• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

39 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин жолоодлогогүй болсноос осолджээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-26
Ангилал: Нийгэм
39 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин жолоодлогогүй болсноос осолджээ

Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн ‘Хөх булангийн гүүр’ гэдэг газар шатахуун тээвэрлэж явсан автомашин өчигдөр онхолджээ.

Аймгийн Онцгой байдлын газар энэ тухай дуудлагыг 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 07:45 цагт хүлээн авч, Эрэн хайх, аврах ангийн болон цагдаагийн алба хаагчид, мэргэжлийн хяналтын ажилтан зэрэг 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр 25 км зам туулан 08:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд явж байсан ‘Хово’ загварын шатахуун тээврийн автомашины жолооны хүрд ажиллагаагүй болсны улмаас онхолдсон байжээ. Тус машины туслах жолооч иргэнийг Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн.

Онхолдсон авто машинд 39 тонн дизель түлш ачиж явснаас 33 тонн дизель түлшийг авто машинд шилжүүлэн ачиж, автозамын зорчих хэсэгт асгарсан зургаан тонн дизель түлшийг элс асгаж цэвэрлэжээ.

Сэлэнгэ аймагт шатахуун тээврийн машины чиргүүл замын хажуу руу унаж, 3 тонн дизель түлш асгарав

Түүнчлэн өчигдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн ‘Хустайн даваа’ гэдэг газар шатахуун тээвэрлэж явсан автомашины чиргүүл унасан тухай дуудлагыг 18:12 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 5 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн 4 алба хаагч, Дархан-Уул аймгийн Нефть хангамжийн салбарын 15 ажилтан, нийт 24 хүн, 5 автомашинтай 19:03 цагт очиход Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын чиглэлд зорчиж байсан ‘Хово’ загварын шатахуун тээврийн автомашины чиргүүл замын хажуу руу унасан байсан. Тус автомашин нь 4.8 тонн дизель түлш, 4.8 тонн АИ-95 бензин ачиж явснаас 4.8 тонн АИ-95 бензинийг автомашинд шилжүүлэн ачиж, асгарсан 3 тонн дизель түлшийг шороо, давс асгаж цэвэрлэсэн.

Жолооч та бүхэн холын замд зорчихоосоо өмнө тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж, аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой зорчино уу.
Previous Post

Маргааш буюу шинийн 15-нд Тэнгэрт одсон хайртай хүмүүстээ зориулж зул өргөхөө мартуузай

Next Post

ОХУ дараах 29 оронтой агаарын харилцаагаа нээлээ

Next Post
ОХУ дараах 29 оронтой агаарын харилцаагаа нээлээ

ОХУ дараах 29 оронтой агаарын харилцаагаа нээлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

2026-09-18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-18
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2026-09-18
УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

2026-09-18
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-18
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

2026-09-18
Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.