• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Б.Батбаасан: Зориулалтын дугтуйд хийгээгүй, албан бичиг нугалсан зэрэг шалтгаанаар манай холбооны 45 төсөл зээл аваагүй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-11-23
Ангилал: Тод мэдээ
Б.Батбаасан: Зориулалтын дугтуйд хийгээгүй, албан бичиг нугалсан зэрэг шалтгаанаар манай холбооны 45 төсөл зээл аваагүй

“ЖДҮ-ийг жинхэнэ эздэд нь” сэдэвт зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Тус зөвлөгөөнийг ЖДҮХС-тай холбоотой дуулиан олны анхааралд ороод байгаа энэ үед зээл жинхэнэ эздэдээ хүрэхэд юу саад болж байгаа, ямар зохицуулалт хэрэгтэй байгаа талаар мэргэжилтнүүдийг урьж лекц уншуулах, бизнес эрхлэгчдийн төлөөлөл сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг олгохоор зохион байгуулж байгаа юм.

Тус зөвлөгөөнд 21 аймгийн 150 орчим бизнес эрхлэгчид оролцоно хэмээн зохион байгуулагчид нь мэдэгдсэн бөгөөд тэдний төлөөлөл болох Архангай аймгийн Жижиг, дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батбаасангаас цөөн асуултад хариулт авлаа.

-Танай холбоо ЖДҮХС-тай холбоотой шаардлага хүргүүлсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-“Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллага, Архангай, Өвөрхангай аймгийн Жижиг, дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчдийн холбооны төлөөлөл хамтран 14 хоногийн өмнө хэвлэлийн бага хурал хийсэн. Ингэхдээ Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарт шаардах бичиг хүргүүлсэн. Шаардах бичгээрээ 11 сарын 20-ныг хүртэл ЖДҮХС-г нээлттэй болгох, сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх, ТББ-уудыг бидэнтэй нэгдэхийг хүссэн. Одоогоор ямар нэг албан хариу ирээгүй байна. Утсаар яриад шинэ сайд томилогдохоор танай шаардлагыг цааш нь дамжуулна гэж албан бус хариу өгсөн. Бид албан бичгээр хариу авахыг хүссэн.

Найман жил ЖДҮ-ийн зээл хөөцөлдсөн ч зээл авч чадаагүй

-Танай холбооноос энэ хавар зээл авч чадаагүй хичнээн бизнес эрхлэгч байна вэ?
-ЖДҮХСангийн хөрөнгө хүрэх ёстой хүндээ хүрдэг байх нь бидний зорилго. Манай холбооны гишүүн үйлдвэрлэл эрхлэгчид 45 төсөл өнгөрсөн хавар өгсөн. Нийт 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүсэж байсан бөгөөд төслүүдийг хэрэгжүүлснээр 300 хүн ажлын байртай болж, жилдээ 50 сая төгрөгийн татвар төлөх байсан. Эзэндээ хүрсэн бол ийм үр дүнтэй байсан. Нэг гишүүний авсан мөнгөөр 45 төсөл хэрэгжих байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн зөвлөгөөнд 2-8 жил ЖДҮ-ийн зээл хөөцөлдөж байгаа иргэд зөвлөгөөнд оролцоно.

-Төсөл санхүүжилт авч чадаагүй шалтгаанууд нь юу байсан юм бол?
-Бид журмынх нь дагуу бүх шаардлагыг хангасан 45 төсөл явуулсан. Хариу нь зээлийн санхүүжилт дутсан, зориулалтын дугтуйнд хийгээгүй, албан бичиг нугалсан байна зэрэг шалтгаанаар буцаагдсан. Ганц ч төсөл зээл авч чадаагүй. Бүгд сайн төсөл гэж бид үнэлж байна.

-Тухайлбал ямар ямар төсөл байв?
-Франц, Герман уруу борлуулалт хийж эхэлсэн сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн байна. Мөн сүүний уургийг хатаан гаргаж авдаг амин дэм, Архангайн хамгийн алдартай цагаан идээг гаргадаг компани байна. Тэр хүн найман жил ЖДҮ-ийн зээл хөөцөлдсөн ч зээл авч чадаагүй. Хичнээн сайн зүйл хийгээд түүнийгээ өргөжүүлэхийг хүсэж байгаа ч төр харж үзэхгүй байна.

Previous Post

Хүүхдийн мөнгийг тасалдалгүй олгож байна

Next Post

Газрын тосны үнэ дахин 7.6 хувиар буурлаа

Next Post
Газрын тосны үнэ дахин 7.6 хувиар буурлаа

Газрын тосны үнэ дахин 7.6 хувиар буурлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.