• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гамшигт хүртэл газар хөдлөөгүй учир дуут дохио ажиллаагүй гэв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-03-24
Ангилал: Нийгэм
Гамшигт хүртэл газар хөдлөөгүй учир дуут дохио ажиллаагүй гэв

Өнгөрсөн шөнө (2021.03.23) 22:47 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь аймгуудад мэдрэгдсэн. Мөн чичирхийллээс үүдэн барилгын хана цуурсан мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан юм. Энэ талаар Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын ерөнхий газар болон ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодрууллаа.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч А.БАТБОЛД:

-Аймгийн хэмжээнд нөхцөл байдал хэвийн байна. Баянтал суманд мөн адил. Газар хөдлөлт болсон Баянтал суманд зарим нэг байшин барилгын хана, таазад цууралт үүсэхээс өөрөөр ноцтой хохирол учраагүй. Баянтал сумын иргэд айж сандарсан байсан. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлж буйгаар өчигдөр газар хөдлөлт болсноос хойш 40-50 удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн гэж ярьсан. Өнөөдөр газар хөдлөлтийг таниулж сурталчлах өдөр. Энэ дагуу газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авч ажиллах талаар ажлууд зохион байгуулагдана.

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн салбарын дарга М.ӨЛЗИЙБАТ:

-Өчигдөр шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн ‘Шилийн тээг’ гэдэг газар (сумын төвөөс хойд зүгт 16 км-т, Ө-46°45”36” У-108°18”00”) газар 5,5 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн нь үнэн. Гэхдээ энэ нь гамшигт хүрэх хэмжээнд хүчтэй байгаагүй учир дуут дохио ажиллаагүй.

Одоогийн байдлаар газар хөдлөлтийн чичирхийллийн талаар болон хохирол учирсан эсэхийг тогтоохоор Онцгой байдлын газар, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн шуурхай ажиллаж байна. Урьдчилсан байдлаар тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘Улаанбаатар төмөр зам’-ын Оорцог-Энгэрийн өртөөний ажилчдын байрны хана цуурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хохирлын хэмжээг тогтоохоор тус аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг мөн ажиллаж байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд мэдрэгдсэн, судалгаа хийж байна. Мөн өнөөдөр иргэдэд газар хөдлөлтийн талаар сурталчлан таниулах цахим хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Маргааш Гамшгийн дуут дохиоллын систем ажилууллах туршилт хийгдэнэ. Иймд иргэд олон нийтийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд таниулах өдрийн мэдээлэлтэй маань идэвхтэй танилцана гэж бодож байна. Хэрэв иргэд болзошгүй байгалийн гамшгийн талаар хангалттай мэдээлэлтэй байвал өчигдрийнх шиг чичирхийлэл мэдрэгдэх үед сандрах зүйл байхгүй.

 

Эх сурвалж: News.mn

Previous Post

Сү.Батболд С.Ганбаатартай шүүх дээр мэтгэлцэхээр боллоо

Next Post

Сүүлийн 24 цагт 218 хүнээс kopoнaвиpycийн халдвар илэрлээ

Next Post
ЭМЯ: Улаанбаатарт 118, Завхан аймагт 2, Төв аймагт 1 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт 218 хүнээс kopoнaвиpycийн халдвар илэрлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.