• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эмүжин: Сая төгрөг өгөх гээд байгаа өгөөмөр сайн хүний дүрд хувираад хоёр сар өнгөрлөө

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-18
Ангилал: Бусад мэдээ
Эмүжин: Сая төгрөг өгөх гээд байгаа өгөөмөр сайн хүний дүрд хувираад хоёр сар өнгөрлөө
Алаагүй баавгайн төлөө алаанд дуудах энүүхэнд шүү дээ, ай хөөрхий…
Ам л нээвэл сая төгрөг, асуулт л байвал сая төгрөг. Манай Ерөнхийлөгч энэ шоундаа мангар сайн тоглож байгаа. Сая төгрөг өгөх гээд байгаа өгөөмөр сайн хүний дүрд хувираад хоёр сар өнгөрлөө. Энэ үйлдлээрээ Баттулга ‘Би уг нь өгөх гээд байхад битгий өг гэж Засаг зандраад байгаа юм’ гэсэн далд мессэжийг санаатай тарааж, иргэн болгоны тархинд ‘Нэг сая төгрөг’ гэдэг товчлуур бий болгож байгаа нь тэр. Таны тархинд ч аль эрт хүлээлт үүсч, энэ товчлуур байраа эзэлсэн гэсэн үг. Сүүлдээ оффшор бүсээс мөнгө оруулаад ирэхээр улсын төсөвт хураагаад авчих гээд байна гэж үрчийж байгаад үнэн итгэлтэй хов зөөсөн. За ингээд сая төгрөгний эрэлд улсаараа хатдаг юм байгаа биз дээ. Угаасаа иргэн бүрт сая төгрөг тараахад 3.0 их наяд буюу улсын төсвийн 30 хувь хэрэгтэй. Ийм хэмжээний мөнгийг эдийн засаг руугаа гэнэт юүлнэ гэдэг мөддөө өндийхгүй мөхлийн хаалга татна л гэсэн үг. За өрх бүрт сая төгрөг гэхээр 1.0 орчим их наяд төгрөг болно. Оффшороос мөнгө орж ирээгүй гэдгийг Сангийн сайд удаа дараа мэдэгдэж байгаа. Оффшор бүсээс мөнгө орж иртлээ олон улсын шүүх, арбитр…тухайн иргэний мөнгөний эх үүсвэр, тайлан тооцоо…хэд хоног байтугай хэдэн сар, магадгүй хэдэн жил ч хүрэлцэхгүй. Үүнийг манай энхрий хайрт Ерөнхийлөгч мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Өөрөө оффшор бүсэд том хадгаламж эзэмшдэг хүн мэдэхгүй бол өөр хэн мэднэ гэж? Тэгвэл яах гээд ингээд шоудаад байна вэ?
1. Улс төрийн бусад хүчнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө мөнгөн амлалтын уралдаанд шууд утгаар нь дуудаж байна. Одоо парламентад суудалтай бусад намууд сая төгрөгөөс илүүг амлах хэрэгтэй болж байна.
2. Монголбанкнаар мөнгө үйлдвэрлүүлж тараах нэг аргаа барсан зам бий. Хэрэв тэгвэл хэний мөнгийг хэрхэн оруулж ирснээ тайлагнах болно. Үүнд нь хэн нэгэн золиос хэрэгтэй. Тэгээд тэр золиосоо бас барьж хориод багагүй оноо цуглуулна.
3. Сая төгрөгийн төлөө иргэдийг гудамжинд гаргаж жагсаах, цуст, магадгүй зэвсэгт мөргөлдөөнд дуудах. Хүн бүрийн тархинд бий болгосон нөгөөх “Нэг сая төгрөг” гэдэг товчлуураа нэг л өдөр дарна гэсэн үг. Тэр үед сая төгрөгийн шоунд улсаараа тоглоно доо. Хэро Баатар хэдэн өндөр байшингийн дээврээс хэд хэдэн камераар бичлэг хийгээд, монголчууд түүний дэглэж буй шоуны гол дүрд тоглож байгаагаа ч мэдэхгүй нармайгаа нээлцээд алаан болдог юм байгаа биз дээ. Хувийн ТВ, худлаа троллуудаараа амжуулчихна, манай Ерөнхийлөгчид туршлага байгаа л даа. Юун сая төгрөг, хүний амь, хүйтэн мэс хоёр харших цагт хөөрхий бидний хүмүүн төрөлтөн л хохироод үлдэнэ. Энхрий хайрт Баттулга онц байдал зарлаж, их хаантны сэнтийд инээж байгаад заларна. Ха ха. Алаагүй баавгайн арьсны төлөө ард түмнээ алаанд дуудах ч энүүхэнд шүү дээ, ай хорвоо…
Previous Post

Харвардын их сургуулийн тренд болж буй үнэгүй суралцах боломжтой 10 ЦАХИМ СУРГАЛТ

Next Post

Сонгдо, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж, Нэгдүгээр төв эмнэлэгт очсон иргэнээс коронавирус илэрчээ

Next Post
Сонгдо, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж, Нэгдүгээр төв эмнэлэгт очсон иргэнээс коронавирус илэрчээ

Сонгдо, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж, Нэгдүгээр төв эмнэлэгт очсон иргэнээс коронавирус илэрчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09
Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

2026-10-09
ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

2026-10-09
Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

2026-10-09
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-10-09
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

2026-10-09
Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.