• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Чихрийн шижин өвчнөөр 6 секунд тутамд нэг хүн нас барж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-11-12
Ангилал: Эрүүл мэнд
Чихрийн шижин өвчнөөр 6 секунд тутамд нэг хүн нас барж байна

Oлон улсын чихрийн шижингийн холбооноос 2018-2019 онд чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн  өдрийг “Чихрийн шижин ба гэр бүл” сэдвийн дор арваннэгдүгээр сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Д.Нарантуяа, Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төвийн Х.Алтансайхан болон бусад албаны хүмүүс өнөөдөр (2018.11.12) мэдээлэл хийлээ.

Монголд өдгөө насанд хүрсэн 11 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчтэй байдаг талаар эмч нар ярив. Иймд  чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөхөд анхаарал хандуулах ажээ. Олон улсын чихрийн шижингийн холбоо гишүүн орнууддаа чихрийн шижинтэй хүний эмчилгээ, эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд гэр бүлийн гишүүдийн туслалцаа, дэмжлэгийг сайжруулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм.

SOS: Дэлхийд чихрийн шижин өвчний улмаас 6 секунд тутам нэг хүн нас бардаг. 30 секунд тутамд нэг хүн хөлөө тайруулдаг!!!

Чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогдоогүй байдаг гэх судалгаа байна. Чихрийн шижин өвчнийг эрт оношлох нь түүний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг хурлын үеэр холбогдох албаны хүмүүс онцолсон юм.

Чихрийн шижин өвчин нь хүний бие махбодь дахь инсулин дааврын харьцангуй буюу огт байхгүй дутагдалын улмаас цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж, улмаар нүүрс усны солилцоог алдагдуулан, ам цангах, их уух, турах, шээлгэх зэрэг хам шинжээр илэрч, олон эрхтэн тогтолцоог хамарсан хүндрэл гаргадаг, архаг явцтай бодисын солилцооны эмгэг юм.

SOS: Дэлхийн хэмжээнд 1980 он гэхэд 100 сая гаруй хүн чихрийн шижин өвчнөөр өвчилсөн байсан бол 2018 онд 425 сая хүн өвчилсөн гэж бүртгэгджээ!!!

Доорх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандах шаардлагатай.

  • Хэт их ам цангах, ам хуурайших
  • Ойр ойрхон шээс хүрэх
  • Туйлдаж ядрах
  • Байнга өлсөх
  • Гэнэт турах
  • Арьсны шарх удаан эдгэх
  • Хараа бүрэлзэх

Чихрийн шижин өвчний илрэх шинж тэмдэг, эрсдэлт хүчин зүйлийг мэдсэнээр гэр бүлийн аль нэг гишүүн нь уг өвчнөөр өвдсөн буюу өвдөх эрсдэлтэй байгааг эрт танин, эмчлүүлэх боломжтой юм.

Previous Post

Монголын балетчид Кубын Их театрын тайзнаа

Next Post

Ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ

Next Post
Ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ

Ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-21
“Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

2026-07-21
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

2026-07-21
НӨАТ-ын сугалааны тохирол 6-р сарын 17-ны 13:00 цагт явагдана

НӨАТ-ын урамшууллын тохирол маргааш явагдана

2026-07-21
Өнөөдөр тэргүүн дагуул одтой, улаан бич өдөр

Өнөөдөр тэргүүн дагуул одтой, улаан бич өдөр

2026-07-21
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Өдөртөө 25 хэмийн дулаан байна

2026-07-21
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг хүлээн авч уулзлаа

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг хүлээн авч уулзлаа

2026-07-20
Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

2026-07-20
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны хязгаарлалт хийж, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлууд

2026-07-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.