• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Орос, Хятадын Элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-04
Ангилал: Нийслэл-380
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Орос, Хятадын Элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа

Өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажилдаа орсон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гадаад улсаас Монгол Улсад суугаа зарим Элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа.

ЭНЭ ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ДЭЭД, ӨНДӨР ТҮВШНИЙ АЙЛЧЛАЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өчигдөр хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровоос Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт илгээсэн баярын илгээлтийг уламжлав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Элчин сайд И.К.Азизов нар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахтай холбоотой өргөн хүрээний асуудлаар, түүний дотор энэ жил тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх, оны хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал зэрэг асуудлаар  санал солилцсон байна.

Элчин сайд И.К.Азизов Улаанбаатар дахь Дипломат корпусын ахлагчийн хувиар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсжээ.

“НОГООН ГАРЦ”-ЫН ЖУРМЫГ ТОГТВОРТОЙ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД САНАЛ НЭГДЭВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг өчигдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Чай Вэньруй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гээс Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Б.Батцэцэг сайдад баяр хүргэсэн захидал ирүүлснийг тэмдэглэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Элчин сайд Чай Вэньруй нар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахтай холбоотой өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Цар тахлын нөхцөл байдалд ч хоёр улсын харилцааны идэвхтэй хандлагыг хадгалах зорилгоор тохиромжтой үед хоёр талаас дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, ‘Ногоон гарц’-ын журмыг тогтвортой хэрэгжүүлэх замаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллах талаар сайд нар санал нэгдсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Previous Post

Нэг ч автомашинд QR код олгохгүйгээс гадна, Автобус үйлчилгээ явахгүй

Next Post

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр нь шатаж хоёр настай охин энджээ

Next Post
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр нь шатаж хоёр настай охин энджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр нь шатаж хоёр настай охин энджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.