• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Амьдралын хэмнэлийг өөрчлөх 66 хоног

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-11-04
Ангилал: Зөвлөгөө
Амьдралын хэмнэлийг өөрчлөх  66 хоног

Хүмүүс ямар нэгэн зуршлыг өөрт суулгахад дор хаяж 7 эсвэл 14 хоногын хугацаатай хийж үзээд шантраад орхидог. Тэгвэл өөрт зуршил суулгахын тулд дунджаар 66 хоног шаардлагатай байдаг гэж тогтоосон байна. Хэдий тийм ч гэлээ шинэ зуршилтай болоход өдөр хоног бол тийм ч чухал хүчин зүйл биш юм. Та 66 хоног эсвэл бүр 6000 жилийн туршид ямар нэг зүйл хийхийг хичээж болох ч, хэрэв танд тэрхүү зүйлийг хийх дорвитой шалтгаан байхгүй бол та жинхэнэ өөрчлөлтийг хийж чадахгүй л болов уу. Тэгвэл өөрчлөлт хийх хүслийг юу бадраадаг вэ? Үүний хариулт бол шаналал. Та нэг л мөчид одоо байгаа нөхцөл байдал болон муу зуршлуудаасаа залхаж өөрчлөлт хийхийг хүснэ. Харин тэр үед амьдралдаа эерэг өөрчлөлт оруулах зүйлсийг санал болгож байна.

  1. Өдөрт нэг цаг унших

Та унших хүсэлгүй, эсвэл дургүй ч байж болно. Гэсэн хэдий ч ном бол оюун санааны дасгалжуулагч ба унших нь тайвшруулахын хажуугаар бодол санаа цэгцлэхэд тусалж, хүнийг илүү сайн сэтгэгч болгодог юм. Та өдөр бүр ном уншиж зуршсанаар нэг л өдөр дуртай болох магадлалтай тул одооноос эхлээрэй.

  1. Өдөрт 3-4 чухал зорилго тавих

Богино болон урт хугацааны зорилгууддаа хүрэхийн тулд юуны өмнө үүнд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Харин эргэн тойрон тань эцэс төгсгөлгүй анхаарал сарниулах зүйлсээр дүүрсэн өнөө үед хэрхэн анхаарлаа төвлөрүүлэх вэ гэвэл өдөрт хийх ажлуудаа хязгаарлаж, хийж гүйцэтгэх ёстой нэн чухал зүйлсээ дэс дарааллаар нь жагсаах шаардлагатай юм. Өглөө болгон гурваас дөрвөн жижиг атлаа зайлшгүй хийх шаардлагатай ажлуудаа өөртөө тодорхой болгон бичиж зорилгоо болгоорой. Уг дадалд суралцах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг хамгийн сайн стратегиудын нэг юм.

  1. Орой болгон 7-8 цаг унтах

Дутуу нойртой явах нь хүний биед хэрхэн сөргөөр нөлөөлдгийг бид бүгд сайн мэднэ. Иймээс маргаашийг үр бүтээлтэй өнгөрөөе гэвэл нойроо битгий золиослоорой.

  1. Өдөрт 30 минут алхах

Өдөрт өөртөө цаг гарган гадаа алхах нь энгийн зүйл мэт санагдах ч сэтгэл зүй болоод бие организмын эрүүл мэндэд нэн тустай, өдөр тутмын нэгэн хэвийн байдлыг эвддэг маш зөв дадал юм. Гадаа алхах үед уушги тань цэвэр агаар мэдэрч, хөл тань газрын хөрсийг мэдэрч, та хүрээлэн буй орчинтойгоо уусан нэгдэнэ. Ингэснээр сэтгэл санаа тайвширч, бодол цэгцэрч, илүү өөдрөг болох тул өдөр бүр уг дадлыг хэрэгжүүлээрэй.

  1. Бүтэн биеийг ачаалладаг дасгал хийх

Биеийн болон сэтгэл зүйн байдал эрүүл байснаар бүтээлч байдал дээшлэх учир та бүтэн биеийг ачаалах дасгал хийж, эсвэл спортоор хичээллэснээр өөртөө хийж чадах хамгийн чухал хөрөнгө оруулалтыг хийх юм.

  1. Одоо цагтаа анхаарал хандуулах

Бид ихэвчлэн дараагийн ажлаа бодон санаа зовниж одоо цагтаа анхаарал хандуулахаа мартаж орхидог. Гэтэл яг одоогийн мөчийг бүрэн дүүрэн эдэлж, таашаал авах нь хүмүүс бидний суралцах шаардлагатай нэн чухал зуршил юм. Үүний тулд та өөрийгөө дараагийн ажилдаа туйлшран сэтгэл санаа тогтворгүй байхыг анзаарах бүртээ анхаарлаа одоогийн мөчид буцаан авчрах өдөөгчийг олох хэрэгтэй. Жишээ нь бугуйн цаг руугаа харах болгондоо анхаарлаа одоогийн байгаа байдал болон хүрээлэн буй орчиндоо хандуулан одоо цагийг мэдрэх боломжтой юм.

  1. Өдөрт 30 минут бичиж суух

Өдөр бүр бодлоо цэгцтэй байлгах өөр нэгэн арга бол бичгээр өөрийгөө илэрхийлэх юм. Бичих нь хүний амьдралд тохиолддог чухал зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг. Тухайн өдөр онц үйл явдал тохиогоогүй ч тэр өдрөө мэдэрсэн сэтгэгдэл, анзаарсан жижиг зүйлүүдээ тэмдэглэж, аль эсвэл талархлын дэвтэр ч хөтөлж болох юм. Хүн өөрийн дотоод сэтгэлийг сонсож дэвтэр дээр ч болтугай илэрхийлэх нь сэтгэл зүйд тустайгаас гадна илүү сайн сэтгэгч, сайн хүн болоход тусална.

  1. 8. Хайр түгээх

Хүмүүс хайрыг шавхагдан дуусах боломжтой нөөц мэт хүлээж авдаг боловч үнэндээ хайрлах сэтгэл нь хэзээ ч ундарч дуусдаггүй. Тиймээс өдөр бүр аль болох их хайр түгээж үүнийхээ хариуд юу ч хүлээлгүй энэрэнгүй хандлагатай байж сураарай.

  1. 9. Орлогынхоо 30%-ийг хадгалаарай

Хэрвээ 30%-ийг хадгалах боломжгүй бол 10%-ийг ч болтугай хадгалж заншаарай. Та өдөр тутамдаа хийдэг худалдан авалтуудаасаа жижиг зүйлүүд дээр хэмнэлт хийснээр хуримтлал үүсгэж, чухал үед хэрэгтэй мөнгөө аажмаар цуглуулж чадна.

Эдгээр шинэ дадлууд амьдралыг тань хэрхэн өөрчилж байгааг харснаар та улмаар зуршлаа өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгох юм.

Previous Post

Шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

Next Post

5.7 тонн лаазалсан ‘Сайра’ загасыг устгалд орууллаа

Next Post
5.7 тонн лаазалсан  ‘Сайра’ загасыг устгалд орууллаа

5.7 тонн лаазалсан 'Сайра' загасыг устгалд орууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

2026-06-26
Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын хашааг нийслэлээс буулгаж байна

Яг одоо Жуковын хөшөөний арын хашааг Нийслэлээс буулгаж байна

2026-06-26
Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

2026-06-26
Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

2026-06-26
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

2026-06-26
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-26
Дорнын зурхай

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-06-26
Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-26
Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.