• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

БЗД-ийн 17-р хорооны бүх иргэдээс ШИНЖИЛГЭЭ авахаар боллоо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-13
Ангилал: Эрүүл мэнд
БЗД-ийн 17-р хорооны бүх иргэдээс ШИНЖИЛГЭЭ авахаар боллоо

Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол нэгдүгээр сарын 13-ны байдлаар 13-аар нэмэгдэж, 1469 (Эдгэрсэн 909) боллоо.

Нийт 16975 хүнд шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн 13 тохиолдол Улаанбаатарт бүртгэгдсэн. Тодруулбал, “Ачтан” эмнэлгийн нэг эмч, БГД-ийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал 3 гэр бүлийн 7 хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, БЗД-ийн 17-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүл, хөрш дөрвөн хүнээс халдвар илэрчээ.

Улсын хэмжээнд кластер эмнэлгийн голомтод 969 тохиолдол бүртгэгдээд байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 18, ХӨСҮТ-өөс 20 хүн эдгэрч, дараагийн шатны эмнэлгийн хяналт руу шилжжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн үеийн том голомт болох “Ачтан” эмнэлгээс улбаатай үргэлжилсэн дам, гинжилсэн халдвар үргэлжилж байна. Нийт халдварын тоо 48 хүрсэн. Эдгээр нь 22 нь эмнэлгийн ажилтан бол гэр бүлийн болон бусад хавьтагчид болох 26 хүн байна. “Мөнххада”, “Тэнүүн-Огоо” компанийн үргэлжилсэн голомтууд анхаарлын төвд байна. Мөн эдгээрээс эх сурвалжтай Баянгол дүүргийн 5 орон сууцанд голомт байна. Ойрын хавьтлуудыг тусгаарласан. Сүүлийн үед идэвхтэй байгаа нэг голомт нь БЗД-ийн 17-р хороо болж байна. Тус хорооны дөрвөн гэр бүлийн арав гаруй хүн өвчилсөн. Мөн эндээс үргэлжлэн есдүгээр хороонд хүмүүс өвчилсөн. Тиймээс БЗД-ийн 17-р хороонд Баянгол дүүрэгт хийсэн шиг голомтын илрүүлэг, шинжилгээний ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна.

Шинээр үүссэн голомттой холбоотой ар талд нь олон хүнийг хамарсан байгууллага байгаа. “Алтан жолоо” компанийн хүн халдварт өртсөн учраас тус компанийн төв оффист байгаа хүмүүсийг шинжилгээнд хамруулж, 47 хүнийг тусгаарласан байна. Мөн 17-р хорооны ажилтан болох 3 хүн өвчилсөн учраас хорооны ажилчдыг тусгаарлах, шинжилгээ авах ажил үргэлжилж байна. “Дөрвөн бэрх”, “Цаст” гэсэн хамгаалалтын албанд ажилладаг хүмүүсээс мөн халдвар илэрсэн тул эдгээр харуул, хамгаалалтын ажилтнуудыг тусгаарлан, хяналт, шинжилгээ хийж байна” гэлээ.

Previous Post

Жирэмсэн, чихрийн шижин, илүүдэл жинтэй хүмүүс коронавируст халдвараар хүндээр өвчилж байна

Next Post

С.Баяраас 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 саяын ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ хураана

Next Post
С.Баяраас 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 саяын ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ хураана

С.Баяраас 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 саяын ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ хураана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.