• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хэнтий аймаг 90-ээс дээш настай ахмадууддаа 30 мянган төгрөг олгохоор боллоо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-01
Ангилал: Нийгэм
Хэнтий аймаг 90-ээс дээш настай ахмадууддаа 30 мянган төгрөг олгохоор боллоо

Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар сар шинийг угтан 90-ээс дээш настай 90 ахмадад тус бүр 30 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Ахмад настны тухай хуулиар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90, түүнээс дээш настай ахмад настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг гардуулахыг хуульчилсан.

Хэдийгээр энэ жил цар тахлаас шалтгаалан цагаан сарыг тэмдэглэн өнгөрөөхгүй ч, зөвлөлийн хурлаар ахмадуудад дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн хурлаар 2020 оны бүтээн байгуулалт, уул уурхайн компаниудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, сумдын төсөвт байгууллагуудын халаалт, урсгал зардалтай холбоотой аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжаваар ахлуулсан ажлын тайлан, Агентлагуудын ажил, цаг үеийн асуудлаар хэлэлцсэн байна.

Дулаанаар хангагч ААН-үүдийн Сумдын төсөвт байгууллагуудад халаалт өгч байгаа талбайн хэмжээг Ц.Чогсомжаваар ахлуулсан дөрвөн ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт газар дээр нь хүрч хэмжилт хийлгэхэд төсвийн хэмнэлт хийх боломж бүрдсэнийг зөвлөлийн хурлаар танилцуулсан бөгөөд энэ долоо хоногт бодит тооцоог гаргаж, цаашид дулаанаар хангагч байгууллагуудтай хэмжилт хийсэн талбайн хүрээнд дулааныг тооцож, төсвөөс санхүүжүүлэх, гэрээ хийх зарчмыг баримтлах аж. Хэнтий аймгийн төв Чингис хотод мөн төсвийн байгууллагын талбайг хэмжих ажил удахгүй эхэлнэ гэж Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Previous Post

Шуурхай мэдээ: Завхан аймгийн Улиастайгаас гарах бүх хөдөлгөөнийг хаалаа

Next Post

Д.Сумъяабазар: Хaлдвapын голомтод ажиллаж байгaa aлбaн хaaгчдыг түрээслээд өмчлөх орон сууцанд түлхүү хамруулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

2026-08-03
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

2026-08-03

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-03
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-03
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +27 градус, багавтар үүлтэй

2026-08-03
Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

2026-08-01
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-01
Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.