• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

А.Амбасэлмаа: Халдвартай эхээс төрсөн нярайгаас 2-3 хоногийн дараа шинжилгээ авна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-20
Ангилал: Эрүүл мэнд
А.Амбасэлмаа: Халдвартай эхээс төрсөн нярайгаас 2-3 хоногийн дараа шинжилгээ авна

‘Өргөө’ амаржих газарт амаржсан эхээс өчигдөр PCR шинжилгээ авахад халдвар илэрсэнтэй  холбоотойгоор ХӨСҮТ рүү өчигдөр орой хүргэсэн. Тэрээр энэ сарын 14-ний өдөр эмнэлэгт анх хэвтэхдээ өвчний эмнэл зүйн шинж тэмдэггүй байжээ. Өнөөдрийн байдлаар ч коронавирусний шинж тэмдэггүй байгаа гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлсэн юм.

Нэгдүгээр төрөхөд амаржсан эмэгтэйн гэр бүлийн таван хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Үүнтэй холбоотойгоор Өргөө амаржих газрын ажилчид, үйлчлүүлэгчид нийт 357 хүнд шөнө шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар халдвар илрээгүй байна.

Эргэн сануулахад, гадаадаас ирсэн иргэдийг халдвар хамгааллын дэглэм сахиулан тусгаарлалтын байранд ажиглан тусгаарлах болсон цагаас хойш тусгаарлалтын байрнаас хэд хэдэн ээжийг ХӨСҮТ-д эх барьж авсан тохиолдол бий.

Тэгвэл Монгол Улсын хэмжээнд анх удаа халдвартай жирэмсэн ээж амаржсан нь өчигдрийн тохиолдол юм. Түүний хүүхдээс халдвар илэрсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад ‘Нярайгаас шинжилгээ аваагүй. 2-3 хонож байж шинжилгээ авна. Халдвар авсан ээжтэйгээ тусгаарлалтад байгаа нярай халдвар авсан тохиолдол байхгүй учраас гайгүй байх” хэмээх хариултыг өглөө.

БНХАУ-ын ӨМӨЗО-д Covid-19-ийн халдвартай жирэмсэн эмэгтэй 2 сарын турш эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэн 4-р сарын эхээр амаржсан бөгөөд нярай коронавирусийн халдвар (IgG)-ийн эсрэгбиетэй төрсөн байна. Энэ нь хамгаалах шинжтэй эсрэгбиет бөгөөд эхээс урагт дамжсан байж болзошгүй байна. Харин коронавирусийн халдвар эхээс урагт ургийн ус болон цусаар дамжин халдварладаг байж болзошгүй тул жирэмсэн эмэгтэйчүүдэд тавих анхаарлаа сулруулж болохгүйг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа.

Лансет сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар коронавирусийн халдвар авсан 119 эхээс төрсөн 120 хүүхдэд халдвар аваагүй болохыг тогтоожээ. Судлаачид хүүхэд хөхүүлэхээс бусад үед хоёр метрийн зайд тусад нь байлгаж, хөхүүлэхдээ амны хаалт зүүх, гар, хөхийг угаах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авснаар эхээс хүүхдэд халдвар авахгүй байх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Мөн Ковид-19 халдвартай эмэгтэйгээс төрсөн 707 нярайн 11 нь эхээс урагт халдвар дамжсан болох нь батлагджээ. Ер нь амьсгалын замын энэхүү өвчин эхээс урагт шилжих нь ховор байдаг юм. Өвчилсөн нярайн эмнэлзүйд уушгины хагалгааны шинж тэмдэг давамгайлж байсан. Эмнэлзүйн бусад шинжээс халуурах, нойргүйдэх, ходоод гэдэсний шинж тэмдэг илэрч байсан бөгөөд бүгд эдгэрч эмнэлгээс гарчээ.

Previous Post

УОК-ын хариуцлага, талбайд болж буй жагсаалын талаар ярих гэтэл Т.Доржханд гишүүний микрофоныг хаалаа

Next Post

УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайдыг огцруулах шаардлага хүргүүллээ

Next Post
УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайдыг огцруулах шаардлага хүргүүллээ

УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайдыг огцруулах шаардлага хүргүүллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

2026-09-12
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.