• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

М.Уранцэцэг дэлхийн шилдэг жүдоч гэдгээ дахин баталлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-15
Ангилал: Спорт
М.Уранцэцэг дэлхийн шилдэг жүдоч гэдгээ дахин баталлаа

Катар улсын Доха хотноо энэ сарын 11-14-нд зохион байгуулсан “Доха-Мастерс 2021” тэмцээнд оролцсон Монголын шигшээ баг /16 жүдоч/ нэг хүрэл медаль, 5 дугаар байр нэг, 7 дугаар байрыг 2 тамирчин хүртсэн амжилтаар багийн дүнгээр 69 орноос 13 дугаар байрт шалгарлаа.

Энэ жилийн анхны олимпын оноо олгох Дэлхийн Мастерс тэмцээнээс эмэгтэйчүүдийн 48 кг жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж шилдэг жүдоч гэдгээ дахин баталлаа.

Тэрбээр өөрийн жингийн тэргүүлэгч бөх Украины жүдоч, дэлхийн хошой аварга Дарья Белодедид цэвэр ялагдаад дагах барилдаанд Аргентины олимпын аварга Паретог ялсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө Францын Меланье Клементетэй барилдан, гарт өчих мэхээр цэвэр яллаа. Тэд хоорондоо 4 барилдаж, тус бүр 2 ялаад байсан бол М.Уранцэцэг нэгээр илүү боллоо. Тэрбээр Мастерс тэмцээнээс нэг алт, 2 хүрэл медальтай болж байна.

Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн V байр, Ё.Басхүү VII байр, 90 кг-д Г.Алтанабагана VII байрт тус тус шалгарсан амжилт үзүүлэв. “Доха-Мастерс 2021” тэмцээнд оролцсон үндэсний шигшээ багуудаас Франц улс 5 алт, 1 мөнгө, 1 хүрэл, V байр 2, VII байрт 3 тамирчин шалгарсан амжилтаар тэргүүлсэн.  БНСУ-ын баг тамирчид 2 алтан медаль, V байр, VII байрт тус бүр 2 тамирчин шалгарсан амжилтаар 2 дугаар байрт шалгарсан бол Японы шигшээ 2 алт, 5 мөнгөн медалтай 3 дугаар байр эзэллээ.

Олимпын оноо олгох “Доха Мастерс 2021” тэмцээнд Монгол жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчдыг оролцуулах асуудалд зөвшөөрөл олгож, тусалж дэмжсэн Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хороо, Хүннү Эйр компани, ОБЕГ, НОК, ЭМЯ, НЭМГ-ын хамт олонд МЖБХ болон баг тамирчдаас талархал илэрхийлж байна.

Шигшээ багийн тамирчид ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу “Ковид-19”-ын PCR шинжилгээг 2 удаа өгөөд “Хүннү Эйр” компанийн шууд нислэгээр нэгдүгээр сарын 8-нд Катар улсад очиж тэмцээнд оролцсон бөгөөд маргааш эх орондоо хүрэлцэн ирнэ.

Тэд УОК-ын зааварчилгааны дагуу 14 хоногийн тусгаарлалт, 7 хоногийн гэрийн тусгарлалтад байсны дараа олон улсын “Найрамдал” зусланд гарсан шигшээ багийн тамирчидтай нийлж үндэсний шигшээ багийн нэгдсэн бэлтгэлд хамрагдах юм.

todmedee.mn

Previous Post

Индонезид 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, гурван хүн амиа алджээ

Next Post

Монгол хүү 74 сая Америк хүүхдүүдийн төлөөлөл болж ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд илтгэл тавина

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Т.Аубакир: Гэр бүлийн хөгжлийг дэмжих, Халамжийн тухай хуулийг УИХ-д өргөн барина

Т.Аубакир: Гэр бүлийн хөгжлийг дэмжих, Халамжийн тухай хуулийг УИХ-д өргөн барина

2026-05-20
Мод суулгах нүхэнд үхсэн нохой хийсэн асуудалд Дархан-Уул аймгийн хот тохижилтын ажилтан тайлбар өглөө

Мод суулгах нүхэнд үхсэн нохой хийсэн асуудалд Дархан-Уул аймгийн хот тохижилтын ажилтан тайлбар өглөө

2026-05-20
С.Ганбаатар: Төр засагт байгаа хулгайг ил гаргах ёстой…

С.Ганбаатар: Төр засагт байгаа хулгайг ил гаргах ёстой…

2026-05-20
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-05-20
Нийслэлийн хэвлэлийн ажилтан Б.С-ийг 48 цаг саатуулжээ

Нийслэлийн хэвлэлийн ажилтан Б.С-ийг 48 цаг саатуулжээ

2026-05-20
Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана

2026-05-20
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-20
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-05-20
Д.Батлут: Алслагдсан бүсэд эрэлттэй эмч, багшаар ажиллавал цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцох эрхзүйн орчныг бүрдүүлнэ

Д.Батлут: Алслагдсан бүсэд эрэлттэй эмч, багшаар ажиллавал цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцох эрхзүйн орчныг бүрдүүлнэ

2026-05-19
Ж.Сандагсүрэн: Хотын даргыг иргэдээс сонгох боломжгүй, төрийн хүчний тэнцвэрийг алдагдуулна

Ж.Сандагсүрэн: Хотын даргыг иргэдээс сонгох боломжгүй, төрийн хүчний тэнцвэрийг алдагдуулна

2026-05-19
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.