• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Энэ сарын 7-нд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрс ил болно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-03
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Энэ сарын 7-нд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрс ил болно

Орон нутгийн сонгууль ирэх сарын 15-ны пүрэв гарагт болно. Энэ сонгуулиар бид орон нутгийн хурлын төлөөлөгчдийг сонгох юм. Энэ удаагийн ээлжит сонгуулийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн дагуу зохион байгуулна. Нэр дэвшигчдийн нэрс энэ сарын 7-ны даваа гарагт ил болно.

УИХ-ын гишүүдээс ялгаатай нь тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэнийг төлөөлөгчөөр сонгодог. Тэгэхээр орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид өрсөлдөж буй сум, дүүрэгтээ амьдардаг байх шаардлагыг хуульд тусгажээ.

Сар хагасын дараа болох сонгуулийг угтаж хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгуулийн сурталчилгаа явуулахдаа юуг анхаарах, УИХ-ын сонгуулийн үеэр иргэд, намуудаас хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой ямар гомдол ирүүлсэн талаарх мэдээллийг ШӨХТГ-аас өнөөдөр танилцууллаа.

Зургаадугаар сард болсон, УИХ-ын сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд ШӨХТГ цахим орчин болон телевиз, радиогийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллажээ. Радио, телевизээс илүүтэй фэйсбүүк, инстаграм, твитер гэх мэт нийгмийн сүлжээнд хууль зөрчсөн мэдээллийг түгээх зөрчил илүү олон удаа гарсан байна. Иймд Сонгуулийн хууль болон хуулийн дараа баталсан журмуудыг зөрчсөн, фэйсбүүк дэх 115 хаягийг хаалгах хүсэлтээ ХХЗХ, Фэйсбүүк компанийн хамтран байгуулсан ‘Ногоон суваг’-т уламжилжээ. Энэ сувгийг сонгуулийн өмнө эсвэл сурталчилгааны явцад худал мэдээлэл тараасан, нэр дэвшигчийг гүтгэсэн гэх мэт хууль бус мэдээлэл түгээх хаягуудыг шуурхай хаах зорилгоор байгуулсан. Гэвч УИХ-ын сонгуулийн сурталчилгаа үргэлжилсэн 22 өдрийн турш цөөн хаягийг л хаажээ. Учир нь төлбөр төлж (sponsored) фэйсбүүкт мэдээллээ илүү олон хүнд хүргэсэн зарим хаягны эзэд төлбөрөө бүрэн барагдуулаагүй тохиолдлд Фэйсбүүк компани тухайн хаягийг шууд хаадаггүй байна. Иймд худал мэдээллийг төлбөртэй нийтэлсэн этгээдүүдийн кредит болон дебит картны эздийн мэдээллийг авах хүсэлтээ манай улс илэрхийлээд байгаа аж.

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилнэ. Энэ удаад ч сурталчилгаа явуулах хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ХХЗХ-нд урьдчилан бүртгүүлэх үүрэгтэй. Харин сурталчилгааг ямар хугацаа, давтамжаар, хэрхэн хийхийг зохицуулсан журмыг батлаагүй байна. Журмын төслийг ХХЗХ-ны цахим хуудсанд байршуулжээ.

ХХЗХ, СЕХ журмыг баталсны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд цахим сургалт явуулах юм байна. Учир нь УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараа нэгэн телевизээр жүжигчин Ц.Төмөрбаатарын тоглосон клипийг гаргахад шууд бус сурталчилгаа хийсэн гэх маргаан гарчээ.

Previous Post

Бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна

Next Post

Өмнөд Солонгост хорио цээрийн дэглэмийг зөрчвөл 3 жил хүртэл хорих ял онооно

Next Post
Өмнөд Солонгост хорио цээрийн дэглэмийг зөрчвөл 3 жил хүртэл хорих ял онооно

Өмнөд Солонгост хорио цээрийн дэглэмийг зөрчвөл 3 жил хүртэл хорих ял онооно

Шинэ мэдээ

Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.