудад 100 мянган хүнд 50-99 халдварын тохиолдол бүртгэгдсэн байгаа юм.

1-р түвшин

Энэ түвшний улсуудад халдварын эрсдэл бага гэж дүгнэжээ. Австрали, Шинэ Зеланд зэрэг улсуудад сүүлийн 28 хоногт 100 мянган хүнд 50-иас бага тохиолдол гарч байгаа юм.

Манай улс энэ дөрвөн түвшний хамгийн аюултай буюу 4-р бүсэд орсон. Монголтой хамт энэ түвшинд орсон орнуудыг танилцуулья.

Хаити, Никарагуа, Хойд Солонгос, Узбекистан, Шри-Ланк, Аргентин, Бахрейн, Бангладеш, Бельги, Боливи, Бразил, Мьянмар, Кабо-Верде, Төв Африкийн БН улс, Чили, Колумби, Коста-Рика, Хорват, Куба, Египет, Эстони, Этиоп, Гвиана, Гүрж, Гвиней, Гвиней-Бисау, Энэтхэг, Ирак, Ямайк, Кувейт, Латви, Лесото, Литва, Мадагаскар, Мальдив, Мали, Монгол, Намиби, Балба, Пакистан, Парагвай, Реюньон, Саудын Араб, Сейшелийн арлууд, Словен, Сомали, Өмнөд Судан, Суринам, Швед, Сири, Чех, Ардчилсан Конго, Доминикан, Мадейра, Нидерланд, Конго, Тринидад Тобаго, Уругвай, Венесуэл, Йемен.

Previous Post

Т.Доржханд: Бид улс төрд ахиц дэвшил авчирсан

Next Post

СЕХ: Сонгуулийн санал гар тооллогоор хянагдаж, баталгаажсан

Next Post
СЕХ: Сонгуулийн санал гар тооллогоор хянагдаж, баталгаажсан

СЕХ: Сонгуулийн санал гар тооллогоор хянагдаж, баталгаажсан

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 градус, цас орохгүй

2026-11-06
Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

2026-11-05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

2026-11-05
Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

2026-11-05
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

2026-11-05
Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

2026-11-04
Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

2026-11-04
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

2026-11-04
УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

2026-11-04
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

2026-11-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.