• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хөдөлмөрийн үндэсний намын даргаар УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгогдлоо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-15
Ангилал: Улс төр
Хөдөлмөрийн үндэсний намын даргаар УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгогдлоо

Өчигдөр буюу 2021 оны 01 сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн Үндэсний Намын Их хурал цахим хэлбэрээр зохион байгуулагджээ. УИХ болон шат шатны төрийн бодлого, шийдвэрт оролцож буй улстөрийн хүчний хувьд Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 120 төлөөлөгч оролцсон байна.

Энэ хурлаар тус намын дарга Б.Найдалаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэж, Намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгогджээ.

Тэрээр илтгэлдээ: ‘Бид Монгол ХҮНээ хөгжүүлсэн, технологийг хурдтай хэрэглэсэн, байгальд ойр байх ‘Дэлхийн Монгол’ хөгжлийн зорилтыг дэвшүүлж байна. Үүний хүрээнд арван тулгуур бодлогыг хэрэгжүүлнэ.

  1. Иргэнээ дээдэлсэн, институцын чадамж бүхий Монгол төрийг угсарна.
  2. Мэдлэг, итгэл үнэмшилтэй улстөрийн манлайллыг хийж Монголчуудыг нэг зүгт чиглүүлнэ.
  3. Зоригтой, амбицтай хөгжлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд ажлаа эрэмбэлж хэрэгжилтэд илүү анхаарна.
  4. Эдийн засгаа хурдацтай өсгөнө. Халамжийн биш ажлын байрны бодлого хэрэгжүүлнэ.
  5. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дотоод хөрөнгө оруулалтаа дэмжинэ.
  6. Боловсролыг онц эрхэмлэнэ.
  7. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын ончтой тогтолцоог бүрдүүлнэ.
  8. Үндэсний ижилслийг харгалзан Иргэн хүнээ бүтээнэ.
  9. Авилгатай бодитой, шургуу тэмцэнэ.
  10. Диаспора-Дэлхийн Монголчуудын хүчийг авна.

Намын төлөвшлийн хүрээнд Хөдөлмөрийн үндэсний нам дараах зарчмуудыг баримталж ажиллана.

  1. Хувь хүний эрх чөлөө, аюулгүй байдал, хөгжлийг хангахад чиглэсэн ‘ХҮН ДЭЭД’ үзэл санаа буюу Зүүн төвийн социал демократ үзлийг баримталж ажиллана.
  2. ‘ЦАХИМЖСАН, БОДЛОГЫН’ нам
  3. Хатуу гишүүнчлэлийг хязгаарлаж, илүү ‘ДЭМЖИГЧ ГИШҮҮН’ төвтэй нам байна.

Эрхэм нөхдөө,

Дайн дажингүй, байгалийн ноцтой гамшиггүй, шашны мөргөлдөөнгүй, харин баялаг түүхтэй, өөрийн онцлог соёлтой, байгалийн нөөцтэй, түүнээс илүү хөгжилд тэмүүлдэг амбицтай 3.4 сая иргэдтэй улсад асар их боломж бий. Гагцхүү энэ хөгжлийн боломжийг бий болгоход Төрийн зөв бодлого, түүнийг ажил болгох мэдлэг чадвартай, туршлагатай, сэтгэлтэй мэргэжилтнүүдийн баг шаардлагатай юм. Үүнийг бид хамгийн сайн хийж чадна, энэ бол Хөдөлмөрийн үндэсний нам, ХҮН намын мэргэжилтэн, судлаачид, дэмжигч гишүүдийн маань үүрэг билээ. Хамтдаа ачаагаа үүрч, ажлаа нэр төртэй хийцгээе’ хэмээн илэрхийлсэн байна.

Мөн ХҮН намын их хурлаас Удирдах зөвлөлийн даргаар Б.Найдалааг, Ерөнхий нарын бичгийн даргаар П.Ганзоригийг, Хариуцлагын ерөнхий хорооны даргаар А.Дөлгөөн нарыг тус тус санал нэгтэйгээр дэмжиж сонгожээ.

Ийнхүү УИХ-д суудалтай, улс төрийн нөлөө бүхий хүчин болсон Хөдөлмөрийн Үндэсний Нам Их хурлаа амжилттай хийж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа шуурхайлан оржээ.

Previous Post

БЗД-ийн 17-р хороо болон ‘Мөнххада’ компаниас нийт 12 тохиолдол бүртгэгдлээ

Next Post

Хан-Уул дүүргийн цагдаагийн алба хаагчаас халдвар илэрчээ

Next Post
Хан-Уул дүүргийн цагдаагийн алба хаагчаас халдвар илэрчээ

Хан-Уул дүүргийн цагдаагийн алба хаагчаас халдвар илэрчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-09-01
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 31 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-09-01
Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

2026-08-31
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

2026-08-31
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-31
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

2026-08-31
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Дэлгэрүүлэгч одтой, улаагчин үхэр өдөр

2026-08-31
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +27 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-08-31
Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.