• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

СХД-ийнхээ хүүхэд залуучууд иргэдийн ном унших, цахим ном сонсох хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор зарласан “Сонгины оюу” аяныг өрнүүлж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-04-16
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм
СХД-ийнхээ хүүхэд залуучууд иргэдийн ном унших, цахим ном сонсох хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор зарласан “Сонгины оюу” аяныг өрнүүлж байна

СОНГИНЫ ОЮУ АЯНЫ “ХОЁРДУГААР УРАЛДААН”-Ы ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийнхээ хүүхэд, залуучууд, иргэдийн ном унших, цахим ном сонсох хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор зарласан “Сонгины оюу” аяны Хоёрдугаар уралдаан нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулагдана.

“Сонгины оюу” аяны хүрээнд зохион байгуулагдах Хоёрдугаар уралдаанд хүүхэд залуучууд, иргэд номын тэмдэглэл хөтлөх уралдаанд 6-10, 11-14, 15-18, 19-34 насны ангилалаар харин Үлгэрч гэр бүл, Тик ток мэндчилгээний уралдаанд насны ангилал хамаарахгүйгээр оролцох боломжтой.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор уралдааны бүртгэл, шалгаруулалтыг дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:

Бүртгэлийн 1-р үе: Сонгинохайрхан дүүрэгт харъяалалтай оршин суугч хүүхэд багачууд, сурагчид, тэдгээрийн эцэг эхчүүд, оюутан залуучууд дараах хуваариар анхан шатны бүртгэлд хамрагдана. СХД-ийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уншсан номын тэмдэглэл, ээж аав, эмээ өвөөтэйгээ хамтран бэлтгэсэн “Үлгэрч гэр бүл”-ийн төрөлд оролцох видео бичлэг, мөн Тик ток мэндчилгээгээ өөрийн сургууль дээрээ 2021.04.29-өөс 04.30-ны хооронд бүртгүүлнэ.

Цэцэрлэгт суралцагч хүүхэд багачууд маань ээж аав, эмээ өвөөтэйгээ хамт бэлтгэсэн “Үлгэрч гэр бүл”-ийн төрөлд оролцох видео бичлэг, мөн Тик ток мэндчилгээгээ 2021.04.29-нөөс өмнө цэцэрлэгтээ бүртгүүлээрэй.

Харин 19-34 насны залуус уншсан номын тэмдэглэлээ дүүргийн ЗДТГ-аас томилогдсон номын санчид 2021.04.29-өөс 04.30-ны өдөр бүртгүүлэх юм.

Бүртгэлийн 2-р үе: Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд нь төрөл тус бүрээс шалгарсан нэг, нэг материал бүтээлүүдээ дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэст хуваарийн дагуу 2021.05.01-ны өдрийн 10:00-15:00 цагийн хооронд хүлээлгэн өгч бүртгүүлнэ.

Шалгаруулалтын 1-р үе: Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс нь сургууль, цэцэрлэгүүдээс хүлээн авсан материалыг “Сонгины оюу аян”-ыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хуваарийн дагуу танилцуулж, Ажлын хэсэг нь “Хоёрдугаар уралдаан”-ы шилдгүүдийг 2021.05.03-аас 2021.05.07-ны өдрүүдэд шалгаруулна.
Шагнал гардуулах үйл ажиллагаа: “Хоёрдугаар уралдаан”-ы шилдгүүдэд шагнал гардуулах үйл ажиллагааг 2021 оны 05 дугаар сарын 07-10-ны хооронд зохион байгуулна.

“СОНГИНЫ ОЮУ АЯН”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Previous Post

Цэц Х.Баттулгыг Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй гэж үзлээ

Next Post

СХД хороодын хэсгийн ахлагч нар иргэдэд халдвар хамгааллын дэглэм баримтлахыг зөвлөн ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.