• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хүүхэд харах үйлчилгээний 160 төв маргаашаас ажиллаж эхэлнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-14
Ангилал: Нийгэм
Хүүхэд харах үйлчилгээний 160 төв маргаашаас ажиллаж эхэлнэ

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг 2015 онд баталснаар, 2016 оны дөрөвдүгээр сард анхны төв нээгдсэн. Одоогийн байдлаар тус үйлчилгээнд 21 000 орчим хүүхэд хамрагдаж, 1100  гаруй хүүхэд харагч бэлтгэгджээ.

Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Өлзийбат: 

Өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр, ‘Улсын хэмжээнд 2-3 насны 77 мянган хүүхэд байна. Үүнээс 3 мянган хүүхэд энэ оны дуустал хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах боломжтой.  Хүүхэд харах үйлчилгээнд улсаас 2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ шийдвэрийг эсэргүүцэж, хүүхэд харах үйлчилгээний оронд цэцэрлэг барихыг дэмжиж байгаа хүн олон байна. Гэвч 2 тэрбум төгрөгөөр 100 ортой нэг цэцэрлэг барих, хүүхэд харах үйлчилгээгээр 3000 хүүхдийг хамруулах сонголтын аль нь илүү гэдгийг бодох хэрэгтэй. Засгийн газар, Улсын Онцгой комисс хүүхэд харах үйлчилгээнд 2020-2021 онд 2-3 насны хүүхдүүдийг хамруулахаар болсон. Ингэснээр хүүхэд харах үйлчилгээний 160 орчим төв үйл ажиллагаагаа маргаашаас эхлүүлэх гэж байна’  гэв.

Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн нэгдсэн холбооны тэргүүн С.Шүрэнцэцэг:

 ‘Улсын хэмжээнд 1000 гаруй хүүхэд харагчийн 80 орчим хувь нь дээд боловсролтой, эрүүл мэндийн аливаа асуудалгүй, 18-65 насны хүүхэд харах үйлчилгээний сургалтад бүрэн хамрагдсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд харах төвд хүүхдийн онцлогт тохируулан харилцах чадварын сургалтад хамрагдсан. Нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ 2.5 м.кв байдаг. Мөн хоол цай хийх өрөө нь хүүхдийн тоглох орчноос тусдаа байгаа. Цагийн хуваарь нь эцэг, эхийн ажлын цагтай уялдуулан өглөөний 8-18 цаг хүртэл ажиллана. Улсаас сард нэг хүүхдэд 136 мянган төгрөгийн хувьсах зардал олгодог. Нэг хүүхэд харагч таван хүүхэд харах бөгөөд хувьсах зардлын 60 хүртэлх хувьд эцэг, эхээс төлбөр авна хэмээн хуульд заасан. Үүнд үндэслэхийн сацуу хүүхэд харагч, эцэг эх хоорондоо зөвшилцөн сард 150 хүртэлх мянган төгрөгийн төлбөр авдаг’ хэмээн тус тус хэллээ.

Previous Post

Яндан хөөлөх зааварчилгаа

Next Post

Их, дээд сургуулиуд энэ сарын 21-нээс танхимаар хичээллэнэ

Next Post
Их, дээд сургуулиуд энэ сарын 21-нээс танхимаар хичээллэнэ

Их, дээд сургуулиуд энэ сарын 21-нээс танхимаар хичээллэнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

2026-07-17
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2026-07-10
“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дах тоглогч боллоо

“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дахь тоглогч боллоо

2026-07-10
Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

2026-07-10
У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-10
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар их хэмжээний бороо орно

2026-07-10
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-07-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.