• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Маргааш буюу шинийн 15-нд Тэнгэрт одсон хайртай хүмүүстээ зориулж зул өргөхөө мартуузай

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-26
Ангилал: Бусад мэдээ
Маргааш буюу шинийн 15-нд Тэнгэрт одсон хайртай хүмүүстээ зориулж  зул өргөхөө мартуузай

Зулыг эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд өргөдөг. Хамаг амьтныг өөрийн эх мэт санаж өрөвдөн, зовсон зүдэрсэн муу заяаны амьтад үтэр түргэн зовлонгоосоо хагацаж төгс гэгээрэл, сайн зам мөрд орох болтугай гэж ерөөл тавин үүсгэнэ. Гэр орондоо зул асаах нь нарийн утга учиртай. Гэрийн муу энергийг зайлуулахын тулд зул асаахын зэрэгцээ бурханы мэлмийг гэрэлтүүлж байна гэдэг утгыг ч бас агуулдаг. Хүнд 108 төрлийн ад донг шингээж оруулах муу үүд хаалга байдаг бөгөөд үүнийг хаахын тулд 108 зул өргөдөг ажээ.

Тосоо цөгцөнд хийхдээ хэт дүүргэлгүйгээр, дундуур байхааргүй хийнэ. Зул өргөхдөө өөрийн амьсгалыг оруулахгүй бөгөөд зулыг өргөхдөө үнэн сэтгэлээсээ сүслэх хэрэгтэй. Зулыг ад донгийн хорлолыг устгаж шатаахын тулд өргөдөг. Буддын шашинд нас барсан хүний сүнс дараа төрөлдөө очиж хүн болохын тулд маш хүнд хэцүү бартаатай, харанхуй замаар явдаг бөгөөд зул өргөж замыг нь гэрэлтүүлэх аваас тэдгээр сүнснүүд хойд төрөлдөө саадгүй очиж хүн төрлөө олдог хэмээн буддын шашинд номлосон байдаг. Нас барсан хүний сүнс нь долоон долоон 49 барсэрэд, жирсэрэд төрлийг аваад өнгө дүрс, үнэрээр хооллон эргэлдэж байдаг. Энэ үед сүнсийг янз бүрийн ад донгууд дагадаг. Тиймээс сүнсийг муу заяанд төрүүлэхгүйн тулд түүнийг дагалдан яваа ад донгуудыг зайлуулах хэрэгтэй гэдэг. Тэдгээрийг устгах хүч зулын шар тос болон малын бөөрний тосонд байдаг гэж үздэг. Байгаль амьтны гаралтай энэ тоснууд жинхэнэ буяны өргөл болдог учиртай ажээ.

Зулыг ихэвчлэн үдшийн гялаан од гийх үеэр өргөдөг бөгөөд энэ үедээ тарни мэгзэм олон уншвал буян цаглашгүй хурааж, энэ ба хойд төрөлдөө аж амьдрал дээшилж санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн нигууртай гэж үздэг. Мөн зул өргөхөд гэрлийнх нь нөлөөгөөр орчин тойрны эд юмс эмх замбараатай хөдөлгөөний урсгалд ордог байна. Зулыг өргөхдөө ‘ума хум’ хэмээх тарнийг гурван удаа үрин дуудаж Харанхуйгаас хамаг амьтан гэтлэн зовж зүдэрсэн энэ амьдралаас үтэр түргэн дуусгах болтугай хэмээн сэтгэж зулын шар тосыг хэмжээлшгүй их далай луугаа дүрслэн бодоорой.

Буддын шашинд Бурхан багшийн их дүйчин өдөр билгийн тооллын зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог. Эл их дүйчин өдөр гэдэг нь бурхан багш эхийн хэвлийд бүрэлдэж бий болсон, төгс гэгээрсэн, насан эцэслэсэн гэх гурван өдөр давхацдаг гэж үздэг байна. Энэ өдөр мацаг барих, зул өргөх, хүүхэд нохой хооллох, хурал ном хурах зэрэг үйлүүдийг үйлддэг.

Previous Post

Орон нутгийн сурагчдын ‘Үдийн цай’-ны чанарт онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болголоо

Next Post

39 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин жолоодлогогүй болсноос осолджээ

Next Post
39 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин жолоодлогогүй болсноос осолджээ

39 тонн дизель түлш тээвэрлэж явсан машин жолоодлогогүй болсноос осолджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

2026-09-18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-18
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2026-09-18
УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

2026-09-18
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-18
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

2026-09-18
Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.