• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шилдгүүд эхнээсээ тодорч байна

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-01-12
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Спорт, Тод мэдээ
Шилдгүүд эхнээсээ тодорч байна

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй 2021 оны Дохагийн дэлхийн мастерсийн эхний тэмцээн өчигдөр(2021.01.11) болж, өндөрлөлөө.

        • Алтан медаль – Ким Вон Жин, Өмнөд Солонгос
        • Мөнгөн медаль – Яан Юүн Вэй, Тайвань
        • Хүрэл медаль – Алберт Огузов, ОХУ
        • Хүрэл медаль – Торник Жакадо, Нидерланд

Энэхүү жинд эхнээсээ гол фаворит гэсэн тамирчид өвдөг шороодож, сонирхолтой эхлэв. ОХУ-ын Роберт Мшвидобадзе, Өмнөд Солонгосын Лий Харим, дэлхийн аварга Казакстаны Елдос Сметов зэрэг жингийн томчууд эртээ гэртээ харьсан. Харин Тайванийн Яан Юүн Вэй хэмээх өдгөө 23 настай залуу тэсрэлт хийж, эхлээд дэлхийн аваргын мөнгөн медальт Өмнөд Солонгосын Лий Харимыг, дараа нь Гүржийн Темур Нозадзег, хэсгийн аваргын төлөө Азийн наадмын аварга Узбекстаны Диёрбек Урозбоевыг тус тус ялж, мөнгөн медалийн төлөө Европын аваргын мөнгөн медальт Оросын Яго Абуладзег 15 минутын хүндхэн барилдааныг эцэст буулган авсан. Ажиллагаа өндөртэй Тайвань бөх 15 минутын турш Орос бөхийг бүрэн илүүрхсэн гэж хэлж болно. Ийнхүү аваргын төлөө цагтаа Ази тивийн аварга явсан Өмнөд Солонгосын Ким Вон Жин финалд Яан Юүн Вэйг ядах юмгүй цэвэр ялсан. Монгол улсаас энэ жинд барилдсан МУГТ Д.Амартүвшин, Л.Өнөболд нар тэмцээнээ эрт буюу хоёрдугаар тойргоос өндөрлүүлсэн.

Эрэгтэй -66 кг:

  • Алтан медаль – Ан Баул, Өмнөд Солонгос
  • Мөнгөн медаль – Барух Шмаилов, Израил
  • Хүрэл медаль – Арам Григорян, ОХУ
  • Хүрэл медаль – Важа Маргвелашвили

Энэ өдөр зохиогдсон эрэгтэй хоёр жинд Өмнөд Солонгосчууд ноёрхсон. Мөн л төсөөлөөгүй үр дүн харуулсан барилдаанууд болж, дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга Мануэль Ломбардо, Пан Америкийн аварга Бразилын Даниел Гаргнин, дэлхийн аваргын мөнгөн медальт, Европын аварга Азарбайжаны Орхан Сафаров, Украины Георгий Зантарая нар хэсгийн шатнаас шалгарч чадсангүй. Олимп, дэлхийн алтан медальт Ан Баул 2020 оноос хоёрдугаар сараас хойшхи анхны тэмцээндээ оролцон дэлхийн мастерсийн хоёрдахь алтан медалиа хүртлээ. Японы Жоширо Марүяама, Хифүми Абэ нар ирээгүй учир Ан Баул тэмцээний эхнээсээ л -66 кг-ын түрүүлэх гол бөхөөр яригдаж байв. Харин түүнтэй В хэсгийн аваргын төлөө барилдсан ОУХМ Ё.Басхүүгийн хувьд барилдааны туршид Ан Баулыг ялимгүй илүүрхэж байсан ч торгуулиар харамсалтай ялагдал хүлээсэн. Тэгвэл дэлхийн мастерсийн алт, мөнгөн медальт Г.Хэрлэн С хэсгийн аварга болсон ч мөнгөн медалийн төлөө Барух Шмаиловд, хүрэл медалийн төлөө Арам Григорянд тус тус ялагдаж, тавдугаар байрт оров. Оросын Арам Григорян дагах барилдаанд Ё.Басхүүг, хүрэл медалийн төлөө Г.Хэрлэн гэсэн Монгол бөхчүүдийн дараалан ялсан.

Эмэгтэй -48 кг:

    • Алтан медаль – Дистриа Красник, Косово
    • Мөнгөн медаль – Тонаки Фүна, Япон
    • Хүрэл медаль – Дариа Билодид, Украин
    • Хүрэл медаль – М.Уранцэцэг, Монгол

Энэ жинд бүх зүйл таамаг ёсоор болсон. Дээрх дөрвөн тамирчны дунд гол өрсөлдөөн болж, Испанийн Юлиа Фигүероа, Францын Мелани Клемент, Аргентины Пауло Парето зэрэг тамирчдыг таамаг эвдэж болзошгүй гэж бөхийн хорхойтнууд харж байлаа. -48 кг-ын жингийн хамгийн сонирхолтой барилдаан дэлхийн дөрвөн удаагийн аварга Дариа Билодид болон дэлхийн хоёр удаагийн аварга Тонаки Фүна нарын хооронд явагдаж, Япон бүсгүй өрсөлдөгчөө ялсан. Өмнөх 2019 оны дэлхийн аваргын финалд энэ хоёр тааран барилдахад Дариа Билодид ялж байсан юм. Ирэх зуны олимпийн наадамд ч дээрхи дөрвөн тамирчин медалийн тавцанаа хамтдаа зогсохыг үгүйсгэхгүй.

Эмэгтэй -52 кг:

    • Алтан медаль – Амандин Бюшар, Франц
    • Мөнгөн медаль – Аи Шишимэ, Япон
    • Хүрэл медаль – Присцилла Ньето, Франц
    • Хүрэл медаль – Майлинда Келменди, Косово

Францчууд -52 кг-ын жинд ямар ундарга сайтай вэ гэдгээ харуулав. Дэлхийн мастерст оролцсон хоёр тамирчин нь хоёулаа медалийн тавцанаа хамтдаа зогслоо. Дэлхийн аварга Аманди Бюшар дэлхийн чансааг тэргүүлэгч бөх гэдгээ харуулж, хэсгээсээ ядах юмгүй шалгарч, хагас шигшээд олимп, дэлхийн аварга Майлинда Келмендиг, финалд дэлхийн аваргын иж бүрэн медальтай Аи Шишимэг тус тус цэвэр ялж, анхны мастерсийн алтан медалиа хүртэв. Монгол улсаа төлөөлөн оролцсон Б.Хорлоодой, Л.Сосорбарам нар хэсгийн шатнаасаа цааш шалгарч чадсангүй.

Эмэгтэй -57 кг:

  • Алтан медаль – Ёшида Цүкаса, Япон
  • Мөнгөн медаль – Сара Леони Сизик, Франц
  • Хүрэл медальт – Нора Гжакова, Косово
  • Хүрэл медальт – Жессика Климкайт, Канад

    Дэлхийн аварга Ёшида Цүкасатай ширүүн өрсөлдөөнийг үзүүлдэг Канадын Криста Дэгүчи энэ удаагийн Дохагийн мастерсийг өнжсөн бол Цүкасаг сүүлийн хоёр том тэмцээнд дараалан ялаад байсан Жессика Климкайт тааран барилдсангүй. Өдгөө 25 настай Япон бүсгүй санасныг бодвол харьцангуй амар замаар аварга боллоо. Бусад медалийн эздийн хувьд бөхийн хорхойтнуудын таамгаас нэг их зөрсөнгүй. Харин МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа хэсгийн барилдааны хоёрдугаар тойрогт торгуулиар Израилийн Тинма Нелсон Левид ялагдсан нь харамсалтай үйл явдал болсон юм.

Previous Post

Ж.ГАНБААТАР БЭРЭЭ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН ДАРГААР ТАВЬЖЭЭ

Next Post

Хөвсгөлд 100 гаруй удаа давтан газар хөдлөлт болсон

Next Post
Хөвсгөлд 100 гаруй удаа давтан газар хөдлөлт болсон

Хөвсгөлд 100 гаруй удаа давтан газар хөдлөлт болсон

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нарны геомагнитийн шуурга ба хиймэл дагуул, GPS системд үзүүлэх нөлөө

Нарны геомагнитийн шуурга ба хиймэл дагуул, GPS системд үзүүлэх нөлөө

2026-01-12
Хиймэл оюунаар бүтээсэн кинонууд олон улсын наадамд өрсөлдөж эхэллээ

Хиймэл оюунаар бүтээсэн кинонууд олон улсын наадамд өрсөлдөж эхэллээ

2026-01-12
Европ тивд өвлийн хүйтний хүчтэй давалгаа үргэлжилж, эрчим хүчний хэрэглээ огцом өсөв

Европ тивд өвлийн хүйтний хүчтэй давалгаа үргэлжилж, эрчим хүчний хэрэглээ огцом өсөв

2026-01-12
Дэлхийн хамгийн олон хүн үздэг Луврын музейн ажилчид өнөөдөр ажил хаяв

Дэлхийн хамгийн олон хүн үздэг Луврын музейн ажилчид өнөөдөр ажил хаяв

2026-01-12
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа

Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчиллаа

2026-01-12
Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

2026-01-12
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ

2026-01-12
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ

Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ

2026-01-12
БЗД-ийн 38 дугаар хороонд 1500 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо

БЗД-ийн 38 дугаар хороонд 1500 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо

2026-01-12
Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

2026-01-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.