• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Зүүн аймгуудад ямааны ноолуур 150 мянган төгрөгт хүрчээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-03-29
Ангилал: Эдийн засаг
Зүүн аймгуудад ямааны ноолуур 150 мянган төгрөгт хүрчээ

-Өнгөрсөн жил нэг ямааг 5000 төгрөгөөр самнуулж байсан бол энэ жил 7000-8000 төгрөг гээд ч ямаа самнах хүн олдохгүй байна-

Монгол Улс 27 сая гаруй ямаанаас 10 мянган тонн ноолуур бэлтгэж, нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Дэлхийн зах зээл дээрх ноолуурын 45 хувийг дангаараа бэлтгэн нийлүүлдэг учраас манай улсад ноос, ноолуур стратегийн ач холбогдолтой түүхий эд. Тэгвэл өнгөрсөн жилийн өдийд 60 мянган төгрөг болтлоо ханш нь унаж байсан ноолуур, өчигдрийн байдлаар 150 мянган төгрөгөөр зүүн аймгуудад борлуулагдаж байна. Цаг агаарын онцлог, ноолуурын гарцаасаа хамаарч Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад ноолуур эрт гардаг. Тэдгээр аймагт ноолуурын үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа.

Энэ тухайд Дорнод аймгийн малчин Д.Сайнбаяр “Манай аймагт ченжүүд 150 мянган төгрөгөөр ноолуур авч байна. Анх гарахдаа гуравдугаар сарын 10-ны үед 110 мянгаас үнэ нь эхэлж байсан. Одоо бол 150 мянгатай байна. Малчид өнгөрсөн жил ноолуураа ихдээ 70 мянгаар борлуулсан. Саяхан хүчтэй шуурга болсноос бусдаар хаваржилт, цаг агаар сайхан байна. Ер нь дандаа хувь ченжүүд ноолуур аваад байх шиг, тиймээс ноолуур их гарахаар үнэ нь унаж магадгүй гэсэн яриа байна. Малчдад ямаа самнах хүн олдохгүй нь хэцүү байна. Өнгөрсөн жил нэг ямааг 5000 төгрөгөөр самнуулж байсан бол энэ жил 7000-8000 төгрөгөөр самнуулж байгаа ч гэсэн хүмүүс олдохгүй байна” гэдгийг ярив.

Дорнод аймгаас ноолуур бэлтгэн нийлүүлэгч О.Ганбаа “Ноолуур 150 мянган төгрөгийн үнэтэй, гуравдугаар сарын дундаас гарч эхэлсэн. Өнгөрсөн жилийн хувьд ноолуур 60-70 мянган төгрөгөөр гарч байсан. “Засгийн газар 100 мянган төгрөгөөр авна” гэж байсан учраас малчид хүлээлттэй, ченжүүдийн оролцоо ч бага байсан. Гэтэл Засгийн газраас тэр үнээрээ авч чадаагүй. Ноолуураа ч зарсан юм байхгүй “хав дарж” байгаад үнэ нь унасан. Харин энэ жил ноолуур гайгүй үнэд орж байна. Малчдаас худалдаж авсан ноолуураа цаашаа хаашаа зарж борлуулдаг гэдгийг хэлэх боломжгүй” гэв. Дорнод аймагт дээд тал нь 155 мянган төгрөгөөр ноолуур үнэлэгдэж, зах зээлийнхээ жамаар үнэ тогтож байгаа учраас энэ жил ноолуур үнэтэй гарсныг малчид, ченж нар хэлж байна. Гэсэн хэдий ч цаад худалдан авагч хятадууд “Ноолуур үнэтэй байна” гэж байгаагаас шалтгаалж цаашдаа “Үнэ бууж ч мэдэх юм” гэх таамгийг ченжүүд гаргажээ.

Сүхбаатар, Хэнтий аймагт ч гэсэн нэг кг ноолуур 150 мянган төгрөгийн үнэтэй байна. Сүхбаатар аймгийн ноолуур бэлтгэн нийлүүлэгч Г.Эрдэнэбаатар “Манай аймагт хаваржилт сайхан байна. Ноолуурын ажил жигдрэх тал руугаа орлоо. Наймдугаар сарын 10-наас айлууд ямаагаа самнаж эхэлсэн. Ерөнхийдөө л кг ноолуур 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа” гэв. Хэнтий аймгаас ноолуур бэлтгэн нийлүүлэгч Ш.Баяраа “Хэнтий аймагт ноолуур 150 мянган төгрөгийн үнэтэй байна.

Манай аймагт хаваржилт дунд зэрэг, ноолуурын гарц гайгүй. Зарим сумдад шуурганы улмаас жаахан пургиатай ноолуур гарч байгааг 140 мянгаар авч байна. Малчид нэг ямаанаас 300-400 грамм ноолуур авдаг. Одоо гэхдээ үнэ жаахан “хөөрсөн”, хятадууд “үнэ өндөр байна” гэж байгаа учраас хэд хоногоос үнийг буулгана гэсэн яриа гарсан. Баримжаагаар ноолуур самналт 50-60 хувьтай явж байгаа байх. Хятадууд түүхийгээр ноолуур авахгүй. Би дотоодын үйлдвэрүүдэд авсан ноолуураа нийлүүлдэг” хэмээв. Хэнтий аймгийн малчдаас шууд борлуулалт хийж, ноолуур авч байгаа дотоодын үйлдвэрлэгч “Ханбогд Кашмер” компанийн бэлтгэн нийлүүлэгч Д.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Хэнтий аймагт ноолуур хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ?

-Хэнтий аймгийн сум, хөдөөгүй ноолуур 150-152 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Тоос шороо, хялгасгүй, өөр аймгийн малчдын ноолуур биш л бол 150 мянган төгрөгөөр авна. Энэ жилийн ноолуур дунджаар 60 хувийн гарцтай болов уу гэж таамаглаж байна. Зүүн аймгуудын ноолуурын 30 хувь ч зарагдсан байж магадгүй.

-Ченжүүд цаашдаа ноолуурын үнэ буурч магадгүй гээд байна. Яавал үнэ буурах бол?

-Оройтож гарсан ноолуурын чанар өөр болчихдог юм. Одоо зүүн аймгийн ноолуур эрт самнаж байгаа учраас хялгас, тоос шороо багатай байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, цас бүрэн хайлж цаашаа шуураад эхэлбэл ноолуурын чанарт нөлөөлж, цэвэр ноолуурын гарц улам багасдаг. Гарц муудахаар үнэ нь ч дагаад буудаг нь зах зээлийн жам. Энэ жил ноолуур авах асар өрсөлдөөнтэй байна. Өрсөлдөөнд гаднын мөнгүүд ч нэлээд явж байгаа байх. Тиймээс зах зээлийн бодит ханшнаасаа даваад “хөөс” үүссэн нь бий байх.

М.Дондогдорж: Ноолуурын үнэ зах зээлийн зарчмаараа л явна

Дотоодын үйлдвэрүүд ноолуурыг угааж, самнаж, эцсийн бүтээгдэхүүн болгож ашиглахын тулд олон мянган ажлын байрыг бий болгож, малчдыг дэмжиж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээрээ улсын эдийн засагт чамлахааргүй дэмжлэг үзүүлдэг. 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар Монгол Улсын ноолуурын экспортын хэмжээ 243.5 сая ам.доллар байна. Эдгээр нийт экспортын 76 хувийг угаасан ноолуур, долоон хувийг боловсруулсан ноолуур, 17 хувийг эцсийн бүтээгдэхүүн эзэлдэг аж.

Ноолуурын экспорт, үнэ, дэмжлэгийн тухайд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж “2020 оны ноолуурын экспорт цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор 2019 оныхыг бодвол нэгжийн үнээрээ бага зэрэг буурсан. Зарим нь тоо хэмжээгээрээ өссөн ч үнийн дүнгээрээ буурсан байгаа. Ноолуурын үнийн хувьд зах зээлийн зарчмаараа л явна. Гадаад зах зээлд самнасан ноолуурын үнэ бага зэрэг өсөлттэй байна. Ноолуурын үнийг яам тогтоохгүй. Харин бид ноолуур үйлдвэрлэлийн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлого барьж байгаа. Ингэснээр түүхий эдийн үнэ тогтвортой болно” гэдгийг тодотгов. Ирэх дөрөвдүгээр сард ихэнх нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурч болзошгүйг ноолуураа самнаж, самнахаар төлөвлөж байгаа малчдад анхааруулъя.

Эх сурвалж: daam.mn

Previous Post

Нарантуул зах дээр худалдаа эрхэлдэг 4,700 иргэнийг гуравдугаар сарын 30-наас вакцинд хамруулна

Next Post

Шуурхай: 575 хүнээс кopoнавиpycийн xaлдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 7,589 боллоо

Next Post
Улаанбаатар хот бүхэлдээ Kopoнавиpycийн голомт болж нөхцөл байдал маш хүндэрлээ

Шуурхай: 575 хүнээс кopoнавиpycийн xaлдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 7,589 боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-т оролцож, үг хэллээ

2026-02-07
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

2026-02-07
Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо

Ажлын хэсэг импортоор оруулж ирж буй тамхи, тамхин бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэх талаар санал солилцлоо

2026-02-07
Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо

2026-02-07
МҮЭХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТОГТООЛУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ НЭГДСЭН АЖИЛ ХАЯЛТ РУУ ШИЛЖИХ ЭРСДЭЛ ҮҮСЭЭД БАЙНА

МҮЭХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТОГТООЛУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ НЭГДСЭН АЖИЛ ХАЯЛТ РУУ ШИЛЖИХ ЭРСДЭЛ ҮҮСЭЭД БАЙНА

2026-02-07
Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна

Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна

2026-02-07
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

2026-02-07
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ

2026-02-07
Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох “Минимал дээл” шоу боллоо

Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох “Минимал дээл” шоу боллоо

2026-02-07
АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ: АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 50 ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ: АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 50 ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

2026-02-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.