• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Допинг илэрсэн ГУРВАН БӨХ 100 жилийн ойд БАРИЛДАХ БОЛОМЖТОЙ болжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-11-04
Ангилал: Спорт, Тод мэдээ
Допинг илэрсэн ГУРВАН БӨХ 100 жилийн ойд БАРИЛДАХ БОЛОМЖТОЙ болжээ

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр (2020.11.04) Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд зодоглож шөвгөрсөн гурван бөхөөс буюу Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын шинжилгээнээс допинг илэрсэн. Эдгээр бөхчүүдэд ямар хариуцлага тооцох, олон нийтийн сүлжээнд бичиж байгаачлан 11 сарын хугацаагаар барилдах эрхийг нь хасаж, ирэх жилийн наадмын өмнө буюу Ардын хувьсгалын 100 жилийн ойд барилдах боломж олгохоор зохицуулж байгаа гэх мэдээлэл үнэн эсэхийг сэтгүүлчид Шадар сайдаас тодрууллаа.

Үүнд тэрбээр ‘Баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсноос хойш нийтдээ 30 гаруй бөх шинжилгээнд бүдэрч байсан юм байна. Баяр наадмын тухай хуулийн дагуу допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар барилдах эрхийг нь хасах, цол, чимгийг нь хураах зэргээр хариуцлага тооцдог. Зарим нь зургаан сараар ч хасуулж байсан. Зарим нь хоёр жилээр ч хасуулж байсан. Хууль, журмынхаа дагуу хариуцлага ногдуулж, нэр бүхий гурван бөхийн барилдах эрхийг 11 сарын хугацаатай хассан нь үнэн. Ирэх зургаан сар хүртэл барилдах боломжгүй. Ер нь бол Баяр наадмын тухай хуулийг өөрчлөх шаардлага бий. Жишээ нь, бөхчүүдийн допингийн шинжилгээнээс ямар бодис, ямар хэмжээтэй, ямар шалтгааны улмаас илэрснийг нарийн тогтоож, тэр дагуу барилдах эрхийг хасах хугацааг тогтоох нь зөв. Энэ талаар би үүрэг өгсөн байгаа. Эрдэмтэн, судлаач, анагаах ухааны салбарынхантайгаа хэлэлцүүлэг хийж, анхаарал тавьж, шийдэл ол гэдэг чиглэл өгсөн. Хэлэлцүүлгийн дараа бид Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулсан хуулийн төсөл өргөн барина’ гэлээ.

Ирэх 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэнэ.

Тэгш ойг тэмдэглэх төсвийн талаар сэтгүүлчид түүнээс тодруулахад, ‘100 жилийн ой тэмдэглэхтэй холбоотойгоор ирэх оны төсөвт 10 гаруй тэрбум төсөвлөөд байна. Гэхдээ эцэслэн батлагдаагүй байна. Ер нь ирэх онд Ардын хувьсгалын 100, Монгол Улс НҮБ-д элссэний 60, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой, мөн 10 гаруй аймаг, 100 гаруй сумын тэгш ой тохиож байгаа. Энэ төсөв зөвхөн Ардын хувьсгалын 100 жилийн ой, үндэсний баяр наадамд зориулсан төсөв биш. Сая хэлсэн олон ойг он гарснаас хойшхи бүтэн жилийн хугацаанд тэмдэглэхэд зориулсан төсөв гэж ойлгох хэрэгтэй’ гэсэн хариулт өглөө.

Previous Post

Тусгаарлалтаас оргосон иргэн хил зөрчиж ирсэн байжээ

Next Post

Иргэд замын хөдөлгөөнийг зохицуулна

Next Post
Иргэд замын хөдөлгөөнийг зохицуулна

Иргэд замын хөдөлгөөнийг зохицуулна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25
ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

2026-08-25
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-08-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-08-25
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Алтайн уулархаг нутгаар бороо орно

2026-08-25
Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.