• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Иргэдийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл бууруулах ч хүнсний худалдаа, тээвэр хэвийн үргэлжилнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-10
Ангилал: Нийгэм
Иргэдийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл бууруулах ч хүнсний худалдаа, тээвэр хэвийн үргэлжилнэ

2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжив. Энэ хугацаанд нийслэлээс гарах, орох зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдийн хөдөлгөөнийг 90 хүртэл хувь бууруулна. Мөн ‘Нэг хаалга-Нэг шинжилгээ’-ний хүрээнд хоногт 35-40 мянган хүнийг шинжилгээнд хамруулах юм. Өмнө нь хязгаарлалт тогтоох үед гарч байсан алдаа дутагдлаа давтахгүй, иргэдийг чирэгдүүлж, бухимдуулахгүй байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад онцгойлон анхаарууллаа.

Дээрх хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлахгүй байгууллагууд:

  1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж
  2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх
  3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /УБТЗ ХНН, Чингис хаан, ИНЕГ, түүний харьяа алба салбар, Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, МИАТ ТӨХК, Биокомбинат ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
  5. УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН
  7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
  8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
  9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
  11. Банкны цахим болон автомат тооцооны машин
  12. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
  13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
  14. Оршуулга

2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш найм хоногийн хугацаанд батлагдсан тохиолдол 294-өөр нэмэгдсэн нь халдвар тархах эрсдэл маш өндөр гэсэн үг юм. Байдал энэ хэвээр үргэлжилбэл ирэх сард эмнэлэгт хэвтэх хүний тоо 3,000 хүрч эмнэлгийн ачаалал хэтрэх, халдвар авсан иргэдийн хоёр хувь нь амь насаа алдах, гэрээр эмчлэх хэмжээнд хүрэх эрсдэлтэй гэж Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл дүгнэжээ.

Previous Post

Зүү ороож урласан Даалингийн дундаж үнэ 5-7 саяын үнэд хүрнэ

Next Post

Орон гэргүй иргэдийг нийгмийн хамгааллын тусгай төвд байрлуулна

Next Post
Орон гэргүй иргэдийг нийгмийн хамгааллын тусгай төвд байрлуулна

Орон гэргүй иргэдийг нийгмийн хамгааллын тусгай төвд байрлуулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

2026-11-02
“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

“Жилд 600 мянган тонн сайжруулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ”

2026-11-02
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид гурван хүрэл медаль, таван V байр хүртжээ

2026-11-02
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-02
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

ТАНИЛЦ: Өндөр настны тэтгэвэр дараах байдлаар нэмэгдлээ

2026-11-02
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-02
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, ялимгүй цас орно

2026-11-02
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.