• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

НӨАТ-ЫН Урамшууллын системийг хариуцдаг Т.Батбилэг дарга нь гэнэт баяжсаны учир

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-02-04
Ангилал: Нийгэм, Шар мэдээ
НӨАТ-ЫН Урамшууллын системийг хариуцдаг Т.Батбилэг дарга нь гэнэт баяжсаны учир

НӨАТ-ын урамшууллын системийг одоогийн “Гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газар хийж гүйцэтгэсэн ба нэмэлт сайжруулалтыг хариуцан ажилладаг байна. Харин тус системийн төслийн нэгжийн захирлаар ажиллаж байсан Ц.Орхонтамирыг НӨАТ-ын буцаан олголт иргэдэд олгохын өмнөхөн үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд өмнө нь энэхүү төсөлд ажиллаж байсан ашиг сонирхлын зөрчил бүхий Т.Батбилэгийг томилсон юм.

Т.Батбилэг нь НӨАТ-ын урамшууллын системийн багт 2013 оноос 2017 оны 2-р сар хүртэл ажиллаж байжээ. Тэрээр ажиллах хугацаандаа 2016 оноос ашиглаж байсан сугалааны программыг дотооддоо хөгжүүлж байсан бөгөөд ажлаас чөлөөлөгдмөгцөө улсын үйлдвэрийнгазартай өөрийн эзэмшлийн “Мэдээлэл харилцааны систем” ХХК-тайгэрээ байгуулан хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэн улсын үйлдвэрийн газарт буцаан худалдсан баримт байгаа юм. Мөн ажиллаж байх хугацаандаа улсын үйлдвэрийн газрын ажилтнуудаар хувийнкомпанийнхаа хэд хэдэн ажлыг хийлгэж байсан тохиолдол ч гарчээ.

Тэрээр энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн яаманд технологийн хэлтсийн даргаар томилогдож, “Мэдээлэл харилцааны систем” ХХК ийн нилээд олон залуучуудыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар оруулж, ЭМД тай холбоотой 800 гаад сая төгрөгийн ажлын тендергүйгээр өөрийн компанидаа авсан бөгөөд ашиг сонирхолын зөрчил үүсгэхээс “сэргийлж”, захиралын албан тушаалаа хамтрагч Г.Ариунбат-д шилжүүлсэн байдаг ба нэгэнт гол ажлаа хийсэн тул тушаал нь гараагүй байхад өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гарчээ.

Харин үүний дараагаар гэнэт НӨАТ-ын урамшууллын системийн төслийн захирлаар томилогдсон байна.


Түүний хувийн компани болох “Мэдээлэл харилцааны систем” ХХК-ийн “Гааль, татварын мэдээллийн технологийн төв” УТҮГ-тай хийсэн гэрээний хуулбар.

Ашиг сонирхлын зөрчилтэй, хариуцсан ажилдаа эзэн болдоггүй энэ хүнийг яагаад төслийн захирлаар томилох болов?

Тухайн үед хэд хэдэн асуудлаас үүдэн мань эрийг томилсон гэдэг бөгөөд ТЕГ-ийн мэдээлэлийн системийг шинэчилэхтэй холбоотой тоног төхөөрөмжийн худалдан авалтыг тендергүй зохион байгуулах асуудалд голчлон мань эрийг оролцсон гэдэг ч, хамгийн аймшигтай нь тэрээр ажлаа авсаны дараа өмнөх дарга Б.Орхонтамир нь Английн тагнуулын байгууллагад судлаач хийдэг Н.Цогсагд мэдээлэл гаргаж өгөхөөс татгалзсан буюу шийдвэрийг эргэж харахыг хүссэнээр ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн асуудлыг зохицуулах, мөн тухайн асуудлыг мэддэг байж болзошгүй “Гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв”-д ажиллаж байсан 10 гаран инженер ажилчдыг дарамтлан ажлаас нь зайлуулахаар томилогдсон гэдэг.

Аюулын харанга дэлдсэн энэ асуудлыг ХААҮТ-ийн дарга асан Ганбаатар Eagle телевизд өгсөн ярилцлагаараа олон нийтэд ил болгосон боловч асуудлыг “хав” дарж, Татварын ерөнхий газрын дарга А-126 тоот тушаалаа өөр тушаалаар сольж хийсэн. Харамсалтай нь Тагнуулын Ерөнхий газрын тагнуулчид энэхүү тушаалын хуулбарыг олж харж ч амжаагүй тул хэрэг үүсгэгдээгүй өнгөрсөн.

Мөн Т.Батбилэг ажлаа аваад удалгүй Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яаманд Азийн хөгжлийн банкны шугамаар зарлагдаад явж байсан төслийг гэнэт шалтгаангүй зогсоон өөрийн байгууллагад шууд Сангийн яамны санхүүжилтээр авсан бөгөөд өнөөг хүртэл бүрэн дуусгаагүй гэх асуудал үүссэн. Харин Т.Батбилэг нь цалингаараа амьдрахад хэцүү байна хэмээн гомдоллож, Эрүүл Мэндийн Яамны ажлаас тус төвийн захирал болж очсоны дараа богино хугацаанд өөртөө болон эхнэртээ шинэ машин унуулж, байраа сольж, их засварлан хийлгэн гэнэт л баяжаад эхлэв.

Цаашлаад Ковид 19 тэй холбоотой QR системийг яаравчлан и Баримт системд оруулсанаар иргэдийг тагнах асуудлаар гомдол үүссэх байх жишээний. Тэртээ тэргүй иргэд барааны иБаримтаа уншуулсанаар аль ч дэлгүүрт хэдний өдрийн хэдэн цагт үйлчлүүлсэн нь тодорхой байсаар байтал өөрийн шаардлагатай иргэдийг бодитоор мөшгих бололцоогоо үүгээр хангасан нь нөгөө л Английн Тагнуулын байгууллагад мэдээлэл өгөх асуудалтай нь холбоотой биз хэмээн мэддэг нэгэн нь ярьж байгаа аж.

Татварын Ерөнхий газрын нэгдсэн системийг хөгжүүлэх хүрээнд Төрийн бүхий л байгууллага болон банк санхүүгийн байгууллагаас иргэд аж ахуйн мэдээлэлийг чөлөөтэй авч чаддаг болсон нь нэг талын зөв боловч, үүн дээр иргэдийн худалдан авалтын мэдээлэл, байршил, халамжийн нэгдсэн мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын мэдээлэл гээд ямар ч хяналтгүйгээр нэг хүний гарт маш их хэмжээний төрийн нууц мэдээлэл цугларч байгаад яагаад хэн ч санаа зовохгүй байгаа билээ. Одоо түүнд иргэдийн боловсролын мэдээлэл, Уул уурхайн ашиглалтын мэдээлэл л дутуу байна. Бусад бүх мэдээлэл аль эрт гарт нь орсон.

Бас нэг гайхалтай гэмээр илбийг тэрээр и баримтын сугалааны үеээр үзүүлдэг бөгөөд иргэдийн тохирол таарах боломж үүссэн сугалааг эцсийн тохирол гарахаас өмнөхөн и баримт системдээ сольчихдог гэх бөгөөд иргэд тэр бүр бүх сугалааны дугаараа хянаад байж чаддагүйг тэрэрэ мэдэхийн дээдээр мэддэг.

Дотоод аудитыг мань эр өөрөө хийдэг болохоор иймэрхүү бардам байдаг биз ээ. Баримтаа бодитоор шүүж үзээд гомдол гаргасан хүмүүсийг хуурамч баримт хийсэн хэргээр шүүхээс ял сонсгочихдог. Ийм хэдэн ч жишээ байгааг манай иргэд анзаараагүй өнгөрсөн. Харин саяхан хийгдсэн иргэдийн гомдлоор хэргийг ил болгох биш, сугалааг болиулах л шийдвэрт хүрч байгаа нь үнэхээр өрөвдөлтэй.

Хэрэг хуучирдаггүй болохоор хууль хяналтынхан ажлаа хийсээр л байгаа гэдэгт итгэх л үлдлээ.

Эх сурвалж: gereg.mn

Previous Post

МХЕГ: Эрүүл ахуйн баталгаагүй 11 тн бүтээгдэхүүнийг хууль бусаар хилээр оруулахыг завджээ

Next Post

Бөмбөгөр, Шонхор худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана

Next Post
Бөмбөгөр, Шонхор худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана

Бөмбөгөр, Шонхор худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

2026-05-01
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026-05-01
НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

2026-05-01
Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

2026-05-01
Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

2026-05-01
ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Тавдугаар сарын цахилгаан хязгаарлах хуваарь

2026-05-01
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.