• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЧОНО БОРООНООР БУЮУ АН-ЫН ЗОДООН ГУДАМЖИНД ГАРЛАА

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-21
Ангилал: Улс төр
ЧОНО БОРООНООР БУЮУ АН-ЫН ЗОДООН ГУДАМЖИНД ГАРЛАА
Нялх биетэй бүсгүйг өвлийн хүйтэнд төрөх эмнэлгээс халад, таавчигтай нь авч гарч ХӨСҮТ рүү шилжүүлсэн эрүүл мэндийн салбарынхны алдаа иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Харин иргэдийн энэ бухимдлыг ирэх хаврын сонгуулийг тооцоолон, онилж суугаа улс төрийн намууд, ашиг сонирхлын бүлгүүд өөртөө ашиглах гэж оролдлоо. Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, Зон олны намын дарга Э.Одбаяр нарын өчигдөр Д.Сүхбаатарын талбайд илэрхийлсэн эсэргүүцлийн сургаар иргэд цугларч, хариуцлага алдсан УОК, Эрүүл мэндийн сайд нарыг огцрохыг шаардсан нь цуглааны дөнгөж эхлэл байв.
Үд дундаас эхлээд жагсаалыг зорьж байгаа хүмүүсийн тоо өссөн нь УИХ дахь АН-ын бүлгийн ‘битон’ Д.Ганбат, Ц.Туваан, Д.Адьяасүрэн нартай холбоотой болов. АН одоогийн байдлаар тамга, тэмдэгээ хураалгасан, намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан шүүхэд нэмж материал хүргүүлэх шаардлагыг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр толгойгоо гашилгаж суугаа. УИХ-ын сонгуулиас хойш зөрчил нь дийлдэхээ больсон АН С.Эрдэнэ ба Ц.Туваан гэсэн хоёр бүлэгт хуваагдан тоншилцож байгаа. Ц.Туваанд эрх мэдэл, бие даасан шийдэл бол байхгүй. Тэр зөвхөн Ерөнхийлөгч Х.Баттулгын утсан хүүхэлдэй гэдгийг ч намынхан нь аль хэдийнээ зарласан билээ.
АН-ынхны дүгнэлтээр Ерөнхийлөгчийн дохиураар хөдөлгөөнд ордог Ц.Туваан өчигдөр УИХ дахь яг Х.Баттулгын хүмүүс болох Баянхонгороос парламентад сонгогдсон Д.Ганбат, Д.Адьяасүрэн нарт хөтлүүлэн жагсагчдад хүч нэмэхээр ирж, АН дотоод зодооноо гудамжинд чирээд гаргаад ирж байна гэдгээ зарлаж орхив. Тэднийг ирснээр иргэдийн тайван жагсаал утгаа алдаж, олон нийтийн сүлжээнийхэн ‘битон’ Д.Ганбат, Ц.Туваан, Д.Адьяасүрэн нарыг ‘Жагсаал аллаа’ хэмээн шүүмжилж байлаа. АН бол мэргэжлийн жагсагчидтай, бараг армитай гэж хэлж болохоор улс төрийн нам гэдгээ ч энэ жагсаалаар нотлов. Тэднийг жагсаал дээр ирснээс хойш хүний тоо ихэсч, хэн нь хэн бэ гэдгээ хэдийнээ мэдэх болсон жиргээчид Мояачууд, МоАХ-ынхан бөөнөөрөө орж ирлээ.
Жагсаалд өөрсдөө хүслээрээ ирсэн хүмүүс байсан ч зохион байгуулалттай, өөр зорилготой ирсэн хүмүүсээр дүүрч байна. Бидэнд танил технологи, бидний туулсан зам” харагдаж байна хэмээн жиргэж байв. С.Эрдэнэд уураа гаргаж чадахгүй явсан Ц.Туваан тэргүүтэн С.Эрдэнийн хүүгийн эхлүүлсэн жагсаалыг эзэгнэж, эцэгтэй нь ч, АН-тай ч ноцолдох шанг завшааныг ашиглан эхлүүлэв. Жагсаалын дундуур халуун хоол зөөж, бэлэн тавчиг, халад авахыг санал болгосон хүмүүс гүйлдэж байсан нь эрүүл мэндийн салбарын ажилчдын алдаа, хөөрхий бүсгүйн өвчин зовлонгоор улс төр хийж зорилго агуулагдсан байгааг харж болох болох. Орой 20.00 цаг орчимд жагсаал халамцуу хүмүүсээр дүүрч, халамцуу хүмүүс лайв мэдээгээр ярилцлага өгч, Оюутолгой, Тавантолгой ярьцгаан хийрхэв.
Мөн олон нийтийн сүлжээнд иргэд Христийн шашны сүмийнхэн олноороо ирсэн байгааг мэдээлцгээж байлаа. Эхлүүлсэн жагсаал нь эцгийнх нь эсрэг эргэж, согтуучуудаар дүүрсний дараа С.Эрдэнийн хүү Э.Одбаяр гэнэт ухаан орсон мэт мэдэгдэл хийж ‘Бид иргэдийнхээ эрхийг хамгаалахын төлөө, хариуцлага алдсан албан тушаалтныг огцруулах шаардлага тавьж, цугласан. Үр дүнд хүрсэн. Одоо турхиралтад автаж болохгүй. Энд Женкогийн Оюутолгой, Тавантолгой ярьсан өөр зорилготой хүмүүс эргэлдээд байна, тарцгаая’ гэж дуугарав. Арай л моячууд, МоАХ-ынхан ирсэн гэж хэлчихээгүй Э.Одбаяр их оройтож ухаарах шиг болов. Коронавирусын халдвар намжаагүй байгаа. Халдварын дэгдэлт ид үедээ явж байна. Ийм цагаар ард иргэдийг нэг дор цуглуулж, ковидын халдвар тараавал хэн хариуцлага хүлээх юм бол. Э.Одбаяр, Ц.Туваан, Д.Ганбат, Д.Адъяасүрэн нарт халдвар авч хохирсон иргэдийн эмчилгээний зардал, эрүүл мэндэд нөхөн төлбөр өгөх сэтгэл, чадвар хоёр бий юу. Иргэдэд учруулсан хохирлыг хүлээх хариуцлагын чадамж хэн, хэнд байгаа юу. Өвчний хөл хорио, өдөр тутмын амьдралаа залгуулж байгаа энгийн иргэдээ битгий хорло Ардчилсан намынхаан, зодооноо тогоондоо л үргэлжүүл.
Previous Post

У.Хүрэлсүх Удирдах зөвлөлийн гишүүдтэй хуралдана

Next Post

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаас чөлөөллөө

Next Post
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаас чөлөөллөө

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаас чөлөөллөө

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

2026-10-26
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна

Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна

2026-10-26
Азийн пара наадмын оролцогчид 10 медальтай эх орондоо ирнэ

Азийн пара наадмын оролцогчид 10 медальтай эх орондоо ирнэ

2026-10-26
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-10-26
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.