• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гурван хүнээс ‘Коронавирус’ илэрлээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-11-04
Ангилал: Эрүүл мэнд
Нэг хүнээс коронавирус илэрлээ

Улсын хэмжээнд ойрын өдрүүдэд хийгдсэн Коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ:

‘Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 2-3-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторид, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 613 хүний шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирусийн халдвар илэрсэн.

Аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн.
Арваннэгдүгээр сарын 2-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ТИР ачааны жолоочоос коронавирус илэрсэн. Уг хүн нь 33 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн.

Сүүлийн үед ачааны тир машины жолооч нараас коронавирусийн халдвар илрэх нь ихсэж байгаа нь бидний анхаарлыг татаж байгаа. ХӨСҮТ-д ачаа тээврийн 16 жолооч эмчлэгдэж байгаагаас 12 нь гадаадын иргэн байна.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 352 боллоо. Халдварын улмаас ХӨСҮТ-д 38 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь үнэлбэл 30 нь хөнгөн, 8 нь хүндэвтэр. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 68 хүн ажиглалт тандалт, эмчилгээнд байна’ гэв.

Previous Post

‘Ирвэсний эх нутаг 2020’ Ховд аймагт боллоо

Next Post

Анхааруулга: Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Next Post
Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Анхааруулга: Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.