• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Өнөөдөр Монгол генералуудын өдөр тохиож байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-04-28
Ангилал: Нийгэм
Өнөөдөр Монгол генералуудын өдөр тохиож байна

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол анх олгосон түүхтэй.

Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 77 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаас нийт 170 гаруй генерал цолтон төржээ.

Монгол генералуудын өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр мэндчилгээ дэвшүүлжээ.

 “Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь болсон алтан мөрдэстнүүддээ “Монгол генералуудын өдөр“-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улсад генерал хэмээх эрхэм цолыг олгож, хэрэглэж эхэлсээр өдгөө 77 дахь жилдээ энэхүү өдрийг бид угтаж байна.
БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор анх генерал цол олгож эхэлсэн энэ өдрийг эх орныхоо халдашгүй дархан байдлын төлөө тангараг өргөн зүтгэсэн цэргийн дээд цолтнуудынхаа үйл хэрэг, эх орныхоо өмнө байгуулсан алдар гавьяаг мөнхжүүлэн, хүндэтгэл үзүүлэх, бахархан дуурайх үзлийг хойч үедээ төлөвшүүлэх, тэдний цэргийн хэргийн өргөн мэдлэг, цэрэг амьдралын баялаг туршлагаас суралцах явдлыг эрхэм болгон тэмдэглэж ирсэн билээ.
“Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий” гэж манай цэргийнхэн ярьдаг. Үнэхээр ч нэгэн үзүүрт сэтгэлээр төр, улсынхаа төлөө зүтгэсэн мянга мянган цэрэг эрсийн дундаас уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, өөртөө тавьсан өндөр зарчимч шаардлага, үйл хэргээрээ шалгарсан шилдэг хөвгүүдээ Монгол төр үнэлж, генералын алтан мөрдсийг соёрхон олгодог билээ.
Дэлхийн түүхэнд нэр, алдраа мөнхөлсөн хурц ухаантай, эрэлхэг зоригтой, баатарлаг цэргийн аугаа жанжид Монголын түүхнээ цөөнгүй тодрон гарсан юм. Цэргийн түүх, цэргийн урлаг судлаач дэлхийн шилдэг эрдэмтэд өнөөдөр ч Монгол жанждын суут ухаан, цэрэг засах, захирах, байлдах урлагийг шимтэн судалж, зохиол бүтээлдээ тусгаж, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт дэвшилтэй хослуулан, стратеги судлалыг гүнзгий хөгжүүлэн улам боловсронгуй болгосоор байгаа нь бидний өвөг дээдсийнхээ суу алдраар бахархах үзлийг хөгжүүлж, “Би Монгол хүн” гэх омогшлыг үргэлж бадрааж байдаг.
Өвөг дээдэс, ахмад үеийнхээ үйл хэргийг нэр төртэй залгамжилж өдгөө ч манай эрхэм генералууд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад албаа нэр төртэй хааж, Монгол төрийн батлан хамгаалах бодлого, зорилт, үйл ажиллагааны түшиг тулгуур, хөдөлгөгч хүч нь байсаар байна.
Эх орон, төр, ард түмнийхээ итгэл хүндлэлийг хүлээж, улс Монголынхоо халдашгүй дархан байдлыг батлан хамгаалах үйл хэргийн манлай болсон эр цэргийн хийморь, эрхэм генералууд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхнийг Монгол цэргийн догшин Их Хар сүлд үргэлжид ивээж байх болтугай”

Previous Post

Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудлыг хэлэлцэж, танилцана

Next Post

Коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй 103 хүний биеийн байдал МАШ ХҮНД байна

Next Post
Коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй 103 хүний биеийн байдал МАШ ХҮНД байна

Коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй 103 хүний биеийн байдал МАШ ХҮНД байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.