• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Газрын тосны үнэ дахин 7.6 хувиар буурлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-11-23
Ангилал: Дэлхий
Газрын тосны үнэ дахин 7.6 хувиар буурлаа

Газрын тосны үнэ мягмар гарагт дахиад уналаа. Brent 2018 онд олж авсан өсөлтөө эргүүлэн алдаж, хөрөнгө оруулагчдын дунд газрын тосны нийлүүлэлт хэрээс хэтрэх нь гэсэн айдас үүсэв. Газрын тосны олон улсын бенчмарк Brent-ийн үнэ сүүлийн 11 сард тохиолдоогүйгээр унаж, баррел нь 7.6 хувь буюу 5.08 ам.доллараар бууран 61.71 ам.доллар болов.

АНУ-ын бенчмарк West Texas Intermeditate долоон хувь буюу 3.99 ам.доллараар бууж, баррел нь 52.77 ам.доллар хүртэл уналаа. WTI-ийн үнэ 2017 оны аравдугаар сараас хойш ингэж суларч байгаагүй юм. Газрын тосны үйлдвэрлэлээр тэргүүлдэг Саудын Араб зэрэг улс олборлолтоо өсгөхөөр амласан нь хөрөнгө оруулагчдыг түгшээж эхэллээ.

Тус улсыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “тууштай түнш” хэмээн мягмар гарагт үнэлсэн нь уг түгшүүрийг улам нэмсэн юм. Д.Трампын үнэлгээ нь АНУ-д амьдардаг сэтгүүлч Жамал Хашоггийн үхэлд Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж, де факто удирдагч Мохаммед бин Салманыг холбоотой хэмээн сэжиглэж буй үед гарч байна.

“Саудын Араб бидэнтэй нягт хамтран ажиллаж, газрын тосны үнийг зохистой түвшинд бариулах тухай хүсэлтэд минь шуурхай хариу өглөө. Дэлхий ертөнцөд энэ л чухал” хэмээн ноён Трамп мэдэгдлээ.

Ерөнхийлөгч үүнийхээ дараахан нь Цагаан ордны гадна сэтгүүлчдэд хандан Саудын Араб дэлхийн газрын тосны үйлдвэрлэлд чухал үүрэгтэйг онцлон дурдсан юм.

“Бид энэ улстай эвдрэлцвэл газрын тосны үнэ л талийна” хэмээн тэрбээр анхааруулж байв.

“Би үнийг нь буулгасан. Үнэ буулгахад Саудын Араб тус боллоо. Яг одоо газрын тосны үнэ харьцангуй хямд боллоо. Цаашид улам буугаасай гэх байна” гэсэн юм.

Газрын тосны үнийг унагах шинэ шахалт болж буй Ерөнхийлөгчийн уг мэдэгдэлтэй зэрэгцэн үнэт цаасны зах зээлд технологийн компаниудын хувьцааны үнэ ч эрс унав.

АНУ энэ сарын эхээр Тегераны эсрэг хоригоо сэргээхдээ ираны газрын тосны гол худалдан авагчдыг хоригоос чөлөөлсөн нь газрын тосны үнэ буурахад нэрмээс болсон юм. Аравдугаар сард сүүлийн дөрвөн жилийн үнэмлэхүй түвшинд хүрч баррел нь 86 ам.доллар болсон Brent-ийн үнэ эргээд 28 хувиар унаад байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч газрын тосны эрэлт саарсан цаг үед АНУ-ын занарын тос олборлолт ч эрчтэй ихэссээр. ОПЕК-ийн гишүүд, ОХУ зэрэг тус картелийн гишүүн бус олборлогч улсуудын газрын тосны сайд нар ирэх сард бодлого тодорхойлохоор хуралдана.

Уг хуралдаанаар олборлолтыг өдөрт дор хаяж нэг сая баррелиар багасгах асуудлыг мөн хэлэлцэх юм.

Previous Post

Б.Батбаасан: Зориулалтын дугтуйд хийгээгүй, албан бичиг нугалсан зэрэг шалтгаанаар манай холбооны 45 төсөл зээл аваагүй

Next Post

Засгийн газар “онц сайн” авч мөнхөрсөн үү, багш нар аа!

Next Post
Засгийн газар “онц сайн” авч мөнхөрсөн үү, багш нар аа!

Засгийн газар “онц сайн” авч мөнхөрсөн үү, багш нар аа!

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.