• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Багш нарыг хүүгүй, урьдчилгаагүй нөхцөлөөр орон сууцжуулж эхэллээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-01
Ангилал: Боловсрол
Багш нарыг хүүгүй, урьдчилгаагүй нөхцөлөөр орон сууцжуулж эхэллээ

‘Ногоон хөгжил үндэсний нэгдэл’ хувьцаат компаниас Монголын багш нарын ‘Шинэ зуун’ зөвлөлдөх зөвлөл ТББ-тай  хамтран ‘Хувьцаат орон сууц хөтөлбөр’-ийг энэ оны наймдугаар сарын 3-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлжээ. Тус хөтөлбөр нь багш нарыг орон сууцжуулах, хөрөнгөжүүлэх зорилготой ба 5000 багшийг орон сууцаар хангахаар ажиллаж байгаа юм.

Хувьцаат орон сууц хөтөлбөрт хамрагдах шалгуур нь боловсролын салбарт олон жил багшилсан, тэтгэвэрт гарсан зэргийг  үндэслэн хамруулж байгаа аж.

Аливаа банкны зээл, зээлийн хүү, зээлийн нөхцөл зэргээс шалтгаалан төрийн албан хаагч болох багш нар байртай болоход асуудалтай байдаг. Харин уг төслийн хүрээнд хүүгүй, урьдчилгаагүйгээр сар бүр 500 мянган төгрөг төлөх нөхцөлтэйгөөр багш нар орон сууцтай болох боломжтой болж байгаа юм.

Хөтөлбөрт хамрагдсан эхний 900 багшаас өнөөдрийн байдлаар 30 багш байрны түлхүүрээ гардан авсан байна. Хөтөлбөрт хамрагдсан нийт багш нарт компаниас өгсөн дугаарын дагуу сар бүр тогтмол орон сууцыг хүлээлгэн өгөх ба гэрээ хийгдсэнээс 36 сарын дотор орон сууцандаа орох боломжтой болох аж.

Тус хөтөлбөрт эхний ээлжид олон жил ажилласнаас гадна нийслэлийн алслагдсан бүсэд, гэр хороололд амьдарч байгаа багш нарыг түлхүү хамруулах юм байна.

Орон сууцны төлбөрийн нөхцөл:

  • Хүүгүй
  • Урьдчилгаагүй
  • Орлого нотлох зэрэг олон шалгуургүй
  • Гэрээ хийгдсэн цагаас хойш байраа өөрийн болгох хүртэл сар бүр тогтмол тодорхой дүн бүхий төлбөрийг төлнө.
Previous Post

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг сая давжээ

Next Post

Гадаадын хөрөнгө оруулалт 18 хувиар буурчээ

Next Post
Гадаадын хөрөнгө оруулалт 18 хувиар буурчээ

Гадаадын хөрөнгө оруулалт 18 хувиар буурчээ

Шинэ мэдээ

Арваннэгдүгээр сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллана

Арваннэгдүгээр сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллана

2026-10-27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл

Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл

2026-10-27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна

2026-10-27
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлжээ

2026-10-27
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

2026-10-27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

2026-10-27
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Беларусийн Ерөнхийлөгч Ч Александр Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Беларусийн Ерөнхийлөгч Ч Александр Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-10-27
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу

2026-10-27
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

2026-10-27
Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

2026-10-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.