• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

НИТХ-ын эмэгтэйчүүдийн өнгө

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-10-19
Ангилал: Тод мэдээ, Улс төр
НИТХ-ын эмэгтэйчүүдийн өнгө

Монголчууд 2020 оны хоёр дахь сонгуулийнхаа ард гарч авлаа. Бидний улс төр дэх оролцоо, амбиц өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг орон нутгийн сонгууль улам томруун харуулав. Орон нутгийн сонгуулийг жалга, дов, баг, хороогоор төсөөлдөг урьдын бодол ул болж, шинэ цагийн сон­гууль ширүүн өрсөлдөөн дунд өрнөдөг болсныг нотоллоо. Ямартай ч сайн муу, сайхан муугаа дуудалцсан сонгуулийн чимээ намдаагүй байна. Энэ удаагийн сонгуулиар НИТХ-ын 45 мандат дээр найман эмэгтэй торойтол гарч ирэв. Тэднийг эмэгтэй хүний ухаанаар, эх хүний сэтгэлээр идэвх чармайлттай ажиллана гэсэн хүлээлт бий болоод байгаа юм.

Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс зохиолч, лектор, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ү.Оюунзул гэхэд дэвшсэн тойрогтоо 44.6 хувийн санал авснаар нэгээр гарч ирлээ. Уг тойрогт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ, Монгол Улсад өнөөдрийг хүртэл цор ганцхан удаа Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн охин Уянгахишиг, түүнчлэн Э.Тамир, Б.Амараа нарын өрсөлдөгчдөөсөө хол тасархай ингэж сонгогдоно гэдэг эмэгтэй хүн бүү хэл эрэгтэй нэр дэвшигч нарын хувьд ч хүндхэн даваа. Түүнд ийнхүү баянзүрхчүүд цор ганц эмэгтэй төлөөллийг төрд илгээсэн нь энэ. Ингэж л Баянзүрхийн сонгогчид Ү.Оюунзулд илтгэл дэвслээ.

Тэгвэл Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар НИТХ-д анх удаа сонгогдов. Түүний хувьд эмч, сувилагч нарын цалинг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах ёстой хэмээн сүүлийн жилүүдэд идэвх чармайлттай ажиллаж ирсэн хэмээн үнэлэгддэг.

Баянгол дүүргийн сонгогчид Ардчилсан намаас нэр дэвшсэн, сэтгүүлч Д.Энхтуяад ямар ч эргэлзээгүйгээр 42.3 хувийн саналаар нийслэлийг тохинуулах, эрх баригчдад хяналт тавьж ажиллах хариуцлагатай итгэлийг хүлээлгэлээ. МАН-аас нэр дэвшсэн Б.Сэмжидмаа, Ч.Мэнд­баяр нарыг ардаа орхив. Тус дүүргээс сонгогдсон дараагийн нэг эмэгтэй бол Монгол Улсын баатар Дандарын зээ охин Г.Гангамөрөн. Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн ард шил даран гарч ирэв. Хотын түгжрэл дунд машиндаа хоол, унд хийсэн хэмээн шүүмжлүүлж байсан ч тэр өөрийгөө таниулж чадсан нэгэн.

Нийслэлийн хамгийн олон хүн ам амьдардаг Сонгинохайрхан дүүргээс МАН-аас нэр дэвшигч Н.Баярчимэг, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнх­цэцэг нар түүртэлгүй сонгогдсон.

Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Л.Ариунтуяа НИТХ дахь эмэгтэйчүүдийн тоог нэмж төлөөлөгчөөр сонгогдож чадсан юм. Өмнө нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгч байсан.

НИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон хоёр эмэгтэйн нэг нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа. Тэрбээр өөрөө НИТХ-д ялалт байгуулахаас гадна нийслэлийн хуралд намынхаа хоёр төлөөлөгчийн хамтаар ялалт байгуулж, дүүргийн ИТХ-д багаараа ялалт байгуулсан бахдам амжилт гаргаад байна.

Previous Post

Зарим нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

Next Post

‘Хүүхдээ хашраах зорилгоор орцонд гаргасан’ хэмээн мэдүүлсэн байна

Next Post
‘Хүүхдээ хашраах зорилгоор орцонд гаргасан’ хэмээн мэдүүлсэн байна

'Хүүхдээ хашраах зорилгоор орцонд гаргасан' хэмээн мэдүүлсэн байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.