• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Засгийн газар “онц сайн” авч мөнхөрсөн үү, багш нар аа!

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-11-23
Ангилал: Нийгэм
Засгийн газар “онц сайн” авч мөнхөрсөн үү, багш нар аа!

“Хайрт” шавь нарынхаа сурах эрхээр дэнчин тавьж, халуун намраар яаран ирэхэд нь урмыг нь хугалсан “оройд дээдлэм” ардын багш нар Ардын намын Засгийн газартай тэмцэл өрнүүлж арайхийн эвлэрсэн.

БСШУСЯ, МҮЭХ хамтран мэдэгдэл хийх үеэр  МҮЭХ-ноос “Цалин хөлс доогуур байсан зөрүүг арилгаж тодорхой хувиар нэмэх асуудал дээр тохиролцож чадлаа. Цалин хөлсний нэмэгдлийг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд ажлын ачааллыг үнэлэх үнэлгээний системтэй болно. Нормоос давсан хүүхдийн тоогоор багш нарын цалинг нэмэхээр боллоо” гэсэн.

Тэмцэл үр дүнгээ өгснийх үү. Эсвэл өөр шалтгаан байсан уу. Ямартай ч одоогоор Засгийн газраас ямар гээчийн адын юм бэ гэмээр олон “но” илэрчихээд байхад тэмцэгч багш нар, эмч нар таг чиг. ЖДҮХС-аас давуу эрхээ ашиглан зээл авч бусдын боломжийг дээрэлхсэн байна уу, Ерөнхий сайд нь өөрийг нь томилдог УИХ-ыг тараах санал гаргаж намаа хуваачихаад сууж байна уу, одоо бол багш, эмч нарт хүртээлгүй бололтой.

Хэдийгээр тэд өөр өөрийн завгүй ажилтай ч гэсэн ажлаа хаяж чадах зоригтой шүү дээ. Тэгэхээр ямар нэг “команд”-аар, өөр зорилгоор тэмцсэн юм биш биз гэж эргэлзэхэд хүрч байна. Түүнээс биш цалин, урамшуулал нэмэхэд боломжгүй, мөнгөгүй гэж байсан тэр Засгийн газар ЖДҮХС-д ямар хэмжээний хөрөнгө төсөвлөж, яаж давуу эрх ашиглан “дээгүүрээ хүртэв”. Энэ дахиад жагсах шалтгаан биш гэж үү.

Одоогоор БСШУС-ын сайд Засгийн газраа огцруулахыг дэмжиж байна. Тэр эмэгтэй сайд “улс төр хийж” байгаа юм. Харин багш нар? Тэднийхээр бол одоо Засгийн газар огцруулах шалтгаангүй, “онцсайн” ажиллаж байгаа бололтой. Асуудал ийм амархан шийдэгдэж, хялбархан мартагдах байсан уу. Магадгүй зарим нь Ерөнхий сайдыг дэмжих өмөөрөх зохион байгуулалтад оролцохыг ч  үгүйсгэхгүй.

Тэгэхээр багш нар, эмч нарын маань Засгийн газартай хийх тэмцэл, өгөх үнэлэмж ийм богино настай байсныг мэдсэнгүй. Хараад “надад хамаагүй, миний асуудал шийдэгдсэн” гэж болох ч энэ бол танай гэр бүлийн, үр хүүхдийн, таны шавь нарын өсч өндийх эх орон. Дутагдал бүхэнтэй нь эн тэнцүү тэмцэх ёстой юм биш үү. Зохион бичлэг хийхэд амархан ч эх оронч байна гэдэг ямар хэцүүг багш нарын, эмч нарын мэргэжилдээ, ажилдаа дуртайдаа гунигаа нуун, амаргүй амьдралыг даван туулдгийг тэгэхэд л мэдэж авсан.

Харин одоо жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг төрийн өндөр албан тушаал хашдагаа далимдуулж хувийн компани руугаа зөөсөн Засгийн газрын талд сэхээтнүүд, нийгмийн манлайллууд, бас чиг жагсаж тэмцээд зорьсондоо хүрч чадсан багш, эмч нарыг өөрийн эрхгүй үгүйлж байна.

Зүрхэнд хүрэхээр өрөвдүүлж, үнэн бодит байлдлаа тайлбарлан тэмцсэн үү. Зүгээр л жүжиг байсан уу гэдгийг энэ удаад ч гэсэн хармаар байна. “Жижиг, дунд” боловсрол, ухамсартай төрийн өндөр албан тушаалтнуудын “халдварт өвчлөл”-ийн талаар эмч хүн санаа тавих ёстой.Эрхэм хүндэт багш нар маань ч тоо нь тодорхойгүй нэмэгдэл, урамшуулал ирэх онд хэрэгжиж эхлэх гэж буйгаас болоод Засгийн газар “онцсайн” ажиллаж байгаа мэтээр тайвширч болохгүй. Энэ бол нийгмийг хөтлөгч, бас ч үгүй жагсаж тэмцээд үр дүнд хүрээд удаагүй багш, эмч нар, нийт иргэдийн дунд үзэл санааны толь болж явдгийн хувд зайлшгүй харьцуулах шалтаг, шалтгаан мөн.

Багш нар аа, эмч нар аа, Засгийн газрыг үүрд хайрлах үүрэг аваагүйнхээ төлөө, тэгш гарааны боломжийг луйвардаж буй хүмүүсээс төрийг цэвэрлэхийн төлөө жагсаад үзээч гэх уриалга өөрийн эрхгүй урган гарч байна.

Previous Post

Газрын тосны үнэ дахин 7.6 хувиар буурлаа

Next Post

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийх гэж байна. Яг одоо төрийн ордноос. 2018.11.23 13:50 минут

Next Post
Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийх гэж байна. Яг одоо төрийн ордноос. 2018.11.23 13:50 минут

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийх гэж байна. Яг одоо төрийн ордноос. 2018.11.23 13:50 минут

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.