Дархан руу ногоон бүсээс ирж буйгаа нотолсон иргэдийг нэвтрүүлнэ гэдгийг тус аймгийн ОК-оос мэдээллээ.
Тус аймагт бүртгэгдсэн 17 тохиолдлын 11 нь эмчлүүлж байгаа бөгөөд дөрвөн иргэний ойрын хавьтлыг тодорхойлох ажил үргэлжилж байгаа аж.
Улаанбаатараас ирсэн иргэдийг долоо хоног тусгаарласны дараа шинжилгээ авч байна.
Аймгийн хэмжээнд үйлчилгээний байгууллагуудыг хязгаарлахгүйгээр иргэдийн нийгмийн харилцааг 50 хувиар хумьж ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Сэтгэгдэл бичих